Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ

Улаанбаатар ньюс

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “VII сарын 15-ны өдөр гурван лабораторид нийт 184 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Нэг нь V сарын 29-нд ОХУ-аас ирж, онош нь батлагдсан 20 настай оюутан эмэгтэй. Нөгөө нь 30 настай эмэгтэй бөгөөд Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүн байна. Нийт батлагдсан тохиолдол 261 үүнээс эдгэрсэн 209 байна. Эмчилгээнд байгаа 52 хүний биеийн байдлыг үнэлбэл, 51 нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа. Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 428 хүнээс гурвыг нь сэжигтэй гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан. Ирсэн хүмүүсийн сорьцыг цуглуулах ажил эхэлсэн байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ

Д.Нямхүү: Сэжигтэй 20 тохиолдлын 1 хүнээс халдвар илэрлээ |

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 9-нд дөрвөн лабораторид 358 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 12, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ачаа тээврйин 24 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээ, Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүн дээр нисэх бүрэлдэхүүн нэмэгдэж 274 хүнд шинжилгээ хийсэн.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. 25-27 хоног эмчлэгдэж эдгэрсэн иргэний нэг нь цэргийн сургуулийн оюутан бол нөгөө нь Алтанбулаг боомтоор орж ирсэн мөн оюутан хүүхэд. Нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 87 нь эдгэрлээ. Эмчилгээнд 107 хүн байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 91 хүн хөнгөн, 16 хүн хүндэвтэр байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *