ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Долоодугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн харьяа гурван лабораторид 55 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлалдаад буй 12 хүн, тандалтын нэг сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 42 жолоочийн сорьцод вирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсны нэг нь 22 настай оюутан 49 хоногт эмчлэгдлээ. Нөгөө нь 32 настай ачаа тээврийн жолооч 16 хоногт эмчлэгдэн сувилалд шилжлээ.
Монгол Улсад онош батлагдсан 220 тохиолдол байгаагаас 185 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор 35 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 33 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр байна. Мөн хоёр хүүхэд эмчлүүлж байна. Өчигдөр Токиогийн онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээний хариу маргааш гарна.