Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Таван оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, нэмж гурван тохиолдол илэрлээ

Д.Нямхүү: Халдвар авсан 2 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий даяар
Коронавирусийн халдварыг 8.5 сая хүн авч, 455 мянган хүн нас барж, 4 сая 508
мянган хүн эдгэрээд байна.


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

Зургаадугаар сарын 18-ны өдөр гурван лабораторид нийт 339 шинжилгээ хийхэд, 336 хүнй шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван жолоочид халдвар илэрсэн. Жолооч нар ОХУ-ын 59 настай иргэн, Беларусийн 37 настай иргэн байгаа бол Монгол Улсын 32 настай нэг иргэн байна. Тэднийг өнөө өглөө ХӨСҮТ-ийн эмчилгээнд оруулж эхэллээ. Өчигдөр үүргийн нислэгээр ирсэн бүх хүмүүсийн сорьцыг цуглуулж, шинжилгээнд хамрууллаа. Эхний шинжилгээгээр бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна.Одоо 72 хүн эмчилгээнд байгаагийн 67 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна. Эдгэрсэн таван хүн бүгд оюутан. Оюутнууд эмчийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг. Эмч нарт сэтгэлийн их сайхан хүнч өгч байна.Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 204 тохиолдол батлагдаж, 132 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа” гэв.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Дэлхий дахинаа 8,554,000 сая хүн коронавируст халдвараар өвчилж, 455,000 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт 125,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барлаа.ОХУ-д сүүлийн 24 цагт 7,790 шинэ өвчлөл бүртгэгдсэн. 182 хүн нас барсан дүнтэй байна. Манай улстай хил залгаа бүсүүдэд өвчлөл тогтвортой өссөөр байгаа.Манай улсын хувьд өчигдөр 297 хүн шинээр ажиглалтад орж, 216 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар нийт 1,719 хүн ажиглалтад байна.Өчигдөр үүргийн онгоцоор ирсэн иргэдээс нэг хүнийг ХӨСҮТ, 32 хүнийг Цэргийн төв эмнэлэг, бусад хүмүүсийг буудлуудад байрлууллаа” гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:

Япон улсад 46 тохиолдол, 4 нас баралт бүртгэгдлээ. Цаг агаар дулаарч, зуны амралт болж байгаа учир амарч зугаалж, нэг газарт олноор цугларахгүй байхыг ДЭМБ-аас анхаарууллаа. Коронавирусийн халдвар зуны дулаанд буурахгүй, үргэлжлэн халдварласаар байхыг сануулав.

Х.ЕСҮ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *