Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: 193 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, дөрвөн оюутан эдгэрлээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

2020 оны тавдугаар сарын 25-нд ХӨСҮТ, салбар лабораториудад нийтдээ 193 хүн шинжилгээ хийхэд, бүгд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 10 сорьц сонгон авч шинжлэхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгуудад тусгаарлагдсан 103 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. ХӨСҮТ-ээс дөрвөн оюутан 42-43 хоногийн эмчилгээ хийгдэж, эдгэрч, дараагийн ажиглалт руу шилжлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Өнөө өглөө 170 иргэн ОХУ-аас өнөө өглөө ирсэн. Эндээс 6 хүнийг ХӨСҮТ рүү, үлдсэнийг нь бусад тусгаарлах байр руу шилжүүлсэн. Яг одоогооор 1119 иргэн тусгаарлан ажиглах 20 байранд байгаа ба 87 эмч мэргэжилтнүүд үйлчлэн ажиллаж байна. Үүнд 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн, даралт ихсэх өвчтэй, чихрийн шинжтэй, хавдартай 167 иргэн байна. Түргэн тусламжийн шуурхай албанд хоногтоо 1759 дуудлага ирсэн.

Эмнэлгийн нөөцийг бүрдүүлэхээр Дорнод аймгийн Сайн шандын эмнэлэг, Замын Үүдийн 100 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эмнэлэг, Түлэнхийн төвийн 250 ортой эмнэлгийн үйл ажиллагааг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Онцгой голомтод ажиллаж байгаа төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах хүсэлтийг Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл УОК-ын хуралд тавьсан. Мөн Түлэнхийн төвийн барилгыг гүйцэт ашиглалтад оруулах саналыг хүргүүлсэн. ОУ-ын хэмжээнд хэрэглэж байгаа зөвлөмж, зааврыг сайжруулах, өөрсдийн дархлаа, сэтгэлзүйг бүрэн хангаж, орон нутгийн засаг дарга, ТББ-уудтай хамтран нөөцийг бүрдүүлж, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээнд онцгойлон анхаарах үүрэг өгсөн, бид энэ дагуу ажиллаж байгаа юм.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ, Бразил, ОХУ нь халдвар авсан хүмүүсийн тоогоор тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д 05.25-нд 15 мянган шинэ халдвар, 620 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхөөс буурсан үзүүлэлт байна.

БНСУ-д 19 тохиолдол бүртгэгдсэний 16 нь дотоод бол 3 нь зөөвөрлөгдөн иржээ. Нийтийн тээвэр, агаарын тээвэр болон таксигаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх шаардлагыг тавьж байна. Шөнийн клубээс эхтэй халдвар авагсдын тоо 230 болжээ.

Японд халдварын тархалт, өвчтөнүүдийн тоо буурсан учир онц байдлыг цуцалжээ. Ард иргэддээ ЗГ-аас баримталж байгаа дараах 3С-ийн дүрэм баримтлахыг сануулсан байна.

  • Агааргүй орчинд удаан байхгүй,
  • Хүн олноор цугласан газар очихгүй байх,
  • Хүнтэй ойрын зайнаас харьцахгүй байх,

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
Дэлхий дахинд коронвирусний халдвараар 5668000 гаруй хүн өвчилжээ. Сүүлийн 24 цагт өвчлөл 14000-аар буурсан таатай мэдээтэй байна. АНУ, Швед, ХБНГУ-аас манай иргэд утасдан зөвлөгөө авсан. Амралтын газруудад зориулсан зөвлөмжийг ЭМЯ-аас гаргаж мэдээлсэн. Иргэдээс амны хаалт зүүхгүй байна, амралтын газруудад хүний бөөгнөрөл үүсч, амны хаалт хэрэглэхгүй байна гэх гомдлууд ирсэн. Нэг дор олноор нь оруулахгүй, хооллохгүй, ашиглаж байгаа хоолны ширээнийхээ 50 хувийг хэрэглэх, өрөөг сайтар цэвэрлэж халдваргүйтгэл хийх зөвлөгөөг өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *