Categories
мэдээ цаг-үе

Д.Нарангэрэл: Манай улсад коронавирусийн найман голомт байна

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Манай улсын хэмжээнд коронавирусийн халдварын найман голомт байна. Тодруулбал нийслэл хот, таван аймаг, Энхсаран сувилал, ХӨСҮТ гэсэн найман кластер буюу багц голомтод 378 хүн өвчилсөн байна. Коронавирусний халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болох 3852 хүнийг тусгаарлалтад авсан байна. Улсын хэмжээнд нийт 144 мянган 781 хүнийг коронавирусний халдварын шинжилгээнд хамруулсан” гэлээ.

ХӨСҮТ-ийг халдварын голомт гэж бүртгэсэн учир тус газартай ойр байрлах газруудын иргэд шинжилгээ өгөх шаардлагатай эсэх талаарх сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ халдварын голомтоор бүртгэдсэн. Гэхдээ тус газар хамгаалтад байдаг, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж байдаг учраас иргэд айж эмээх шаардлагагүй” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *