Categories
мэдээ улс-төр цаг-үе

Д.Мөнх-Эрдэнэ нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т өргөдөл өгч байна

Д.Мөнх-Эрдэнэ нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т өргөдөл өгч байна.

Тэрээр, АТГ мөрдөөд хэргийг нь прокурор боогоод шүүхжд яллах дүгнэлт үйлдэхээр шилжүүлсэн байсан. Аж үйлдвэрийн парк байгуулах нэрийдлээр хохирол учруулсан. Тиймээс Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Х.Нямбаатар, Д.Дагвадорж нарыг АТГ-т шалгуулах өргөдөл өгч байна ” гэв.

Мөн “Херо Баатар “Мэдээллийн урсгал” гэж нэвтрүүлэг хийж мөнгө үрсэн. Зүгээр л шар мэдээг их хэмжээний мөнгөөр хийсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, хотын дарга Д.Сумъяабазар, түүний дүү Д.Дагвадорж нь АСА циркийг хууль бусаар авсан талаар шалгуулна. Х.Баттулгад ял өгөх хэрэгтэй. Тэр бол зууны манлай хулгайч, өнөөдрийг хүртэл Монголын төмөр зам, дэд бүтцийг гацаасан.

Харин Д.Сумъяабазар Д.Мөнх-Эрдэнийг хуулийн байгууллагад өгнө гэж хэлсэн талаар “Иргэний эрх. Улаанбаатарын түгжрэл, утааны асуудалд нийслэлийн үе үеийн засаг дарга нар буруутай. АН 2024 онд нэг ч бөхийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Зөвхөн шинжлэх ухаанч, бизнес эрхлэгч зэргийг дэвшүүлнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *