Categories
гадаад мэдээ

Д.Медведев БНХАУ-д айлчилж байна

Image result for Д.Медведев

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев БНХАУ-д айлчилж байна. Хоёр хоног үргэлжлэх тус айлчлалын хүрээнд тэрбээр Хятадын дарга Си Жиньпинд бараалхана. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын комиссоос зохион байгуулж буй хуралд оролцох юм байна. Талууд эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг олон салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлыг хэлэлцэн, багц баримт бичгүүдэд гарын үсэг зурцгаах юм.

Мөн олон улсын тулгамдсан асуудал болон хоёр талын асуудлаар санал бодлоо солилцох аж. Үүний зэрэгцээ Д.Медведев тус улсад айлчлах үеэрээ Хятадын төв хэвлэлийн байранд зочлох талаар орон нутгийн хэвлэлд онцолжээ. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайдыг албан өргөөндөө авч уулзах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *