УИХ-ын гишүүн асан Д.КёкүшюзанБатбаярыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбоотой эсэхийг АТГ-аас шалгаж байгаа аж. Д.КёкүшюзанБатбаяр, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь хэд хэдэн төсөлд хамтран ажиллах саналыг хөрөнгө оруулагчдад тавьжээ. Ингэхдээ 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд “Евроази интернэшнл инвестмент групп”-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан хэдий ч дээрх хүмүүсийн бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нэг нь ч хэрэгжээгүй бөгөөд зохион байгуулалттайгаар залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан асуудлыг шалгаж байгаа ажээ.