Categories
мэдээ спорт

Д.Хүдэрбулга шилдэг наймд шалгарлаа

Чөлөөт бөхийн ДАШТ-ий 97 кг-ын жинд өрсөлдөж буй Ази тивийн аварга, ОХУМ Д.Хүдэрбулга хоёрдугаар тойргийн барилдаандаа Казахстаны бөх Инкар Ермукамбетийг 12:2 харьцаагаар (I үед 4:0, II үед 6:2) буюу онооны давуугаар ялж, шилдэг наймд шалгарлаа.

Д.Хүдэрбулга шилдэг дөрөвт үлдэхийн төлөө Олимпийн 2 хүрэл, Дэлхийн аваргын алт, мөнгө, Европийн 3 удаагийн алтан медальт, Азербайжаны бөх Хетаг Газимовтой барилдана.

Харин энэ барилдааны дараа дэвжээнд гарсан ОУХМ Э.Ням-Очир /61 кг/ Ираны бөх Ираны Саид Мохаммадид 0:7 харьцаагаар (I үед 0:2, II үед 0:5 ) ялагдлаа.

Тэмцээнийг http://unitedworldwrestling.org-с шууд үзнэ үү. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *