Categories
мэдээ спорт

Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан АИХ-ын депутат, Улсын Бага хурлын гишүүн, Дорнод аймгийн АДХГЗ-ны орлогч дарга, Нийслэлийн орлогч дарга, Баян-Уул сумын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээний өнөөдөр нээлт Дорнод аймгийн Баян-Уул суманд боллоо. Тэмцээний нээлтэд АИХ-ын депутат Д.Жанцангийн хүү Ж.Болдбаатар Улаанбаатар хотоос хүрэлцэн очиж оролцжээ. Тэмцээнд эрэгтэй 10 баг, эмэгтэй 13 баг өрсөлдөж байна.

АИХ-ын депутат, гавьяат эдийн засагч Д.Жанцан агсан Говь-Алтай аймгийн Дарви суманд төржээ. Тэрээр 1970 онд МУИС-ийн эдийн засгийн ангийг төгсөөд Дорнод аймагт хуваарилагдан 1970-1975 онд аймгийн нэгдлийн зөвлөл, ХААУГ-т ерөнхий нягтлан бодогч, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Улмаар 1978 оноос МАХН-ын Төв хорооны шийдвэрээр Баян-Уул сум, “Онон” сангийн аж ахуйн даргаар ажилласан байна. Тэрээр сум, сангийн аж ахуйгаа 1980-1984 оны хооронд удаа дараа аймгийн тэргүүний сум, байгууллага болгож, социалист уралдаанд I, II байрт байнга шалгарч байв.

Д.Жанцан агсан 1986-1990 онд Дорнод аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч дарга бөгөөд Төлөвлөгөөний комиссын даргаар дэвшин ажилласан бөгөөд 1990 онд болсон АИХ-ын сонгуулиар Дорнод аймгийн 185 дугаар тойргоос депутатаар сонгогдсон аж. АИХ-ын чуулганаас УБХ-ын гишүүн, Орон нутгийн засаг захиргааны асуудал хариуцсан дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. Тэрээр Шинэ Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг болох “Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” хэсгийн салбар комиссын даргаар ажиллаж АИХ-ын чуулганд оруулан илтгэл тавьж хэлэлцүүлэн батлуулж байжээ. Тэрээр нийслэлийн Засаг даргын орлогч, Засгийн газрын ахлах референт, Монгол Улсын Банкны өр барагдуулах газрын орлогч дарга зэрэг өндөр хариуцлагатай албыг хашиж байсан төр, нийгмийн зүтгэлтэн байв.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан АИХ-ын депутат, гавьяат эдийн засагч Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн Дорнод аймгийн Баян-Уул суманд шинээр баригдсан ерөнхий боловсролын сургуулийн зааланд зохион байгуулагдаж байгаа анхны тэмцээн ажээ. Энэ сарын 21-нд шинэ сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан Аймгийн аварга шалгаруулах Өсвөрийн гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдах ажээ. Дорнод аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургууль Улз нутгийн ууган сургууль бөгөөд төр, нийгэм, соёл, урлаг, спортын салбарын олон алдартнуудыг төрүүлэн гаргасан эрдмийн өргөө юм.

АИХ-ын депутат Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж байна

АИХ-ын депутат Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж байна

АИХ-ын депутат Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж байна

АИХ-ын депутат Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж байна

АИХ-ын депутат Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж байна

АИХ-ын депутат Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *