Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэсувд: Хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг УИХ-ын эмэгтэй гишүүдэд уриалж байна DNN.mn

Ардчилсан Нам(АН)-ын 4/11 мэдээллийн цагаар хүний эрх, инфляц, цалин тэтгэврийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд “2022 онд Монгол Улсад хүний эрх хамгийн их зөрчигдсөн бөгөөд энэ жил хүүхдийн эрх зөрчигдөх магадлалтай өндөр байна. Тиймээс хаврын чуулганаар АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй хамт хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төслийг боловсронгуй болгоход УИХ-ын эмэгтэй гишүүдийг хамтарч ажиллахыг уриалж байна.

НҮБ-ын тусгай шинжээчид манай улсад ажиллаад буцахдаа хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн 99.8 хувийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилж байна гэх тайланг олон нийтэд танилцуулсан. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллага нь шүүхийн шийдвэргүйгээр хүний эрхийг зөрчөөд байгаа юм.

Түүнчлэн ардчиллын зургаан индексийн 2022 оны судалгааны үр дүнгээр Монгол Улс бүгдэд нь ухарсан.

Мөн жил бүр хийдэг Шүүхийн шударга байдлын үнэлгээний судалгаанд оролцсон манай улс иргэдийн 90 хувь шүүхэд итгэхгүй байна гэх хариултыг өгчээ.

Хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хамтран зохион байгуулахыг УИХ-ын эмэгтэй гишүүдээс хүсэж байна” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *