Categories
мэдээ нийгэм

Д.Эрдэнэбилэг нарын талаар прокурор шийдвэр гаргаагүй байна

АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийг шалгаж буй. Энэ хэрэгтэй холбогдуулан ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй “Канетик” компанийг удирдаж байсан Г.Хүрэлбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг энэ сарын 6-ны өдөр прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Нийслэлийн Прокурорын газраас энэ талаар шийдвэр гараагүй байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *