Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат АН-ын бүлгийн дарга болов

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ өөрийн хүсэлтээр бүлгийн даргаас татгалзаж, гишүүдийн саналаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Д.Эрдэнэбатыг сонгожээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн талаар хэлэлцэхээр товлосон ч түр хойшлогджээ. Тус бүлэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, 51 хувь гэж ялгахгүйгээр 100 хувь шалгах ёстой гэж үзсэн гэнэ. Хэдэн жилийн өмнө “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан ч, хугацаандаа төлөөгүй. Энэ асуудлыг Лондонгийн Арбитрын шүүх хэлэлцээд нөгөө талд шийдвэр нь гарсан гэж С.Эрдэнэ хэлсэн юм. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг даваа гаригт хэлэлцэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *