Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар баруун гарын шадар туслах гэгддэг Ч.Бямбаа нар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй билээ.
Тэднийг прокурорын цагдан хорих саналын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрээр нэг сарын хугацаатай цагдан хоригдохоор болсон. Д.Дорлигжав өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нараар дамжуулан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид үндэслэлгүйгээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэмээн давж заалдах хүсэлт хүргүүлсэн байдаг. Энэхүү хүсэлтийн дагуу өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-ны өдрийн 15.00 цагт уг асуудлыг хэлэлцэхээр товложээ.