Categories
мэдээ нийгэм

Д.Даваасамба, С.Баярхүү, П.Бүнчинжав нар “Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяраас авлига авчээ

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, мэргэжилтэн С.Баярхүү, Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав нарын дөрвөн хүнийг АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн алба хаагчид баривчилжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Д.Даваасамба БОАЖЯ-ны өрөөндөө энэ долоо хоногийн лхагва гаригт сууж байхад нь АТГ-ын алба хаагчид гэнэтийн шалгалт хийсэн байна.

Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ховд, Говь-Алтай аймаг руу томилолтоор явсан. Монгол бөхөн халдварт мялзан өвчин тусаад үхэж байгаа газарт Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн гишүүн учраас энэ долоо хоногийн мягмар гаригт томилолтоо дуусгаад ажилдаа иржээ. Тухайн өдөр түүнтэй уулзахаар хоёр хүн ажлын цаг дуусах гэж байхад ирцгээсэн гэнэ. Төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагчид бичиг баримтыг нь шалгаад оруулжээ. Нөгөө хоёр хүн нь ч удалгүй гараад явсан гэсэн. Тэр үеэр АТГ-ын мөрдөн байцаагчид ороод ирсэн байна.

Ингээд удалгүй Д.Даваасамба даргыг өрөөнөөс нь, Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүчинжав болон нэг мэргэжилтэнг баривчилж аваад явжээ.

600 тонн хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл өгч, авлига авсан гэв

Одоогоор Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн С.Баярхүүд 40 сая төгрөгийн авлига өгсөн гэдэг нь тодорхой болоод байгаа. Харин газрын дарга П.Даваасамба “Оюут цагаан барс” компанийн 600 тонн самрыг хилээр гаргах зөвшөөрөл олгоод 150 сая төгрөг авсан хэрэгт шалгагдаж байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

БоаЖЯ-ны хүрээлэн Буй орчин, Байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга д.даваасамБа гэЖ хэн бэ?

Д.Даваасамба БОАжЯ-нд өмнө нь мэргэжилтнээр ажиллаж байсан гэнэ. Д.Оюунхоролыг сайд болох үед дагаж ирсэн хүн аж. Мөн түүний ойр хавийн хүмүүсийн хэлж буйгаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хамгийн ойрын хүн төдийгүй Завхан аймгийнх юм байна. Яамныхан Д.Оюунхоролын хүн гэдэг утгаар нь Д.Даваасамбаас нэлээд айж эмээж харилцдаг гэх мэдээлэл ирэв.

Д.Даваасамба Д.Оюунхорол сайдын сонгуулийн ажилд ерөнхий менежерээр ажиллаж байсан гэдгийг ч эх сурвалж онцолж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *