Categories
мэдээ нийгэм

Д.Дагвадоржийн ээж хүүгийнхээ хандивласан гал унтраах машиныг хүлээлгэн өглөө

Асашёорюү Д.Дагвадорж Архангай аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах машин хандивласныг түүний ээж Х.Пүрэвбадам хүлээлгэн өглөө.

Х.Пүрэвбадам нь хэлэхдээ, “Аавынхаа төрсөн нутгийг Архангайн Өлзийт сум гэж бичдэг. Тийм учраас нутаг орондоо сайн сайхныг үйлдэж, дэмжье гэж та бүхэнтэйгээ өнөөдөр уулзаж байна. Янз бүрийн аюул гамшиг битгий тохиолдоосой, сандарсан үед гараад ус хийгээд унтраачихдаг техник хэрэгсэлтэй байгаасай гэдэг үүднээс авч ирж өгч байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *