Categories
мэдээ спорт

Д.Дагвадорж аваргын бор соёолон төрийн наадамд түрүүллээ

Үндэсний их баяр наадмын
соёолон насны морьдын уралдаан болж өндөрлөлөө. Уралдаанд Өвөрхангай аймгийн
Хужирт сумын уяач Д.Дагвадоржийн соёолон түрүү магнайд хурдалж торгон жолоо
өргөлөө. Аман хүзүүнд Архангай аймгийн уяач О.Пүрэвбаатарын загал соёолон
давхилаа. Айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уяач С.Дамбажавын үрээ,
дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн хонгор халзан соёолон
хурдаллаа. Айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач Л.Батмөнхийн
соёолон давхилаа.

Б.Уранчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *