Categories
мэдээ нийгэм

Д.Дагвадорж аваргыг төслийн 10 сая ам.долларыг хувьдаа завшсан гэв

“Live energy” компанийн захирал А.Эрдэнэбат хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, их аварга Д.Дагвадорж төслийнх нь 10 сая ам.долларыг өөрийн хувийн данс руу шилжүүлж, завшсан хэмээн мэдээлэв.

Тэрбээр энэ хэргийг шалгуулахаар Арбитрын шүүхэд хандсан гэдгээ хэлээд “Би долоон жилийн өмнө их аварга Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай холбогдсон. Манай төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдыг Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нар надад танилцуулсан. Тэр хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн Хуан Ёу Лун байсан. Хуан Ён Лунгийн эхнэрийг монголчууд Хуан жү гэг гэх нэрээр нь танина. Ингээд бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун А.Эрдэнэбат миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийсэн. Энэ мөнгийг Д.Дагвадоржийн банк болох Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан оруулж ирсэн. Гэсэн ч Д.Дагвадоржийн хувийн данс руу шилжсэн. Миний бие ганц ч ам.доллар аваагүй. Гэтэл хөрөнгө оруулагч болох Хуан Ёу Лун 10 сая ам.доллараа 15 сая ам.доллар болгон надаас нэхэмжилсэн. Энэ хэргийг би хуйвалдааны, залилангийн шинжтэй хэмээн үзэж Монголын хууль хяналтын байгууллагад хандан, энэ хэрэг одоо шалгагдаж байгаа” гэв.

Харин Их аварга Д.Дагвадорж энэ асуудлаар тайлбар өгөхдөө “Ярьж л байг ээ, тийм зүйл огт байхгүй” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *