Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайханыг өнгөрсөн даваа гаригт АТГ-аас Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Ингэхдээ түүнийг Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулганы хамт саатуулсан байна. Хууль хяналтын байгууллагынхан тэднийг өнгөрсөн даваа гаригт тэднийг албадан саатуулжээ. Улмаар ажлынх нь өрөөнд нэгжлэг хийсэн байна.
Тэднийг Нийгмийн халамж үйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж. Тодруулбал, Д.Баярсайхан нь дүү нарынхаа нэр дээр олон тооны компани байгуулж, халамжийн мөнгө угаасан байж болзошгүй гэнэ. Түүнийг мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I дүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорьсныг эх сурвалж дуулгав.