Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярсайхан генералыг үдэх үйл ажиллагаа боллоо

БХЯ-ны СБТГ-ын дар­га, бригадын генерал Д.Баярсайхан НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны бүсийн командлагчаар ажиллахаар томилогдсон байна. Түүнийг шинэ албанд нь үдэх ёслол сая БХЯ-нд болж өнгөрлөө. Тэрээр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс уг томилолтыг авч буй анхны хүн боллоо. Бригадын генерал Д.Баярсайхан Монголын энхийг сахиулагчдын II ээлжийн цэргийн багийг удирдан “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн аж.

Түүний удирдлага дор үүрэг гүйцэтгэсэн ахлагч Г.Аззаяа, Д.Сам­буу-Ёндон нар амиа золиослогчдын халдлагыг таслан зогсоож дэлхий даяар монгол цэргийн ур чадвар авхаалж самбааг гайхуулж байсан билээ. Тэрбээр ЗХУ-ын Артиллерийн инженерийн дээд сургууль, АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллеж, Дайны коллеж гээд цэргийн мэргэжлийн дээд төвшний сургуулиудыг дүүргэсэн, АНУ-ын төвийн командлалд стратегийн шинжээч, төлөвлөгчөөр ажиллаж байжээ. Түүний бичсэн “Амиа золиослогч террорист ажиллагаа” судалгааны бүтээлийн дүгнэлтийг Ирак, Афганистаны дайнд эвслийн цэргийнхний гарын авлага болгон ашигладаг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *