Categories
мэдээ спорт

Д.Алтансүх алтан медаль хүртлээ

Монголын жүдочдын Бичин жилийн анхны алтан медалийн эзэн тодорлоо.
Австрийн Обервартад болж буй Европын нээлттэй тэмцээний эхний өдөр 66
кг-ын жинд Увс аймгийн Малчин сумын харьяат, Уулын баяжуулах Эрдэнэт
үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Довдонгийн Алтансүх
алтан медаль хүртлээ. Тэрбээр тус тэмцээнд 66 кг-ын жингийн бөхчүүдийг
чансаагаараа тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын
даваандаа Их Британий бөхийг 2:22 минутад цэвэр ялжээ. Улмаар
гуравдугаар тойрогт Казахстаны Сергей Лимийг торгуулиар ялаад хэсгийн
аваргын төлөө Сербийн Марко Вукичевичийг юүкогоор буулгаж авсан байна.
Мөн хагас шигшээд Францын Давид Ларосег торгуулиар ялсан бөгөөд аваргын
төлөө армийн анхдугаар наадмын аварга Египетийн Мохамед Абделмаугаудийг
вазари үнэлгээгээр яллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *