Categories
мэдээ нийгэм

“​Coal Mongolia 2017” чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Чуулганы үдээс өмнөх хэсэгт нүүрсний тээвэр, ложистикийн сэдвийг хөндөж байгаа юм.

Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, “Монгол тээвэр нэгтгэл”-ийн ТУЗ-ийн дарга С.Ганболд нар эхний илтгэлийг тавьсан юм. Одоо энэ сэдвийн хэлэлцүүлэг өрнөж байна. Өчигдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто тээвэрт саатал үүсэж, олон км урт цуваа үүссэн талаар олборлогчид, тээвэрчид уламжилсан. Харин өнөөдөр төмөр замаар нүүрс тээвэрлэхэд учирч буй хүндрэлийн хэлэлцэж байгаа юм.

Гэвч монгол нүүрсийн хүлээн авагч тал болох БНХАУ-ын албаны хүмүүс чуулганд оролцсонгүй. Зохион байгуулагчид урилга хүргүүлсэн боловч БНХАУ-ын Элчин сайд анх удаа хүрэлцэн ирээгүй байна. Өмнөх чуулганд тус улсын Элчин сайд тогтмол оролцсоор иржээ. Мөн тус улсын төрийн өмчит компанийн төлөөллийг урьсан боловч виз олгоогүй гэсэн шалтгаанаар чуулганд оролцох боломжгүй болсноо мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *