Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чуулганы хуралдаанаар С.Зоригийн хэргийг шалгах дэд хороо байгуулах талаар хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхлээд байна. Яг одоо чуулганаар С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгах дэд хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэж буй юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлээд байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Эх оронч гишүүдээ цааш нь харуулчихаад хэргийг нь илрүүлэхгүй гэдгээ болио.

Толгой улстөрчид энэ хэргийг илрүүлэхгүй байхын төлөө ажилласан. Хоёр намын улстөрчид жүжиг тоглолоо. Энийг зогсоох гэж МАНАН мафийн эсрэг тэмцсэн. Амьд гэрчтэй хэрэг илрэхгүй гэж байдаггүй юм.

16 настай хүүхэд 19 настай эмэгтэйг дагуулж очоод хүн амины хэрэг үйлдсэн гэдэг жүжгээ зогсоо. Хангалттай нотлох баримттай юм бол яагаад эрүүдэн шүүв. Яагаад хашаанд нь цогцос аваачиж хаяв.

Холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой. Түр хороог яаралтай байгуулж, ажилд нь оруулъя. Бичлэг нь ил боллоо гэв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Хэн нэгнийг тамлах төлөвлөгөө хийгээд хэрэгжүүлээд байгаа бол буруутай этгээдийг тогтоож ял зэмийг үүрүүлэх ёстой. Ийм л хуультай оронд амьдрах ёстой. Түр хороог байгуулахад эсэргүүцэх зүйл алга. Энэ түр хороог байгуулаад ямар шийдвэр гаргах вэ гэдэг дээр ойлголттой болохын тулд асуулт тавьж байна. С.Зоригийн хэрэг бүрэн шийдэгдсэн гэж буруу зөрүү зүйл байдаг бол олон нийтэд ил тод болгож, мэдээлэх ёстой. Бид энэ түр хороог байгуулаад эцсийн ямар шийдвэр гаргах вэ гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *