Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЧУУЛГАН: Торгуулиа төлөөгүй иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлэхгүй DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хуульд 14 хоногийн дотор торгуулиа төлсөн бол нийт торгуулийн 50 хувийг ч хөнгөлөх заалт орж ирсэн. Торгуулиа төлөөгүй 10, 20 жил явсан тохиолдол ч бий. Сая Өршөөлийн хуулиар торгуулиа төлөх өдөөлтийг бий болгож 50 хувь хөнгөлсөн, 13 тэрбум төгрөг төлөгдсөн. Харамсалтай нь, 40 орчим хувь нь л биелүүлсэн, үлдсэн нь биелүүлээгүй. Тэгэхээр цаашид торгуулиа төлөөгүй хүмүүст төрийн зарим үйлчилгээг хязгаарлана. Тухайлбал, жолооны үнэмлэхийг нь сунгахгүй. Гадаад паспортыг нь сунгахгүй, төрийн албаны шалгалт өгүүлэхгүй байхаар тусгаж өгч байгаа. Эцсийн үр дүн нь хүн зөрчил гаргах ёсгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *