Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чуулган: “Хот байгуулах тухай” тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэж баталлаа. Ингэснээр, Шинэ Зуунмод, Майдар хотыг шинээр байгуулах юм.

Шинэ хотыг байгуулснаар Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж буй.

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Аэросити” гэсэн нэршлийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх Засгийн газрын саналыг дэмжсэн юм. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан чуулганы хуралдааны үеэр танилцууллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажлын багаас асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооны дэмжсэн “Аэросити” гэсэн нэршлийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх саналын томъёолоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх саналыг дэмжиж дэмжиж тогтоолын төслийг 82.6 хувийн саналаар баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *