Categories
мэдээ спорт

Чөлөөтийн эрчүүд ОХУ-ыг, эмэгтэйчүүд Польшийг зорилоо

Image result for Чөлөөтийн эрчүүд

Алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн ОХУ-ын Каспийск хотод амралтын өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг ОХУ-ыг зорисон байна. Тэмцээний 57кг-ын жинд ОУХМ З.Занабазар (Арслан), 61кг-д Т.Түвшинтулга (Аваргууд), 65кг-д Н.Лхамгармаа (Алдар), 70кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар), 74кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд), 86кг-д О.Үйтүмэн (Алдар), 97кг-д спортын мастер Ч.Алтангэрэл (Аварга) нар дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор өрсөлдөнө. Тус тэмцээнийг дэнслэхээр олон улсын гуравдугаар зэргийн шүүгч Б.Эрдэнэболд багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан Варшавт болох Польшийн нээлттэй тэмцээнд зодоглохоор тус улсыг зориод байна. Тэмцээний 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Даваачимэг, 60 кг-д Б.Шоовдор, 63 кг-д П.Орхон (Алдар), 75 кг-д Г.Уртнасан нар гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ө.Ууганбаяр, шүүгч Алтангэрэлийн Батмөнх нарын хамт оролцохоор өчигдөр эх орноосоо морджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *