Сингапур, Их Британийн талууд чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурцгаажээ. Талууд хоёр талын хөрөнгө оруулалтыг хамгаалах асуудлаарх яриа хэлэлцээгээ ойрын үед дуусгах гэнэ.
Сингапурын Худалдаа аж үйлдвэрийн сайд Чан Сун Синий мэдэгдсэнээр энэхүү гэрээ нь хоёр орны бизнесийн тасралтгүй, тогтвортой байдлыг хангахад чиглэнэ. Чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээ нь хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй аж. Гэрээнд заасны дагуу талууд тодорхой нэр төрлийн барааны тарифыг тэглэх, мөн төрийн худалдан авалт, үйлчилгээтэй холбоотой зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхээр болжээ. Түүнчлэн бусад салбарт тарифын бус саадыг багасгах тохиролцоог хэвээр үлдээх юм байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР