Categories
энтертаймент-ертөнц

Чоно хамтлаг шинэлэг өнгө төрх, доргио хөгжмөөрөө эргэн ирлээ

Image may contain: 2 people, people smiling, nightХэсэг хугацаанд нам жим байсан “Чоно” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн орсон таатай мэдээ байна. Тус хамтлаг уран бүтээлээсээ таван жил хөндийрсөн хэдий ч фенүүд нь шинэлэг өнгө төрх, доргио хөгжим, шинэ уран бүтээлээр уулзаж байгаад нь ам сайтай байгаа гэнэ. Тодруулбал “Уухай”, “Цагаан захтан”, “Чин үнэнч хайр”, “Энэ дурлал юм уу”, “Эв нэгдэл”, “Уучлаарай би чамд хайртай” хэмээн зургаан шинэ дуутай “Чоно” хамтлагийн гурав дахь цомог ирэх сард нээлтээ хийнэ.

Шинэ цомогт багтсан зургаан дуу их онцлогтой бөгөөд тэд энэхүү дуунуудаараа дэлхийн талыг эзэлж байсан Монгол баатруудын морин төвөргөөнийг санагдуулам бөмбөрийн нүргэлсэн чимээ, гитарын хангинаан, морин хуурын сонсголонт эгшиг, хөөмийтэй хоршуулжээ.







Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *