Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд “Номын баяр” болно

Үндэсний 18 дахь удаагийн “Номын баяр” есдүгээр сарын 19-ний бямба гаригт Чингисийн талбайд болох гэж байна. Энэ удаагийн номын баярт “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, уран бүтээлчид бүтээл туурвилаа дэлгэн, номын хямдралтай худалдаа хийж оролцох юм. Мөн түүнчлэн улсын хэмжээний бүх номын сан, ном хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд, зохиолч, орчуулагч, хөдөө орон нутагт номын бизнес эрхлэгчид, Д.Нацагдоржийн нэрэмжит “Тэргүүний уншигч-Номын сайн нөхөр” тэмдэгтнүүд, номд дурлагчид нэгэн дор цуглах гэж байна.

Энэ үеэр бүх ном 20-50 хувиар хямдрах тул номыг шимтэн уншигчид та бүхэн хүрэлцэн ирж, амралтын өдрөөрөө уншихыг хүсдэг, авахыг хүсдэг бүх номоо хямдралтай үнээр худалдан аваарай.

Номын баярын нэгдсэн хөтөлбөрийн дор анилцуулъя.

Монгол Улсын Ардын уран зохиолч, төрийн соёрхолт зохиолч-уншигчдын уулзалт – “Хүүхэд – зохиолч – яруу найраг” хүүхдийн зохиолч-уншигчдын уулзалт

-Үргэлжилсэн үгийн эмэгтэй зохиолч-уншигчдын уулзалт

– “Яруу найраг бол сэтгэлийн хөгжим” яруу найрагч-уншигчдын уулзалт

– “Бид өөрсдөө ном” зохиолын баатруудын тоглолт

– ”Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын уралдаан

– Номын санчид харилцан туршлага солилцох өдөрлөг

– “Номын хандив” аян

– Дугуйтай уншлага

– “Ном бол…” сэтгүүл 8 дахь дугаарын нээлт

– “Номын ертөнц” нэвтүүлгийн 500 дахь дугаарын баяр

– “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт

– Номын 20-50%-ийн хямдралтай худалдаа

– Шинэ номын нээлт, танилцуулга

– Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа ҮЗЭСГЭЛЭН:

– Монголын зохиолчдын уран бүтээл

– “Ном” хөтөлбөр

– “Номын ертөнцөөр” хүүхдийн уран бүтээл

– Бяцхан зохиолчдын ном

– Шинэ ном-2015

– Хамгийн том, хамгийн жижиг хэмжээтэй ном

– Дэлхийн шилдэг хүүхдийн уран зохиол үлгэр, домог

– Ном- Мэдлэгийн үндэс

– Азид зориулсан ном хөтөлбөр СУДАЛГАА:

– Номын тухай сонирхолтой 5 асуулга, судалгаа

– Уншигч-хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа

– “Таны унших дуртай уран зохиолын ном” судалгаа СУРТАЛЧИЛГАА-ТАНИЛЦУУЛГА:

– “Номын сангийн тухай” хууль

– “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль

– “Номын сангийн шинэлэг үйлчилгээ” танилцуулга-ярилцлага

– Уншигчдын ном унших идэвх сонирхолыг нэмэгдүүлэх арга замууд

– “Ярьдаг номын сан” танилцуулга

– Нийтийн номын сангуудын танилцуулга ТЭМЦЭЭН:

– “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн АХА тэмцээн

-“Номтой нөхөрлөсөн хүүхэд нас” танин мэдэхүйн АХА тэмцээн

-Номон шагналтай тэмцээн уралдаан Номын баярын өдрүүдэд Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, Хүүхдийн төв номын сангийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулах ба “Танд уншихыг зөвлөж байна”, “Ном унших зөвлөмж”, “Уншсан номын тэмдэглэл хөтлөх” талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *