Categories
мэдээ спорт

“Челси” анх удаагаа хөлбөмбөгийн багуудын ДАШТ-д түрүүллээ

Арабын Нэгдсэн Эмират улсад зохиогдсон хөлбөмбөгийн багуудын ДАШТ-д Европ тивийг төлөөлөн оролцож буй (Аваргуудын лигийн аварга учир) Лондонгийн “Челси” баг нэмэлт цагт Бразилийн “Палмейрас”-ыг 2:1-ээр буулган авч анх удаагаа уг цомыг хүртэж үзлээ. Тэд 2012 онд уг тэмцээнд анхлан оролцохдоо финаль хүртэл тоглоод аваргын төлөө Бразилийн “Коринтианс”-т нухуулан хоосон үлдэж байсан юм. “Челси” багийн ахлах дасгалжуулагч Томас Тухель, багийн эзнийхээ талаар “Би түүнтэй ялалтын дараа талбай дээр таарсан. Тэгээд энэ ялалт бол таных, таны багийн төлөө юм шүү. Таны хичээнгүй зүтгэлт, хөрөнгө оруулалтын үр дүн гэдгийг нь хэлсэн” гэв. Учир нь “Челси” багийн эзэн Оросын тэрбумтан Роман Абрамовичийн үед тус баг 21 дэх цомоо хүртсэн, уг хүн өөрөө тухайн тоглолтыг хүрэлцэн ирж үзээд тоглолтын дараа багийнхантайгаа хамт байж баяраа хуваалцсан бөгөөд ийм үедээ Тухельтай удаан хугацаагаар ярилцаж байсан нь сэтгүүлчдийн анхаарлыг татжээ. Тухель сүүлийн үед багийнхантайгаа ам мурийж тааламжгүй байгаа, суудлаасаа ховхорч магадгүй гэж таамаглах болсонд энэ ялалтаараа хариу барилаа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *