Categories
мэдээ нийгэм

Чехэд хорих ангид ял эдэлж буй иргэдээ эргэв

Прага дахь Монголын ЭСЯ-наас Чех Улсын хорих ангиудад ял эдэлж буй иргэдээ эргэж, консулын уулзалт хийсэн байна. Энэ сарын байдлаар манай улсын 3 иргэн тус улсад ял эдэлж, 1 иргэний хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа юм. Эдгээрээс хүний амь бүрэлгэсэн хэргээр 1 хүн, бусдын биед гэмтэл учруулсан хэргээр 2 хүн хоригдож байгаа бөгөөд 1 хүн хар тамхи зөөвөрлөсөн хэргээр мөрдөн байцаалтын явцдаа байна. Консулын уулзалтын үеэр хорих ял эдэлж буй иргэдийн нөхцөл байдлын талаар тодруулахад хорих ангийн удирдлага, харгалзагч нараас болон бусад хоригдлуудын зүгээс ямар нэгэн дарамт, шахалт үзүүлдэггүй, хэвийн нөхцөлд ялаа эдэлж байгаа тухай ярьжээ. Ял эдэлж байгаа 3 иргэд бүгд 1-р зэргийн хүмүүжигч гэсэн үнэлгээтэй байгаа нь тэднийг хорих анги дотроо ажил хийх болон хугацаанаасаа өмнө суллагдахад дөхөм болдог байна.Консулын уулзалтын үеэр ял эдэлж буй иргэдэд тус бүр 40 ам.доллартай тэнцэх мөнгөн тусламж үзүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *