Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дэд ажлын хэсэг энэ сарын 14-15-нд Өмнөговь аймаг дахь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхын уурхайд ажиллажээ.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхын уурхай үйл ажиллагаа хэвийн явагдаж
байгаа бөгөөд өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортод
ачигдаж байна. Мөн тус компанийн агуулахад экспортлоход бэлтгэсэн 2.3
сая тонн нүүрс бэлэн байгаа бол хөрс хуулалт хийж олборлоход бэлэн
болсон 2 сая тонн нүүрс байна.
Нийт 4.3 сая тонн нүүрсийг одоогийн зах зээлийн ханшаар тооцоход 4-5
сарын хугацаанд Эрдэнэс Тавантолгой ХК нь Чалко компанид төлөх 142 сая
ам.долларын өрийг төлж дуусгах аж.