Categories
гадаад мэдээ

Чад улстай дипломат харилцаа тогтооно

Монгол Улс НҮБ-ын гишүүн 45 улстай дипломат харилцаа тогтоох сонирхлоо илэрхийлсний дагуу сүүлийн гурван жилийн хугацаанд 24 орон манай улстай дипломат харилцаа тогтоожээ. Өнөөдрийн байдлаар 8 орон дипломат харилцаа тогтоох саналыг Бээжин дэх ЭСЯ болон Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраараа дамжуулан зөвшөөрч, Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байна.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, Монгол Улсаас Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Гаити Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Экваторын Гвиней Улс, Бүгд Найрамдах Чад Улс, Бүгд Найрамдах Маврики Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын гадаад харилцааг тэлэхэд чиглэсэн энэ ажлыг УИХ-ын АБГББХ-ноос Засгийн газарт үүрэг болгосны дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *