Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: Нийт тэтгэвэр авагчдын 60 орчим хувь зээлтэй байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллээр эхэллээ. Тэрбээр энэ удаад Засгийн газраас нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. ”УИХ-ын 2015 оны өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны долдугаар сарын нэгнээс эхлэн мөрдсөн. Ингэснээр даатгуулагч чанартай, аюулгүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, өөрдсийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх эрхийг хуулиар тогтоолоо. Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд өөрчлөлт оруулж энэ оны нэгдүгээр сарын нэгээс мөрдөж эхэлсэн.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан томоохон арга хэмжээ бол нийгэм, эдийн засгийн шилжилтийн улмаас 1990-2000 онд өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан иргэдийн хөдөлмөр эрхлээгүй хугацааг ажилласнаар тооцох явдал байсан юм. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг УИХ-аас 2012 онд батлан, Засгийн газраас хэрэгжүүлснээр улсын хэмжээнд нийт 580 орчим мянган иргэдийн ажилласан хугацааг 5-11 жилээр нөхөн тооцсон нийгмийн хамгааллын арга авлаа. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, дундаж тэтгэврийн хэмжээ 162.000-283.000 төгрөгт хүрсэн. Нийт тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь тэтгэврээ барьцаалан арилжааны банкнаас зээл авсан байна” гэлээ.

Яг одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Түүний мэдээллийг эргэн хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *