Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзжээ

ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус улсын Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзжээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалын гол зорилго хөрөнгө оруулалт татах юм гэдгийг онцлоод хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, Британи улсын Засгийн газрын зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Британийн компаниудад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тавьжээ.

Харин ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Девид Камерон Британийн Засгийн газар Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн байна.

Мөн энэ өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммондыг хүлээн авч уулзжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцаа түүний дотор соёлын харилцааг идэвхжүүлэх хэрэгтэй байгаа. Монголын Засгийн газар эдийн засагт ач холбогдол өгч, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажиллаж байгаа гэсэн аж.

Энэ уулзалтаар бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцаа, аялал жуулчлал, оюутан солилцоо, боловсролын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар ярилцсан гэнэ.

Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд нэр дэвшсэнийг Британийн Засгийн газар дэмжиж байгаа гэж ноён Филип Хэммонд хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *