Categories
мэдээ спорт

Ч.Нямзул, Б.Золбоо, Э.Эрдэнэтуяа нар хүндийн өргөлтийн ОУХМ цолны болзол хангалаа

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд 18 багийн 180 орчим тамирчид өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэй 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, эмэгтэй 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг-ын жингийн аваргууд тодорсон. Энэ өдөр олон рекорд амжилт, зэргийн болзол хангагдлаа.

Эрэгтэй 62 кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж огцом болон түлхэлттэй өргөлтөөр залуучуудын улсын рекордыг тус бүр 5 кг-аар шинэчлэн тогтоолоо. Тэрбээр огцомоор 111 кг, түлхэлтээр 140 кг-ыг өргөж, хоёрдугаар сард болсон залуучуудын УАШТ-ий үеэр өөрийн тогтоосон амжилтаа энэхүү тэмцээнд ахиуллаа.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Ч.Нямзул, 53 кг-д Б.Золбоо, 58 кг-д Эрдэнэтуяа нар ОУХМ, Б.Тунгалаг спортын мастер цолны болзлыг биелүүлэв. Өнөөдөр эрэгтэй 85 кг, 105 кг, +105 кг, эмэгтэй 69 кг, 75 кг, +75 кг-ын жин үргэлжлэн явагдаж тэмцээн өндөрлөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *