Categories
мэдээ спорт

Ч.Наранбаатар МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч боллоо || DNN.mn

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, 92 хувийн саналаар Б.Баттүшиг Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Түүнчлэн

  • 29 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ч.Наранбаатар Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр,
  • 27 хувийн саналаар Монголын каноэгийн холбооны Ерөнхийлөгч О.Одбаяр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Гүйцэтгэх зөвлөлд 11 гишүүнийг сонгохоор санал хураалт үргэлжилж буй юм.

Ч.Наранбаатарын намтар

Боловсрол:
– Нийслэлийн 5-р дунд сургууль
– Монгол улсын багшийн их сургууль
– Германы Залуучуудын дээд курс дүүргэсэн /БНАГУ/
– 1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол улсын спортын мастер
– 1997 онд Боловсрол судлалын магистрын зэрэг
– 2012 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/ цол

Ажилласан байдал:
– Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч
– 2002-2005 онуудад Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга
– 2005-2012 онуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар тус тус ажилласан.

Гавьяа шагнал:
– 1984 онд Монгол улсын Засгийн газрын жуух бичиг
– 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
– 2003 онд Монгол улсын Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
– 2005 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
– 2008 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *