Categories
мэдээ нийгэм

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо DNN.mn

Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.02.10/ болохоор товлоод байсан.

Тодруулбал,түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр болохоор товлоод байсан ч шүүгдэгч Ч.Маралмаа нь өмгөөлөчгөөсөө татгалзсан учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хангах үүднээс шүүх хурлыг хоёрдугаар сарын 10-ны өдөр /2023.02.10/ хүртэл хойшлуулсан байдаг. Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр болох байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр буюу өмгөөлөгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, улмаар шүүхээс ирэх гуравдугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшилуулж шийдвэрлэсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *