Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад, 69 гишүүн оролцож 89.9 хувийн саналаар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд боллоо.
Л.Энх-Амгалан: Гишүүд нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна. Микрофон ашиглаж хүнийг доромжилж болохгүй. АН-ын үед тавьсан их өрнөөс болж 1.3 их наядыг зээлийн өрөнд төлж байна. Багш, эмч нар цалингаа нэмье гээд нэхээд байгаа мөнгө нь 1.7 их наяд. Хэрэв зээлийн хүүнд ийм их мөнгө төлөөгүй бол цалинг нь нэмж болох байсан. Сангийн яамнаас лавлатал 13 дэд сайдын жилийн зардал нь нийт 500 сая төгрөг байдаг юм байна. Гэтэл дэд сайдыг халаад цалингаа нэм гээд тооцоогүй юм яриад байх юм. Дээр нь нэг хүнд муу юм наахаараа бүгдийг нь наагаад байдаг юм. Ч.Хүрэлбаатарыг юу хийж чадахыг Монголын ард түмэн мэднэ шүү дээ. Томилоод явуулъя. Харж байя.
Ч.Хүрэлбаатар: Д.Эрдэнэбат гишүүн ээ би 2008 оны 9 сард Засгийн газрын гишүүн байхаа больчихсон байсан. Би өөрийнхөө хийсэн гэрээг сайн гэрээ болсныг мэдэж байж муутгаж баталдаг тийм тэнэг хүн биш. Юу болсныг тухайн үеийн хүмүүсээс асуух нь оновчтой. Би тухайн үед Хэрэг эрхлэх газрын дарга байгаагүй. Долгор гэж хүн байсан. Би Оюутолгойн гэрээн дараа би ЗГХЭГ-ын дарга болсон. Энэ талаар би олон удаа хэлсэн. Та ойлгохыг хүсэхгүй, надаар тоглоом хийгээд байдаг юм уу. Цаана нь бас миний нэр хүнд байна шүү дээ. Төсвийн тодотгол дээр засаж залруулах зүйл их байна. Би дэмжих маягаар биш засахаар ажилласан. Хүүхдийн мөнгийг олгоё, төсөвт байгууллага дээр үүссэн өрийн асуудлыг шийдвэрлэж, орон нутгийн өрийн асуудлыг шийдвэрлэхээр болсон. Гурван сарын хугацаа байсан бол би өөрчлөх боломж байсан. Одоо гэнэт сайхан болно гэж байхгүй.
Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн анх гэрээг боловсруулж байсан, ашигтай сайн гэрээ байсан гэж та ярьж байна. Тэрийг мэдэж байна. Сайн гэрээ байсан. Гэвч тухайн үеийн цөөнх унагаад оруулалгүй, түүнээс долоон дор гэрээг оруулж баталсан. Тухайн үед төрийн оролцоотой нөөц тогтоосон бол 50 хувийг, харин хувийн хэвшил тогтоосон бол 34 хувь гэсэн хууль эрхзүйн орчинтой байсан. Улс орон дампуурах уу эс дампуурах уу гэдэг шийдвэртэй тулгараад байна. Та Сангийн сайд болвол Оюутолгойн гэрээг сайжруулах алхам хийх үү.
Ч.Хүрэлбаатар: Энэ гэрээг бид байнга сайжруулж явах ёстой. Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад хоёр нөхцлөөр сайжруулсан. Тухайн үед хэвлэлийн бага хурал хийж, өндөр дуугаар ярьж зарлаагүй л дээ. Санхүүжилтийн хүүг гурван функтээр буулгаж байсан. Энийг хэн ч ярьдаггүй. Төрийн ажил учраас ярих ч албагүй л дээ. Энэ мэтчилэн байнга сайжруулж байх ёстой гэхдээ компанийн засаглалыг сайжруулах журмаар хийх ёстой. 34 хувь эзэмшиж байгаа компани компанийнхаа хуулиар тасралтгүй сайжруулалтыг хийх ёстой. Учиргүй өндөр цалин авчихаад зүгээр суугаад байх ёсгүй гэж боддог. Түүнээс УИХ дээр чанга орилсон, хэвлэлийн бага хурал хийснээр болдоггүй гэж бодож байна. Одоо 34 хувийг зарна гээд байгаа явуулга бол Зигийнх.
О.Баасанхүү: Тэртэй тэргүй томилогдох юм чинь Ч.Хүрэлбаатар сайд аа гэж хэлье. Сайд болох гэж байгаа хүн ёс зүйтэй байгаач ээ гэж хүсч байна. Та сая Зигийнх гэж хэллээ. Хүний эцэг эхийн нэрийг бүтнээр нь л хэл л дээ. Би тантай олон зүйл дээр санал нийлдэг. Гэхдээ би ганц зүйл дээр тантай санал нийлдэггүй. Арилжааны банк 16, 26, 28 хувь гээд хүүтэй байна. Гэтэл гадаад ямар байдаг уу. Та хатуухан хэлэхэд Хөрөнгө оруулалтын банкийг оруулаад хуулин дээр намайг доромжилж байсан. Би энэнд жаахан, жаахан ч биш их дургүй хүрээд байгаа юм. Таны намайг доромжилсон, миний ууралсан хоёр дээр гараагүй нь үнэн. Бид хэрэв ингэж улайран тэмцээгүй бол гарах байсан. Бид ХААН банкинд малаа, хамаг юмаа тушаасан гэдэг ч улсаа өгөөгүй. Хөрөнгө оруулалтын банк нэрийн дор Монгол Улсыг барьцаалсан хуулийг лоббидож, намайг доромжилж, улайрч, хараалын үгээ барж байсан. Та олон удаа сонгуульд орж, танд олон дэмжигч байдаг Ц.Элбэгдоржоос эхлээд тиймээс та айхгүй байгааг би мэдэж байна. Гэхдээ та бүхний бүлэглэл удаан оршин тогтнохгүй.
Д.Гантулга: Засгийн газар бүр тухайлсан асуудлыг барьж аваад дуустал нь ажиллах хэрэгтэй юм шиг байгаа юм. Бүх Засгийн газар ажилладаг ч бүх асуудал руу зэрэг орчихоор эдийн засаг болон хүн хүчний тал дээр амжихгүй байх шиг байна. Тиймээс У.Хүрэлсүх Ерөнхий сайдын баг цэцэрлэг, сургуулийн асуудлыг барьж аваад түүнээгээ дуустал нь ажиллах санал нь сайхан санагдаж байна. Энэ Засгийн газрын үед уул уурхайн хувьцаанаас ногдол ашиг авах юм байна гэж найдаад сууж байна. Ард түмэн анх удаа амьдралд нь шууд холбогдсон ашиг хүртэх нь гэж бодож байна. Энэ тал дээр ажиллах байх. Суманд нэг тэрбум төгрөгөөр ажлын байр бий болговол иргэдийн амжиргаа дээшилнэ. Энэ чиглэлээр иргэд, ажлын байр бий болгох сум руу хандсан ажлыг хийгээрэй. Оюутны зээлийг тодотголоор битгий хасаарай гэж хүсмээр байна. Нөхцөл нь таарахгүй болохоор авахгүй байгаа болохоос хэрэггүй болохоор авахгүй байгаа биш юм шүү.
Хоёрдугаарт, концессийн хуулийг эргэн харахгүй бол 72 сургууль, цэцэрлэгийн гэрээг нэг компанид өгсөн байна. Гурван засаг дамжаад 72 сургуулийн гэрээ авсан хэр нь ганц тоосго өрөөгүй байна. Яагаад нэг компани давуу эрх аваад гурван засаг дамжаад нэг тоосго өрөөгүйг шийдэх хэрэгтэй байна. Концессийн асуудлыг чаддаг мэддэг хүнд нь хуваарилж өгөх асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
Ч.Хүрэлбаатар: Нэг хүнд ногдох өрийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Ирээдүйн өв сангаасаа хүүхдийн мөнгөө олгож байна. Бид эхлээд ирээдүйн өв сангийн тухай хуулиа эргэж харах хэрэгтэй.
Боловсролын зээлийн сангийн гүйцэтгэл муу байна. Монгол Улсын айл өрхүүд хүүхдээ сургахын тулд зээл авч байна. Энэ ачааллыг бууруулахын тулд энэ сан бий болсон. Харамсалтай нь дэндүү хариуцлагүй менежменттэй байна. Үүнийг засаж залруулна.
Концессийн хуулийг бол өөрчлөхгүй. Харин нэг компани 72 сургууль, цэцэрлэг барих явдлыг болиулна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг сургууль, цэцэрлэгийг барихад зарцуулна.
Хоёрдугаарт, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах уу?
Гуравдугаарт, улсынхаа гадаад өрөөс нимгэлэх үү?
Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн өсөлт оны эцсээр 5 юмуу 3.6 гарах байх. Өөрсдөө худлаа тооцчихоод давсан орлоготой харагдуулж байна. Өнөөдөр улсын төсөв 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай.
Гадаад өрийг 4-8 хувийн хүүтэй авдаг. Дотоодын банкуудаас 10-12 хувийн хүүтэй авдаг. Миний хамгийн түрүүнд хийх зүйл бол дотоодын арилжааны банкуудаас зээл авахаа болино. Харин тэр зээлийг хувийн хэвшил, иргэдэд олгодог нөхцлийг хангаж ажиллах болно.
Би хуулийг өөрчөхгүйн төлөө ажиллана. Төрийн үргүй зардлыг багасгаж, хууль бус явагдаж байгаа зүйлсийг таслан зогсоох замаар төсвийн орлогыг хэмнэнэ. Эдийн засагт хямрал авчрах үйлдэл бүрийг таслан зогсоохоор чармайж ажиллана.
Ч.Хүрэлбаатар: Эрдэнэбатын ЗГ-ын үед сонгуулийн өмнө олгогдсон мөнгө бол төсөв дээр суугаагүй мөнгө. Эрдэнэбатын ЗГ огцрохоосоо өмнө ОУВС-тай 60 хувьд олгоно гээд тохиролцсон байна лээ. Ядуурлын түвшин нэмэгдэж байна. Бид цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Хэрэв намайг Сангийн сайдаар томилвол би ОУВС-тай гэрээ хэлэлцээр дахин хийнэ.
2006 онд би ерөнхий сайд байхдаа Рио Тинтогийн гэрээг ахалж хийсэн. Харамсалтай нь тэр үеийн УИХ батлаагүй. Дараа нь 2009 онд УИХ энэ гэрээг баталсан. Би тэр үед байгаагүй. Үүнтэй холбогдуулж олон төрлийн гүтгэлэг явдаг, би үүнийг няцааж байна.
Би Монгол Улсын төрд байхад нэг ширхэг ч лиценз авч байгаагүй. Миний ах нар ч нэг ч тендер авч байгаагүй.