Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Жил бүр яамдыг байр эзлүүлэн жагсаана DNN.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг сонсож байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр холбогдох албан тушаалтнаас асуулт асуув.

-Засгийн газрын төлөвлөгөөний хэрэгжилт муу гарсан тав, сайн үнэлгээ авсан таван яамыг тодорхой нэрлэнэ үү?

ЗГХЭГ-ын дэд дарга Баасандорж: Энэ асуудал ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралд танилцуулагдсаны дараа УИХ-д танилцуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар энэ асуудлыг хэлэлцээгүй учир одоо хариултыг өгөх боломжгүй байна.

-Сайд нарт хариуцлага тооцно гэдэг нь Ерөнхий сайдын бодлого уу эсвэл Шадар сайдын бодлого уу?

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын хөгжлийг төлөвлөж, төсөвт суулгаж хэрэгжүүлдэг бодлогын өөрчлөлтийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийгээд явж байгаа.

Жил бүр яамдыг байр эзлүүлэн жагсаана. Ингэхдээ олон бичиг цаас үйлдвэрлэснээрээ биш, жилийн төлөвлөгөөний хийх ёстой ажлаа бодитой хийсэн эсэхийг харгалзан үзнэ. Улмаар ард түмний эдийн засаг, нийгмийн амьдрал өссөн үү, хөрөнгө оруулалт нэмэгдсэн үү гэдгээр эрэмбэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *