Categories
мэдээ соёл-урлаг

Монголын гурван дуучин П.И.Чайковскийн нэрэмжит тэмцээний шилдэг 20-д багтжээ

Хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт энэ сарын 19-21-нд Мусоргскийн танхимд /Маринский 2/ болсон байна.. Хоёрдугаар шатанд дуулах 20 дуучныг сонгож авсны дотор Монгол Улсаас гурван дуучин багтжээ.

Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ, Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс нар дараагийн шатанд өрсөлдөхөөр болсон байна.

Хоёрдугаар шатанд шалгарсан дуучдын нэрсийг сонирхуулбал,

1. Викулина Анна (Россия) / Anna Vikulina (Russia)
2. Михайлов Александр (Россия) / Aleksander Michailov (Russia)
3. Хисматуллина Айгуль (Россия) / Aigul Khismatullina (Russia)
4. Мотолыгина Мария (Россия) / Maria Motolygina (Russia)
5. Перязев Глеб (Россия) / Gleb Peryazev (Russia)
6. Савинкова Екатерина (Россия) / Ekaterina Savinkova (Russia)
7. Куприянов Владислав (Россия) / Vladislav Kupriyanov (Russia)
8. Ставракакис Александрос (Греция) / Alexandros Stavrakakis (Greece)
9. Джил Бьонг Мин (Республика Корея) / Byeong Min Gil (Republic of Korea)
10. Ким Гихун (Республика Корея) / Gihoon Kim (Republic of Korea)
11. Ли Мюнжин (Республика Корея) / Myungin Lee (Republic of Korea)
12. Абдулов Гамид (Россия) / Gamid Abdulov (Russia)
13. Майорова Оксана (Россия) / Oksana Mayorova (Russia)
14. Баракова Мария (Россия) / Maria Barakova (Russia)
15. Сучков Константин (Россия) / Konstantin Suchkov (Russia)
16. Доржцэдэн Бат-Эрдэнэ (Монголия) / Bat-Erdene Dorjtseden (Mongolia)
17. Энхболд Анхбаяр (Монголия) / Ankhbayar Enkhbold (Mongolia)
18. Буюндалай Жавхлантугс (Монголия) / Javkhlantugs Buyandalai (Mongolia)
19. Агаджанян Мигран (Россия) / Migran Agadjanyan (Russia)
20. Ахмедова Ангелина (Узбекистан) / Angelina Akhmedova (Uzbekistan) байна.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

МУГЖ Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойд зориулж “Учиртай гурван толгой” дуурийг тоглоно

УДБЭТ-ийн ахмад уран бүтээлч МУГЖ Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ой энэ онд тохиож байна. Маргааш түүний насны ойг хүндэтгэн УДБЭТ-ийн хамт олон Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг тоглох гэж байгаа аж. МУГЖ Д.Пүрэвсүрэн энэхүү дуурийн Нансалмаа, Хоролмаа нарын эсрэг тэсрэг хоёр дүрийг тун амжилттай бүтээсэн нэгэн билээ. Тэрээр 1942 оноос ХЦДБЧ-д дуучнаар ажиллаж байгаад 1948 онд УХД-д жүжигчин болж 1960 оныг хүртэлх театрт тоглогдсон бүх жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн байна. МУГЖ Д.Пүрэвсүрэн нь “Тунгалаг тамир” киноны Эрдэнийн дүрд тоглосон МУГЖ Норовын Баатарын хань юм.

Ингээд МУГЖ Д.Пүрэвсүрэнтэй хэсэг хором ярилцлаа.


Та УДБЭТ-т алтан үеийнхэнтэй хамт ажиллаж байсан. Тэднээс их зүйл сурсан уу?

  • Нямын Цэгмид, Ичинхорлоо, Хандсүрэн, Рэнцэнноров гуай нараас босох суух, алхах, ярих, харах гэх мэт бүх л юмыг сурч байлаа. Алтан үеийнхэн бол гайхамшигтай сайхан хүмүүс байсан даа.
  • Надад зориулж “Учиртай гурван толгой” дуурийг тоглоно гэж бүр бодож байсангүй. Урьд өмнө ч ийм үйл явдал болж байгаагүй. Баярлаад, хэлэх үг ч олдохгүй байна. Үүнээс сайхан хүндлэл гэж юу байхав. Тавь гаруй жилийг театрын алтан тайзнаа өнгөрөөсний минь буян л гэж бодож байна даа.
  • Дүрийн судалгаа хийж, дүрийн түүх бичих хэрэгтэй. Үг, ая цээжилчихээд нүүрээ будаж хувцсаа өмсөөд тайзан дээр гарвал манай ард түмэн мэддэг. Ялангуяа “Учиртай гурван толгой” дуурь манай ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон болохоор дүрээ муу бүтээж хэрхэвч болохгүй. УДБЭТ-ийн тайзнаа тоглохоос гадна аймаг, сум,багуудад очиж “Учиртай гурван толгой” дууриа тоглодог байлаа. Шарын голд очиж өдөрт гурван удаа тоглоход хамгийн сүүлийнхийг нь шөнийн 12 цагт тоглож байсан.

Таны 90 насны ойг хүндэтгээд УДБЭТ “Учиртай гурван толгой” дуурийг тоглох гэж байна. Мэдээж таны сэтгэл их өндөр байгаа байх?

Та “Учиртай гурван толгой” дуурийн эсрэг тэсрэг хоёр дүрийг хоёуланг нь бүтээсэн хүн. Энэ тухайгаа жаахан хуучлаач?

Нансалмаа бол жинхэнэ монгол эмэгтэйд байх уян зөөлөн, үнэнч шударга зан чанартай эмэгтэй. Харин Хоролмаа бол баян чинээлэг айлын охин. Бие бялдар, царай зүс цэвэрхэн, өөрийн бодсон санаснаа ил хэлдэг. Хоролмаа хүнтэй л адилхан хүн шүү дээ. Хүнд байдаг хайр дурлал, баяр баясгалан гэх мэт бүх юм Хоролмаад байсан. Тухайн үеийн нийгэмд чинь эмэгтэй хүн хайртай дуртайгаа илчилдэггүй байлаа. Тэр байтугай хайртай хүнтэйгээ ч суух эрхгүй байсан шүү дээ. Тэгээд л Хоролмаа өөрийнхөө хүслийг гүйцээх гэж хайр сэтгэлдээ хөтлөгдөөд юу ч хийхээс буцахгүй болж байгаа нь эцэстээ гунигтайгаар төгсөж буй юм.

Дүрээ сайн бүтээхийн тулд жүжигчин хүнээс асар их хөдөлмөрлөх шаардлагатай болдог байх?

Түүнтэй ийн ярилцаж суутал явах цаг нь болсоноор билдний яриа өндөрлөв. Түүнтэй удаан хуучилж, сургаалийг нь сонсоод л баймаар байлаа. Удахгүй 90 нас хүрэх гэж байгаа ч түүнээс залуу хүний эрч хүч, гэрэл гэгээ мэдрэгдэнэ. Уран бүтээлч хүн ард түмнийхээ хайр, хүндлэлээр үргэлж тэжээгдэн байдаг тул мөнхийн залуугаараа байдаг ч юм шиг.Бидний дунд түүн шиг хайрлаж, хүндэлмээр хүмүүс олон буй биз. Пүрэвсүрэн гуайтай уулзсаныхаа дараа бүх хүнийг хайрламаар санагдах аж. Хүн хүнээ хүндэлж, хайрлахаас сайхан зүйл ертөнцөд үгүй. Сайхан хүнтэй уулзах нь сэтгэлдээ гэрэл асаах шиг зүйл ажээ.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтын нээлтийн үйл ажиллагаа боллоо

Өчигдөр Монгол Улсын Үндэсний урлагийн их театрт “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” тоглолтын нээлт болж өндөрлөлөө. Уг театр нь Монголд аялж ирсэн жуулчид мөн аянчин гийчин төлөөлөгчдөд ардын урлагаа сурталчилдаг байгууллага юм.

Нээлтийн үйл ажиллагаандаа зориулаад уран бүтээлийнхээ дээжсийг өргөн барьдаг. Мөн жуулчны улирал ирсэнтэй холбоотойгоор ялангуяа улсын баяр наадмаар тусгайлсан монгол урлагийн гайхамшиг гэдэг хөтөлбөрийг байнага явуулж байгаа аж. Үүнээс гадна “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” хэмээх тусгайлсан хөтөлбөрүүдийг баяр наадмаар, аялал жуулчлалын байгууллагууд, төр засгийн байгууллагуудын захиалгаар зохион байгуулдаг юм байна.

Өнөөгийн үндэсний урлагийн их театр нь түүхийнхээ жар гаруй жилийн хугацаанд байгууллагынхаа нэршлийг “Эстрад концертын товчоо”, “Ардын дуу, танц, үндэсний хөгжмийн ансамбль”, “Улсын ардын дуу бүжгийн чуулга”, “Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга”, “Үндэсний урлагийн их театр” хэмээн хэд хэдэн удаа өөрчилж иржээ. Монголын Үндэсний Урлагийн Их Театр нь Төрийн хошой шагналт ардын жүжигчин Л.Мөрдорж гуайн анхлан байгуулсан орчин цагийн үндэсний хөгжмийн их найрал, Алдарт бүжиг дэглээч ардын жүжигчин төрийн шагналт зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, Ардын жүжигчин төрийн шагналт хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад гуайн нэрэмжит дуучдын алба гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.

Монголын Үндэсний Урлагийн Их Театрын уран сайхны удирдагч А.Цэдэн-Иш “Хэд хэдэн хөтөлбөртэй. Монгол урлагийн гайхамшиг гэдэг хөтөлбөр маань манай үндсэн хөтөлбөр. Жуулчдад үзүүлдэг монгол ардын өвөрмөц төрлүүд гэвэл хөөмий, морин хуур, уртын дуу гээд юнескод бүртгэгдсэн хэд хэдэн төрлүүд мөн манай шашин төрийн холбогдолтой сонирхолтой цамын бүжиг, монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал. Монгол бүжгийн хамгийн онцлог хэлбэрүүд, хатдын бүжиг гээд өвөрмөц зүйлүүдээ үзүүлнэ. Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал 65 хүний бүрэлдэхүүнтэй. 120 хүнтэй болгох Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг 2006 онд гарсан. Энэ ажлыг хэрэгжүүлэх үүднээс найрал хөгжмийнхөө бүрэлдэхүүнийг өргөтгөх ажлыг хийж байна. Санхүү эдийн засгийн онцлогоос шалтгаалаад зарим нэг хүндрэл бий. Гэхдээ энэ найрал бол гадаадын үзэгчдэд, өөрийн орны хөгжмийн зохиолчид, дэлхийн сонгодог хөгжимчдийн бүтээлийг тоглож сонирхуулж байдаг” хэмээн нээлтйн үеэр онцолж байлаа.


Морин хуур, хөөмий, бий биелгээ, уран нугаралт, уртын дуу, монгол төрийн хөгжмийн их найрал зэрэг Монголын үндэсний соёл урлагийн гайхамшгийг харуулсан энэхүү тоглолт 100 хоног үргэлжлэх юм байна.

Б.АМИНА

Ц.ШИНЭЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Морин хуурын чуулга “Ассем гэр” театрт тоглоно

Улсын филармонийн Морин хуурын чуулга энэ амралтын өдрүүдэд /2019.06.22-23-нд/ “Нутаг минь, хүлэг минь” бүрэн хэмжээний тоглолтыг “Асем гэр” театрт тоглох гэж байна.

Тус тоглолтод Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл Б.Чинбатын “Аравт”, “Гэгээн бодрол”, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн агсан С.Гончигсумлаагийн “Ээждээ”, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Концертино”, “Наадмын дэнж дээр”, Төрийн шагналт Ц.Чинзоригийн “Идрэнгийн говиор”, Т.Пүрэвсүхийн “Сайхан дурсамж”, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Өүлэн эхийн дуулал”, “Нутаг минь, хүлэг минь” бүтээл эгшиглэх аж. Мөн тус тоглолтын үеэр гадаадын хөгжмийн зохиолчдын Г.Свирдорын “Метель”, Д.Шостаковичийн “II вальс” тоглогдох юа байна.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“ZOS pro design” ХХК—ийн үүсгэн байгуулагч Б.Золзаяа: Хэцүү байна гэдэг илүү их хичээ гэсэн үг болохоос боломжгүй гэсэн үг биш


Сайн байна уу. Урилгыг минь хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа. Юуны өмнө манай сайт уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу. Энэ өдрийн мэнд. Намайг Золзаяа гэдэг. Би нийгмийн ажилтан мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээ ажилладагүй, модон дээр лазераар зурах урлагийг сонирхоод уран бүтээлээ туурвиад явж байна даа.

Хэзээнээс энэ урлагийг сонирхож эхэлсэн бэ?

Анх модон дээр лазераар зураг зурж байгааг хараад надад маш сонин санагдсан. Мод түлээд гарах үнэр нь хүртэл байгалийн их гоё дотно үнэр байсан. Би шинийг сэтгэж, өөрийгөө сорих дуртай. Тиймдээ ч модон дээр ийм юм хийвэл гоё санагдаад тэр өдрөөс хойш зогсоо зайгүй бодох болсон. Тэгээд судлаад үзсэн чинь энэ нь урлаг тал руугаа бүүр хөгжөөд хөлөө олчихсон зүйл байсан л даа. Хийе бүтээе гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн анх эхэлж байсан даа. Бүтээл хийж эхлээд нэг жил өнгөрсөн байна.

Анх эхэлж байхад гарч байсан бэрхшээл юу байв. Хийх арга барилаа хэрхэн олж авч байв?

Мэдээж анх эхэлж байхад зөндөө л шантрах үе байсан. Тухайн үед би олон улсын найрамдал зусланд багшилж байлаа. Хамт ажилладаг хоёр багшдаа ийм юм хиймээр байна гэж хэлтэл тэр хоёр маань ч намайг дэмжсэн. Тэгээд урам ороод хийж эхэлсэн. Анх хүүхдүүдэд чиглэсэн тоглоом болон эко зүйл хийе гээд зөндөө олон санаатай байлаа. Гурван ширээ, гурван нөүтбүүкнээс өөр юу ч байхгүйл эхэлсэн. Лазераар зурж сурахын хувьд гэвэл “Youtube багш” -аасаа олон зүйл сурсан даа. Анх программаа ч ажиллуулж мэдэхгүй. Нэг товчин дээр дараад л аан энэ нь ингэдэг байх нь гээд уйгагүй оролдож байсан. Машинаа анх хараад бүр тэвэрмээр л санагдаад байж билээ. Яаж комманд өгөх, хэрхэн ажиллуулахаа ч мэдэхгүй байсан шүү (инээв).

Ажлын анхны гараа маань Олон улсын найрамдал зуслангаас эхэлсэн.Туршлага, цагийн төлөвлөлтбайхгүй болохоор их л сандарсан улсууд ийш тийшээ гүйгээд л, бүтээлээ гарсны дараа уутлах, угсрах ажилдаа орно. Ингэж завгүй ажиллаж байхдаа хааяа нэг багийнхан руугаа харахаар нүд нь улаанаараа эргэлдсэн хүмүүс л байж билээ.Тэр дунд хоорондоо муудах үе ч гарна. Ажлаа хийж байгаад зүйрмэглэнэ,хорь хорин минутын зайтай ээлжилж унтаж нойроо зохицуулдаг байлаа. Тэгээд дөнгөж дуусгаад Найрамдал зусландаа хүлээлгэж д өгчихөөд бүр хотод ирчихсэнийхээ дараа сая нэг юм нэг нэгнийхээ царайг хараад “Тийм ээ, бид чадчихлаа” гээд хашгиралдаад тэврэлдэж билээ. Хүүхдийн буян заяа түшдэг болов уу, гэгчээр манай байгууллагын ажил маш сайн бүтдэг дээ.

Мэргэжлийн ажлаа орхихдоо харамсаж байсан уу. Ийм шийдвэр гаргахад ар гэрийнхэн чинь эсэргүүцэж байв уу?

Үгүй ээ. Надад ялгаагүй санагдаж байсан. Нийгмийн ажилтан бол хүмүүстэй харьцаж тэдгээрийг хэрхэн хөгжүүлэх тал дээр ажилладаг бол энэ ажил мөн л ижилхэн. Хүнд ямар шинэ зүйл зориулж хийж өгөх вэ. Захиалсан тэр хүндээ зориулсан бүтээлээ сэтгэлд нь нийцтэл яаж хийх вэ гээд л ухаан зарж хийдэг болохоор адил санагддаг.

Анх гэр бүлдээ хэлэлгүй эхэлсэн. Хийгээд байр сууриа олмогц хэлье гэсэн бодолтой байлаа. Тэгээд хэлсэн чинь залуу хүн юм чинь үзээд л алдахгүй юу гээд нэг их тоогоогүй. Өөрийнхөө хүссэн зүйлийг л хий гэсэн. Одоо бодоход, намайг үргэлж чимээгүйхэн дэмжиж байдаг хүмүүс бол миний гэр бүл, яалангуяа ээж маань. Ар талыг найдвартай авч явдаг даа. Тууштай байна гэдэг л хамгийн чухал зүйл гээд үргэлж намайг зоригжуулдаг. Энэ завшааныг ашиглан “Ээждээ хайртай шүү. Ажилдаа бүх цагаа зориулахад ар гэр үргэлж хоцрогдож байдаг. Тэр болгоныг болгож та минь л зохицуулж байгаа. Охин нь тэр л урмын тань үгээр өдий зэрэгтэй явдаг шүү, тандаа баярлалаа” гэж хэлмээр байна.

Хамгийн анхны бүтээлээ хараад төрж байсан сэтгэгдлээ хуваалцвал?

Анхны бүтээлээ хараад хэзээ тэр мундгуудыг гүйцнэ дээ л гэж бодож байсан. Эхэндээ их болхи хийж байжээ. Гэхдээ сайн ч муу ч бүх бүтээлээ хадгалдаг. Харах бүртээ тухайн үед хийж байсан үе маань нүдэнд харагдаад байдаг. Одоо ч болоогүй байна илүү хөгжүүлнэ дээ л гэж боддог. Хийх юм, сурах зүйл ч их байна.

Модон дээр зураг зурах хүсэлтэй хүмүүст зориулж сургалт хийдэг үү?

Сургалт явуулах төлөвлөгөө гэхээсээ илүү хүсэл бол байна. Мэдээж хэрэг энэ зүйлийг олонд таниулмаар байна. Яагаад гэвэл энэ бүтээлүүд маань эко, байгалийн зүйл учир. Хийж байгаа мод нь ямар ч өө сэвгүй, яргүй байх естой. Тэгж байж л цэвэрхэн сайн, нарийн бүтээл болж чаддаг. Магадгүй сонирхсон хүмүүс байх юм бол компьютерийн корел гэдэг программыг эзэмших хэрэгтэй. Тэгвэл энэ зүйлийг хийхэд шинэлэг санаа л байхад болно. Лазерийн машин бусдыг нь гүйцэтгэчихнэ.

Хүний хүслийг буулгана гэдэг хэцүү. Ихэнх хүмүүс “Би нэг иймэрхүү л юм хийлгэмээр байна, гэхдээ яг ямрыг нь мэдэхгүй байна. Тийм болохоор өөрөө мэдээд хийчих” гэдэг. Тэгээд бодож эхэлнэ дээ. Зарим хүмүүс өнгөлөг зүйлд дуртай байдаг. Манай бүтээл бол өнгөгүй, натурал. Өөрийнхөө яаж шарагдаж байгаа яг л тэр хэвээрээ гардаг. Нэг үеэ бодоход хүмүүс эко бүтээл, цор ганц надад зориулсан зүйл гэдэг утгаараа ч гэх юм уу их сонирхдог болжээ.

Тунгалаг акрил дээр фото зураг буулгах надад маш таалагдаж байгаа. Шилэн дээр л зураг буулгаж байгаатай ижил юм. Харахад цаанаа л нэг цэмцгэр шүү. Энэ тал дээр өөрийгөө илүү хөгжүүлье гэж бодож байгаа.

Үнэ ханшийн хувьд ямархуу байдаг вэ. Мэдээж хэмжээнээсээ хамаарч үнэ нь өөр өөр байдаг байх?

Үнэ харилцан адилгүй байдаг. Хэмжээнээсээ хамаараад, гар ажиллагаа хэр зэрэг орохоосоо шалтгаалж үнэлгээ нь арай өөр болдог. Аль болох л дундаж үнээ барихыг хичээх боловч жижигхэн хэрнээ материал их шаарддаг зүйл ч бас бий. Тийм болохоор үнээ тэд гээд тогтоон барих хэцүү шүү. Зарим тохиолдолд надад ийм л мөнгө байнаяах уу гэхээр нь аль болох л тааруулаад хийх гэж хичээдэг дээ. Хүмүүс өөрийнхөө гараар бас нэмж ямар нэг зүйл бичиж, зурж болдог. Зөвхөн дэвсгэр фото зургийг нь гаргаад өгөхөөр дээр нь бичиж, зурж болдог. Онцлог зүйл гэх юм бол илүү деталь, чимхлүүр ажлыг хийдэг. Ер нь гар ажиллагаа ихтэй. Урилга, өргөмжлөл, хүүхдийн тоглоом, сувинер, фото зураг, CD-ний хайрцаг, цагийн хуваарь, машины урд тавьдаг утасны дугаар, сүлд модны тоглоом,аксессуар, модон дээрх шошго, номын хавчуурга, энгэрийн тэмдэгний гаднах хайрцаг, дотор хаяг, нэрийн хуудасны хайрцаг гээд л бүх зүйлийг хийж үзэж байгаа. Цаашдаа сэтгээд илүү олон төрлийн зүйлсийг хийх хүсэлтэй байна.

Танай ажлын уур амьсгал их таалагдлаа. Ажлын нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?

Манай ажлын нэг өдөр өглөөний кофетой ярилцлагаар эхэлдэг. Энэ бол өдрийн хамгийн үр бүтээлтэй хэсэг байдаг. Бид эсгийг модтой нийлүүлж бүтээл гаргахаар туршиж байгаа. Ажлын хуваариа эсгийгээр хийж үзсэн. Хоорондоо инээлдээд л ярилцаж байхад тэндээс шинэ санаанууд урган гардаг юм.Бас нийгэмд шинэ содон зүйл юу байна гэж эрэлхийлцгээдэг. Энэ хэсгийг бид өөрийгөө хөгжүүлэх цаг гэж нэрлээд байгаа л даа.Санаагаа туршиж хэрэгжүүлж үздэг. Ганцхан бүтээлийг гаргахын тулд асар олон туршилт хийдэг. Ачаалал ихтэй үед бол энэ цагийн хуваарь маань таг зөрчигдөнө шүү дээ. Захиалагчидцаг нь тулчихлаа, яаралтай гаргаад өгөөрэй гээд л гүйгээд ирдэг. Биднийг гээд зориод ирсэн хүмүүсийг амжихгүй ээ гээд буцааж чаддаггүй. Хонож өнжөөд л хийнэ дээ.Оо, сойзоо хүртэл ажил дээрээ аваад ирчихсэн.Ер нь ажлын байр бол хүний хоёр дахь гэр учраас аль болох тухтай болгож тохижуулахыг хичээсэн.

Мэргэжлээ орхин байж шинэ зүйл эхлүүлсэн байхыг харахад би таныг их зоригтой хүн гэж дүгнэлээ. Залууст хандаж юу гэж хэлмээр байна?

Өөрийнхөө хүссэн зүйл рүү явах юм бол хүн илүү аз жаргалтай, үр бүтээлтэй байдаг. Зориглоод үз, алдаад үз.Хийж байгаа зүйлээ шантралгүйгээр, тууштай хийж байж үр дүн нь харагдана. Тэрнээс биш дөнгөж эхлээд л энэ асуудалтай юм байна, хэцүү байна гэсэн бодлоор хязгаарлагдаад байвал цаашаа явж чадахгүй. Хэцүү байна гэдэг илүү их хичээ гэсэн үг болохоос биш боломжгүй гэсэн үг биш. Нэг, хоёр, гурван хэцүү даваа байлаа гэхэд цаана нь хамгийн сайхан зүйл нь хүлээж байдаг. Чиний чадчихлаа гэсэн итгэл.

Энэ эмэгтэйтэй ярилцаж байхад түүнээс хүсэл тэмүүлэл, шинийг хийж бүтээх гэсэн өөдрөг мөрөөдөл, бусдыг хэрхэн баярлуулах вэ гэсэн сэтгэлийг олж харсан. Надад гэнэтийн бэлэг бариад “Өдрийн сонин” гэсэн бичигтэй түлхүүрийн оосор бэлэглэсэн. “Ямар гоё юм бэ. Баярлалаа ” гээд намайг инээхэд “Энэ л миний ажлын хамгийн сайхан хэсэг. Хийсэн бүтээл минь тухайн хүндээ таалагдах хамгийн сайхан мэдрэмж байдаг. Захиалагчдаа таалагдахгүй бол яана аа гээд шөнө нойр хүрэхгүй үе ч бий шүү дээ” гэж хэлээд инээмсэглэсэн.

У.УРАНБИЛЭГ

Categories
мэдээ соёл-урлаг

Ерөнхий сайд кино урлагийн салбарынхантай уулзлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёл, урлагийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбарын манлайллаар дамжуулан бүх нийтийг соён гэгээрүүлж, нийгэм, улс орны сайн сайханд эерэг нөлөө үзүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

Монголын урлаг, соёлыг дэлхийд таниулах, үр хойчдоо өвлөн үлдээж, бүх нийтийг соён гэгээрүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд бүх урлагийг нэгтгэсэн “Кино урлаг”-ийн салбар түүчээлэн ажиллах гол салбар юм. Монголд кино урлагийн салбар анх шинээр үүсэн бий болж багагүй хугацаанд хөгжингүй тогтолцоог бий болгож чадсан боловч сүүлийн 20 орчим жилд дэлхийн түвшинд ойртуулах хэрэгцээ шаардлага ихээр бий болсон байна. Үүний тулд кино урлагийг бүтээгч, түгээгч, хөрөнгө оруулагч гээд тал бүрээс хамтран ажиллаж байдаг салбарын төлөөлөлтэй уулзаж, салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд хийгдэж байгаа “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн боловсруулалт, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал солилцох зорилгоор өнөөдрийн уулзалт зохион байгуулагдлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төслийг Улсын их хуралд өргөн бариад байна. Өнөөдрийн уулзалтад Монгол кино нэгтгэл, Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз, Монголын үндэсний кино хороо, Монголын кино уран бүтээлийн холбоо, Боролдой студи болон бусад кино бүтээгч студи, продакшний найруулагч, жүжигчин, уран бүтээлч, зохиолч зэрэг нийт 60 орчим салбарын төлөөлөл хүрэлцэн ирж, санал бодлоо хуваалцлаа.

Кино бүтээгч уран бүтээлчдийн төлөөллөөс кино салбарыг хөгжүүлэхэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна инженер, техникийн ажилтныг өндөр хөгжилтэй оронд суралцуулан бэлтгэх, оюуны өмчид халдсан этгээдэд үзүүлэх хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх, татварын таатай орчин бий болгож, салбарын удирдлага зохион байгуулалтыг оновчтой болгож, кино бүтээгчдийг давтан сургах, тэдгээрийн түүх соёл, зан заншил гоо зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх замаар үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон улсад таниулахад үнэт зүйлээ кодлож, хамтарсан кино хийх дэд бүтцийг бий болгох зэрэг цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн саналыг хэллээ. Дээрх цогц арга хэмжээг авахын тулд кино урлагийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй болж, салбарын үндэсний зөвлөгөөнөөрөө бодлогын баримт бичгээ батлан, хууль эрх зүйн орчноо сайжруулах үндэслэлийг бий болгох талаар санал гарган нэгдлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын соёлын өдрүүд Санкт-Петербург хотноо эхлэв

ОХУ-ын Санкт-Петербург хотноо Монголын Соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа Оросын ууган театруудын нэг, уран барилга, дуу, хөгжмийн төгс дуугаралт, хэв жаягийн хадгалалт, түүх, алдараараа дэлхийд гайхагддаг Капелла театрын Их концертын танхимд 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ёслол төгөлдөр эхлэв.

Соёлын өдрүүдийн арга хэмжээг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ гурван жилийн тэртээ Санкт-Петебург хотод Улаанбаатар хотын Соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулж байсныг дурдаад “Монгол Улсын эрх чөлөө,тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан, XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой”-н жилд өмнөх соёлын арга хэмжээнийхээ түвшинг ахиулж Монголын соёлын өдрүүдийг анх удаа зохион байгуулж буйг тэмдэглэхэд таатай байна. Энэхүү арга хэмжээнүүдийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, гар бичмэл, гэрэл зургийн үзэсгэлэнгүүд болон урлагийн тоглолтууд зохион байгуулагдана. “Гэгээн Петрийн хот” хэмээн хүндэтгэгдсэн, дэлхийн соёлын нийслэлүүдийн нэг Санкт-Петербург хотод монголын билэг тэмдэг болсон Морин хуурын чуулгын бүрэн бүрэлдэхүүнд суурилсан энэхүү концертоор манай соёлын арга хэмжээ эхэлж буйд талархалтай байна хэмээн хэлэв.

Соёлын өдрүүдийн нээлтийн ёслолын ажиллагаа, хүндэтгэлийн концертын дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин дагалдан яваа албаны хүмүүсийн хамт Рерихийн гэр бүлийн улсын музейд зочилж “Улаанбаатар хот ба Рерих нар” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Ч.Бадрал 10 мянган ам.долларын шагнал хүртлээ

Галина Вишневскаягийн нэрэмжит Олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаан ОХУ-ын нийслэл Москвад болж өнгөрлөө. Нийт 53 дуучин оролцсон тус уралдааны нэгдүгээр байрт Өмнөд Солонгосын дуучин Бьонг Мин Гил орж, алтан медаль, 15 мянган ам.долларын шагнал хүртсэн байна.

Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал хоёрдугаар байр эзлэн, 10 мянган ам.доллар, гуравдугаар байрт ӨАБНУ-ын дуучин Палеса Малиелоа орж 7000 ам.долларын шагнал хүлээн авчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цаатан фестиваль” ирэх сард болно

Image result for цаатан фестиваль

Хөвсгөлийн аялал жуулчлалыг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхийд таниула сурталчлах зорилго бүхий “Цаатан фестиваль” ирэх сарын 6, 7-нд “Далай тур” жуулчны баазад болно. Уг арга хэмжээ өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилгоор 15 дахь жилдээ зохион байгуулагдах юм байна. Фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах зэрэг олон үйл ажиллагаа болно.

Categories
мэдээ соёл-урлаг

Хэнтий аймагт “Тогорууны баяр” болж байна

Хэнтийн Биндэрт "Тогорууны баяр" болж байна

Хэнтий аймагт жил бүр аялал жуулчлалын эвент арга хэмжээ болох “Тогорууны баяр”-ыг зохион байгуулдаг. Энэ жилийн “Тогорууны баяр”-ыг Биндэр сумын Цагаан нуурт болж байна. Манай улсад нийт долоон зүйлийн тогоруу байдгаас зургаа нь Биндэр суманд зусч намарждаг ажээ. Дэлхийд ховорт тооцогддог цэн тогоруу болон бусад зүйлийн хамгаалалтыг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэхүү “Тогорууны баяр”-ыг зохион байгуулдаг юм. “Тогорууны баяр”-ын үеэр нэн ховордсон шувуудын талаарх мэдээллийг олон нийтэд түгээх бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тогорууны тухай зохион бичлэгийн уралдаан, бүжгийн тэмцээн зохион байгуулах юм байна.