Categories
мэдээ соёл-урлаг

“Хурд”, “Харанга” хамтлагууд өнөөдөр 14:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглолт хийнэ

Image result for "Хурд", "Харанга"

“Хурд”, “Харанга” хамтлагууд өнөөдөр 14:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглолт хийнэ. Хоёр хамтлагийн уран бүтээлчид нийт 10 гаруй уран бүтээлээ хүргэх ба тоглолт үнэ төлбөргүй, хүссэн хүн болгон Төв талбайд ирж үзэх боломжтойг зохион байгуулагчид онцоллоо. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд буюу яг энэ өдөр ардчиллын төлөөх хөдөлгөөн оргилдоо хүрч байжээ.

Энэ өдөр Монголын Ардчилсан Холбоо анхны цуглаанаа хийж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан түүхтэй.

Categories
мэдээ соёл-урлаг

“Moon dance” хамтлаг ДАШТ-д 6 дахь удаагаа оролцоно

Монгол Улсын 6 удаагийн “Латин формейшн” бүжгийн аварга “Moon dance” хамтлагийн бүжигчид Германд болох ДАШТ-д оролцохоор тус улсыг зорив.

Тэд дэлхийн цэнгээнт бүжгийн шилдгүүдтэй 6 дахь удаагаа өрсөлдөх гэж байгаа бөгөөд “Мөсөн хатан” бүжгээр Дэлхийн аваргын цомыг хоёр удаа хүртжээ. Мөн ДАШТ-ий шагналт тав, зургадугаар байрт шалгарч байсан юм. Маргааш буюу 12 дугаар сарын 7-нд эхлэх ДАШТ-д “Moon dance” хамтлагийнхан “Шонхор” бүжгээрээ өрсөлдөх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“UB DANCE” орчин үеийн бүжгийн тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулна

“UB DANCE” орчин үеийн бүжгийн тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулна

Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд олон улсын чанартай соёл, урлагийн томоохон наадам, үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “UB DANCE” орчин үеийн бүжгийн наадам юм. Энэхүү наадмыг дөрөв дэх жилдээ Нийслэлийн Соёл, урлагийн газар болон “Экстрим крейв студио” хамтран зохион байгуулагдах гэж байна.

Орчин үеийн чөлөөт бүжгийн бүх төрлүүдийг хамарсан наадам болохоос гадна хамтлаг бүжгийн төрлөөс гадна Hiphop, Electro, Breakdance гэсэн соло төрлүүдээр орох аж. Тус наадмын анхан шатны шалгаруулалт арваннэгдүгээр сарын 24-нд болсон бөгөөд нийт 400 гаруй хүүхэд залуус өрсөлджээ. Тус наадмаар дамжуулан их хотын соёлыг танин мэдүүлж, гадны нэр хүндтэй зочидтой туршлага солилцож, суралцан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой юм. Наадмын шилдгүүдийг тодруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Хас банкны бүжгийн /хуучнаар Ард театр/ зааланд болох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

А.Баярцэцэг “Шилдэг жүжигчин” шагнал хүртлээ

Италийн Флоренц хотод болсон 41 дэх удаагийн Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадмаас Монголын залуу жүжигчин, мисс А.Баярцэцэг “Шилдэг жүжигчин” шагнал хүртлээ.

Тэрбээр Төрийн шагналт, зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэн бүтээсэн уран сайхны киноны гол дүрд тогложээ. Энэ нь түүний кинонд бүтээсэн анхны дүр юм.

Энэ киноны зураг авалтын өмнөхөн хамгийн дотно, хайртай хүмүүсээ ар араас нь алдсан, амьдралын маань хамгийн гунигтай үеийн нэг байсан. Гэвч аав, ээж, эмээ, өвөөгийн маань нутаг Говь-Алтайн “Ээж хайрхан” гэж сайхан уулын ар өвөрт үйлд явдал нь өрнөсөн уран бүтээл намайг хүн болгосон, бас жүжигчин болгосон. Олон улсын кино наадамд анх удаа оролцож, Монголын минь тэнгэр хангай ивээж, надаас хавь илүү, туршлагатай, мэдрэмжтэй, мэргэжлийн олон уран бүтээлч, жүжигчдийнхээ тус дэмээр бүтсэн дүр маань Монголынхоо нэрийг гаргалаа. Монголын кино урлаг мандтугай” гэж шагнал авахдаа Б.Баярцэцэг хэлсэн байна.

Энэ киног Т.Алтантуяа найруулан 2019 онд дэлгэцэнд гаргасан юм. Гол дүрд А.Баярцэцэг МУСТА жүжигчин С.Болд-Эрдэнийн хамт тоглосон байна.


Categories
мэдээ соёл-урлаг

Халх голын дайны тухай кино хийж байна

ОХУ-ын “Ленфильм” студи Халх голын дайны тухай баримтат кино хийж байна. Киног найруулагч Андрей Егоров, зураглаач Максим Шварцкопф, жүжигчин Владимир Ярош нар бүтээж байгаа аж.

Энэ тухай “Ленфильм”-ийн Ерөнхий захирал Эдуард Пичугин ярихдаа “Бид Халх гол дээрх баатарлаг үйл явдлын тухай кино хийж байна. Кинонд энэ дайны тухай маш ховор материал ашиглаж байгаа. Урьд өмнө олны хүртээл болж байгаагүй ховор зураг, бичлэг, баримтыг Оросын түүхийн нийгэмлэг болон ОХУ дахь Монголын Элчин сайд асан Б.Дэлгэрмаа нар бидэнд өгсөн. Зураг авалт, монтаж арванхоёрдугаар сарын 20-н гэхэд дуусна” хэмээн тус киноны найруулагч Андрей Егоров сэтгүүлчдэд ярьжээ.


Categories
мэдээ соёл-урлаг

Монгол найруулагчийн бүтээл тусгай байр эзэлжээ

Монгол найруулагч Японы кино наадмаас тусгай шагнал хүртлээ

Токио хотод жил бүр болдог “Цүрүкава” богино хэмжээний кино наадамд Монголын залуу уран бүтээлч, найруулагч Ц.Дэнсмаагийн “Аргал” кино тусгай шагнал хүртжээ. Уралдаанд нийт 92 бүтээл ирснээс 24 бүтээлийг шилдгээр сонгосон байна. Сонгосон бүтээлүүдийг арваннэгдүгээр сарын 22-ны баасан гаригт олны хүртээл болгож, шагнал гардуулах ёслол 11-р сарын 23-ны бямба гаригт болж өндөрлөжээ. Найруулагч Ц.Дэнсмаагийн “Аргал” кино долоон минут үргэлжлэх бөгөөд монголчуудын өвөрмөц ахуй, зан заншлыг харуулснаараа онцлог бүтээл болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын филармони уран бүтээлийн 48 дахь улирлаа энэ сарын 22-нд нээнэ

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн хамт олон уран бүтээлийн 48 дахь улирлын нээлтийн тоглолтоо энэ сарын 22-нд өөрийнхөө байранд хийх гэж байна. “New season 2020” хэмээн нэрийдсэн уг концерт оркестрын болон шилдэг гоцлол дуучдын тоглолтоос бүрдэж байна. Найрал хөгжмийн удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар, Б.Анар нар суут хөгжмийн зохиолч Сен-Санс, М.Глинка, Ж.Пуччини, П.И.Чайковский, А.Дворжак нарын бүтээлээс удирдан тоглуулна. Гоцлоочдоос Гавьяат жүжигчин Э.Анхбаяр, Соёлын тэргүүний ажилтан Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр болон Т.Отгонбаяр нар дуулна.

Улсын филармонийн удирдлагууд хэвлэлийн бага хурлаар “хоёр туулай буудсан” юм. Эхний мэдээлэл уран бүтээлийн 48 дахь улирлын нээлтийн тоглолт “New season 2020”-ын тухай байсан бол удаахь нь “Баян Монгол” жааз найрлын 50 жилийн ойн баярын тоглолтын тухай байлаа.

Тэртээ 1967 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддоржийн санаачилгаар Соёлын яамнаас энэ төрлийн чуулга байгуулах шийдвэр гаргаж, есөн уран бүтээлчтэйгээр ажлыг нь эхлүүлж байсан бол өдгөө хөгжим, техник, уран бүтээлчдийн ур чадвараар дэлхийн түвшний биг бэнд болтлоо өсөж дэвжсэн “Баян Монгол” чуулгынхан байгуулагдсаны 50 жилийн ойн баяраа энэ сарын 30-нд “Корпорэйт конвеншн сентер”-т хийнэ. Баярын арга хэмжээ 16.00 цагт чуулгын түүх өгүүлсэн баримтат киногоор эхлэх бөгөөд тоглолтоо 18.00 цагаас үзэгчдэд хүргэх юм.

“Баян Монгол” чуулгынхан тэгш ойн баяртаа түрүү жилээс бэлтгэж эхэлсэн. Чуулгын түүх, урын сан, уран бүтээлчдийн тухай өгүүлсэн баримтат кино, ном, хос цомог гаргалаа. Мөн чуулгын уран бүтээлээс 1980 онд дээжлэн бичүүлж, гаргасан пянзыг сэргээж шинэ найруулга, өнгө аястайгаар сонсогчдодоо хүргэхээр бэлдсэн гээд дурдвал олон ажил хийлээ.

“Баян Монгол” чуулгын ахмад уран бүтээлчдийн олон түмний сэтгэлд хоногшуулсан алдартай дуунуудыг өнөөгийн гоцлол дуучид орчин үеийн залуусын өнцгөөс харж, хэв маягийг нь үл ялиг өөрчилж дуулснаа баярын тоглолтоор үзэгч олондоо сонирхуулна.

50 жилийн ойн тоглолтыг “Корпорэйт конвеншн сентер”-т хийдэг нь бэлтгэсэн уран бүтээлээ аль болох олон үзэгч, сонсогчдод хүргэх гэснийх юм. Баярын тоглолтод “Харанга”, “Никитон” зэрэг хамтлаг болон дуучин, жижиг хэмээх Н.Оюунчимэг, залуу дуучин Ж.Ариунжаргал нарын олны хайртай дуучид ая дуугаа өргөнө.

“Баян Монгол” чуулгын 1980 оны пянзанд буй уран бүтээлүүдийг өнөөдрийн хөгжимчид шинэ найруулгаар тоглож, дуучид өөр өөрсдийн сонгосон стилиэр дуулах нь сонирхолтой байх болно. Тухайлбал, дуучин Наранбаатар гэхэд “том” Оюунчимэг агсны дуулсан “Аяны шувууд”, мөн Янжиндуламын ард түмэнд хүргэж, хит болгосон “Орь залуу нас” дууны хэв маягийг өөрчилж дуулж буй. Дуучин Солонго “Аавдаа” хэмээх, 1970-аад онд мөн дуучин Янжиндулам олны амны уншлага болгож байсан алдарт дууг өөрийнхөөрөө дуулж үзэгч, сонсогчдод хүргэхэд бэлэн болсон гээд дурдвал дуулгах сонин ихтэй тоглолт болно.

Categories
мэдээ соёл-урлаг

Олон улсын фестивалиас шагнал хүртлээ

БНСУ-ын Сөүл хотод болсон хоёр хүний жүжгийн олон улсын фестивальд УДЭТ-ын залуу жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар оролцож тусгай шагнал хүртсэн байна. Энэ сарын 6-10-ны өдөр 19 дэх удаагаа болсон тус фестивальд Грек, Украин, Солонгос, Монгол, Румын улсын уран бүтээлчид өрсөлджээ. Монгол Улс анх удаа В.Красногоровын “Хувь заяаны хүлээс” хэмээх хоёр хүний төрлийн жүжгээр олон улсын фестивальд оролцлоо. Улсын драмын эрдмийн театрын залуу найруулагч О.Итгэл уг жүжгийг найруулан тавьжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Тэнгэрлэг Т.Ариунаагийн гайхалтай сонголт “Loriblu”

Өнгөрсөн баасан гаригт Буянт-Ухаа цогцолборт болсон Монгол улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолт үнэхээр олны нүд, чихийг баясгасан сайн тоглолт болсныг үзэгчид ч, сошиал орчинд, хэвлэл мэдээллүүд ч шуугин бичиж байна.

Арван жилийн дараа тайзнаа бүрэн хэмжээний тоглолтоо хийхдээ тэр ямархан авьяастай, ямархан хөдөлмөрч уран бүтээлч гэдгээ дахин баталж харуулж чадсан. Мэргэжлийн дуулалт, бүжиглэлт, тайз, хамтрагчид, үзэгчдээ хүндэтгэсэн гайхалтай хувцаслалт, донжлог малгай, үсний зүүсгэл, нүд гялбам гутал. Ерөөсөө Т.Ариунаа толгойн оройноос, хөлийн үзүүр хүртлээ бүх зүйл нь өв тэгш, төгс төгөлдөр байж тайзнаа 30 жил дуулж байгаа уран бүтээлч ямар чансаа, зэрэг зиндааг харуулах ёстой хичээлийг заалаа гэж болно. Түүний өмссөн гуталнууд гэхэд донж маяг нь хэтэрхий гэмээр бүх зүйлтэй төгс зохицож чаджээ.

Arslan.mn

Дуулианы эзэн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй алдарт жүжгийн дуугаа дуулахдаа өмссөн донжлог хар малгай, яв ягаахан даашинз, битүү шигтгээт өндөр өсгийт нь түүнийг тайзнаа тэр чигт нь гялалзуулж чадсан. Үнэхээр өөрөө хэлсэн шиг гүнж мэт харагдаж байв.

Arslan.mn

Т.Ариунаагийн өмссөн шигтгээтэй өсгийт нь Италийн алдарт брэнд “Loriblu”-гийн лимитэд эдишн буюу цөөн загвараар гардаг онцлох загварын гутал байлаа. Битүү сваровски шигтгээг гар аргаар нэгбүрчлэн суулгасан энэ загвар дэлхий даяар гарын арван хуруунд хүрэхтэй үгүй тоотой үйлдвэрлэгдэж, түүнийг нь дэлхийд алдартай бүсгүйчүүд хэрэглэдэг гэхээр манай дуучин үзэгчдээ, тайзаа хэр хүндэтгэсэн нь харагдана. Угаасаа цэнхэр ултай “Loriblu”-г Холливудын одод онцгойлон сонгодогоороо алдартай. Т.Ариунаагийн гоолиг шулуун хөлөнд гойд зохисон энэ загвар бол “Loriblu”-гийн үнэтэй гуталнуудын нэгт тооцогддог бөгөөд 2400 евро буюу манайхаар 7.2 сая төгрөгийн үнэтэй. “Тэнгэр шиг бай” тоглолтын тухай сурвалжлага дээрх олон фото зураг дунд дуучны энэхүү алдарт гутал бүхий хөлний зураг тавигдсан нь уг тоглолтын бүх зүйл төгс байсныг баталсан хэрэг юм.

Arslan.mn
Ер нь дуучин Т.Ариунаа “Loriblu” брэндийг онцгойлон сонгодог нь энэхүү гайхалтай тоглолтынхоо ихэнх гутлыг тус брэндээс сонгосноос нь анзаарагдаж байгаа юм. Түрийтэй цахилгаантай байкер гутал, од мэт шигтгээ шигтгэсэн илгэн гутал, том, том шар сваровски шигтгээтэй өсгийт гээд тус брэндийн олон гутлыг тэр өмсчээ. Магадгүй дуулангаа эрч хүчтэй бүжиглэлтийг үзүүлж чаддаг түүн шиг уран бүтээлчид гурав дөрвөн цагийн турш тасралтгүй хөдлөхөд хөлийн нумд тааруулж, гар ажиллагаа орсон чанартай гутал хамгийн том түшиг болдог биз ээ. Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолт бүх зүйлээрээ тэнгэрлэг уран бүтээлчийн чансаа, чадварыг дахин дахин харуулж чадлаа.

Arslan.mnArslan.mn

Categories
мэдээ соёл-урлаг

“Баян Монгол” чуулга 50 жилийн ойн тоглолт болно

Монгол Улсын филармонийн “Баян Монгол” чуулгын 50 жилийн ой энэ жил тохиож байна. Тэгвэл тус ойн баярын концерт энэ сарын 30-нд 16:00 цагт “Корпорейт” центрийн концертын танхимд болох аж.

Түүнчлэн уг тоглолтод “Баян Монгол” чуулга, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Б.Ганбат, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нямдорж, соёлын тэргүүний ажилтан С.Саруул-Од, дуучин, соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар, Ц.Хулан, Л.Насанбуян, Б.Дэлгэрбаяр, дуучин Б.Солонго оролцох аж.

Түүнчлэн “Баян Монгол” чуулгын ойн баярт урилгаар “Харанга”, “Никитон” хамтлаг, гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан Н.Оюунчимэг, Б.Хонгор болон дуучин Ж.Ариунжаргал нар оролцоно.