Categories
мэдээ соёл-урлаг

Нар харах тасалбарын үнэ 35,000 төгрөг

Монголчууд оны эхний өдөр мандах нарыг харахын тулд эртлэн босдог. Шинэ оны анхны наранд хүслээ шивнэж, аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэшээдэг. Оны эхний өдрийн нар мандахыг харснаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморь лундаатай явдаг хэмээх нь бий. Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчооноос “Шинэ оны анхны нар харах аялал”-ыг энэ жил мөн зохион байгуулж байна. Нар харах аяллын галт тэрэг тухайн өдрийн 05:50 цагт вокзалаас хөдлөх аж. Тасалбарын үнэ 35,000 төгрөг бөгөөд аяллын хөтөлбөрт галын наадам багтжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

31-ны үдэш “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно

“Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно

Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан арванхоёрдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээний талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НМХГ-ын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн НТҮГ-ын Тээврийн төлөвлөлт,технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа, НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн,цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал нар мэдээлэл хийлээ. Цэнгүүний үеэр төв талбайд ААН, байгууллагууд халуун ундаа, зууш баярын худалдаа гэх мэт төрөл бүрийн үйлчилгээг үзүүлнэ гэв.

НМХГ-ын дэд дарга Б.Батшагай “Баярын үдэш хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Улсын 31 байцаагч хяналт тавьж ажиллана. 15 аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөл авсан. Эдгээр байгууллагуудын хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хяналт тавьж ажиллана” гэж мэдээллээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Он солигдох мөчид иргэд төв талбай болон нийслэлийн 9 дүүрэгт салют буудуулдаг. Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болж гэмтэх эрсдэлтэй учраас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.

Нийслэлийн НТҮГ-ын Тээврийн төлөвлөлт,технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “Улаанбаатарын мөнгөн шөнө баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд 18 их багтаамжийн авютобус иргэдэд үйлчилнэ. Талбайн хойд урд баруун зүгт 12-30 минутаас 02 цаг хүртэл автобус иргэдэд үйлчилнэ” гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом-37” наадамд оролцох найрагчдын нэр тодорлоо

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом-37” наадам Багануур дүүрэгт ирэх оны нэгдүгээр сарын 4-нд болно.

Энэхүү наадамд оролцох шилдэг 27 найрагчийн нэрс тодорчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн хувийн хөмрөгийг нөхөн бүрдүүлэв

Үндэсний урлагийн их театр, Улсын филармони, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, УДБЭТ, Монгол Улсын Консерватори, МҮОНРТ-ийн алтан фонд, гэр бүл, хувь хүмүүст хадгалагдаж байгаа Л.Мөрдоржийн нот, гар бичмэл, дуу авиа болон дүрст өвийн санг Үндэсний төв архивт хүлээлгэн өгөх ёслол өчигдөр боллоо.

Үндэсний төв архивын сан хөмрөгт урлаг соёл, утга зохиолын салбарын зүтгэлнүүдийн хувийн гаралтай баримт хадгалагддаг.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн хувийн хөмрөгийг баяжуулах, Л.Мөрдорж судлалыг хөгжүүлэх, баримтат өвийг хамгаалах зорилгоор “Лувсанжамбын Мөрдорж сан” “Л.Мөрдоржийн баримтат өвийг хадгалан хамгаалах төсөл”-ийг санаачлан БСШУСЯ-ны дэмжлэгтэй Архивын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлсэн юм. Үндэсний төв архивт “Л.Мөрдоржийн хувийн хөмрөг”-т хөгжмийн нот, гар бичмэл зэрэг баримтууд болон хөгжмийг нь бичсэн баримтат болон уран сайхны кино, гэрэл зургийн баримтууд хадгалагдан эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд орж олон нийтийн хүртээл болсоор ирсэн.

Түүний хувийн хөмрөгийг баяжуулахад соёл урлагийн байгууллагууд болон МҮОНРТ-ийн алтан фонд, гэр бүл, хувь хүмүүст хадгалагдаж байгаа нот, гар бичмэл, дуу авиа болон гэрэл зураг, дүрс бичлэгийн баримтыг сурвалжлан илрүүлж, цахим хувийг Үндэсний төв архивд нөхөн бүрдүүлэлтээр хүлээлгэн өгөв.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж нь орчин цагийн монголын үндэсний найрал хөгжмийг үндэслэн байгуулж, бүтэц бүрэлдэхүүн ба найруулга зүйн хувьд сонгодог түвшинд хүргэж, үндэсний хөгжимд найруулга хийх орчин цагийн дэг суурийг үндэслэн буй болгосон монголын хөгжмийн урлагт хувь нэмэр оруулсан билээ.

Хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн хувийн хөмрөгийн архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 26-30-нд Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлж байна.

Ёслолд Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон бусад удирдлагууд, “Лувсанжамбын Мөрдорж” сангийн тэргүүн Э.Бадрал, хөгжмийн зохиолчийн ач, зээ нар, МУАЖ, ОХУ-ын БурУУГЗ, СУИС-ийн хүндэт профессор Д.Ухнаа, МУСГЗ, доктор Д.Цэдэв, хөгжим судлаач Х.Буянхишиг, МУГЖ, хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ болон урлаг судлаачид оролцлоо.

Categories
мэдээ соёл-урлаг

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд шалгарсан бүтээлүүд

Монгол Улсын СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Дамбадаржаагийн Намсрайн нэрэмжит “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд шалгарсан бүтээлүүд.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

THE HU хамтлаг маргааш эх орондоо ирнэ

Энэ сарын 10-нд АНУ дахь аялан тоглолтоо албан ёсоор өндөрлөсөн THE HU хамтлаг маргааш эх орондоо ирнэ. Тэд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд өдрийн 14:30 цагт газардана.

Олон улсад монголын рок урсгалыг амжилттай таниулж буй THE HU хамтлаг есдүгээр сарын 11-нээс эхлүүлэн арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш өдөр алгасахгүй аялан тоглолтоо хийсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал 7 боть ном хэвлэгдлээ

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, багш нарын хамтын бүтээл болох “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал 7 боть номыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгээр хэвлүүлэн өнөөдөр нээлтээ хийж байна. Уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, ордын тухай, уурхайн ашиглалтын технологи, нээлтийн тухай, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, дэд бүтэц, логистик, бизнес, эдийн засаг, менежментийн тухай сургаал, ашигт малтмалын баяжуулалтын тухай болон экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай онол, практик, үйлдвэрлэл – шинжлэх ухаан – мэргэжлийн боловсролын харилцан уялдаа шүтэлцээний зангилаа асуудлуудыг тусгахын зэрэгцээ уул уурхайн салбарын болон түүнд суурилсан аж үйлдвэржилтийн тогтвортой хөгжлийн чиг баримтлал, алсын харааны асуудлуудыг эдгээр бүтээлүүдээс шүүн тунгаах боломжтой юм.

Энэхүү цуврал бүтээлийг туурвихад Ерөнхий эрхлэгчээр академич П.Очирбат, Ерөнхий редактороор доктор (Ph.D), профессор Л.Пүрэв нар ажиллаж, боть бүрийг тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэн хариуцан эрхэлж, эрдэмтдийн баг хамтран бүтээсэн болно. Тухайлбал:
I. “Ил уурхайн технологи” I ботийг доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж хариуцан эрхэлж, доктор (Ph.D), дэд профессор Б.Батболд хариуцан редакторлож, 24 зохиогч хамтран бичсэн.
II. “Далд уурхайн технологи” II ботийг доктор (Ph.D), профессор Л.Пүрэв хариуцан эрхэлж, Монгол Улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Б.Лайхансүрэн хариуцан редакторлож, 22 зохиогч хамтран бичсэн.
III. “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” III ботийг доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж хариуцан эрхэлж, ШУТИС-ийн Хүндэт профессор П.Оюунсүрэн хариуцан редакторлож, 13 зохиогчийн хамтын бүтээл юм.
IV. “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” IV ботийг шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич П.Очирбат хариуцан эрхэлж, доктор (Ph.D), профессор Л.Пүрэв хариуцан редакторлож, 27 зохиогчтой хамтын бүтээл болсон.
V. “Уурхайн цахилгаан тоног төхөөрөмж” V ботийг доктор (Ph.D), дэд профессор Б.Эрдэнэцэцэг хариуцан эрхэлж, доктор (Ph.D), профессор Ж.Цэвэгмид хариуцан редакторлож, 16 зохиогч хамтран бичсэн.
VI. “Геодези, зураг зүй” VI ботийг доктор (Ph.D), дэд профессор Д.Оюунцэцэг хариуцан эрхэлж, магистр Э.Ганзориг хариуцан редакторлож, 19 зохиогч хамтран бичсэн.
VII. “Геологи, ашигт малтмалын эрэл хайгуул” VII ботийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор О.Гэрэл хариуцан эрхэлж, доктор (Ph.D) Б.Алтанзул хариуцан редакторлож, 22 зохиогч хамтран бичсэн.
Эдгээр цуврал бүтээлийн агуулга, бүтцээс үзвэл орчин үеийн уул уурхайн салбарын технологи, эдийн засаг, экологийн хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэхэд онол практикийн чухал ач холбогдолтой болохын хувьд инженер техникийн ажилтан, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутнуудын ширээний ном болж байна.
Энэхүү бүтээл нь цаащдаа уул уурхайн олборлох-боловсруулах үйлдвэрүүдийн цогцолборууд өргөжин тэлж “Гангийн үйлдвэр”, “Өнгөт төмөрлөгийн үйлдвэр”, “Уул-химийн үйлдвэр”, “Кокс-химийн үйлдвэр”, “Нүүрс, занар боловсруулах үйлдвэр”, “Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр”, “Эрдсийн гаралтай аж үйлдвэрийн түүхий эдийн үйлдвэр” зэрэг улс орны эдийн засагт чухал өгөөж бүхий үнэ цэнэтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинжлэх ухаан технологи, экологи-эдийн засгийн суурь болон хавсарга судалгааны шинэ салбарууд цаашид улам баяжигдаж, Дэлхий судлалын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Цуврал ботийг хамтран бүтээж олонд хүргэхэд хүч хөдөлмөрөө зориулсан зохиогчид, хариуцсан эрхлэгч, редактор нар болон хэвлэлийн зардлыг санхүүжүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэн болон нийт хамт олонд Доктор (Sc.D), профессор, академич П.Очирбат талархал илэрхийллээ.
Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхдийн номны 30-60 хувийн хямдралтай худалдаа болж байна

“Эрүүл мэндийг хохироох хор бус Эрдэм оюуныг тэтгэх ном бэлэглэе” уриатайгаар хүүхдийн уран бүтээлч, зохиолч нар нэгэн дор чуулж байна. Монголын хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төв болон Монголын хүүхдийн төв номын сан хамтран зохион байгуулж байгаа “Хүүхдийн зохиолчтой хамт” нэртэй энэхүү арга хэмжээ өнөөдөр Монголын хүүхдийн төв номын санд нээлтээ хийлээ.

Нээлтийн үеэр номонд дуртай бяцхан уншигчид өөрсдийн ая дуугаар зохиолч ах эгч нартаа мэндчилгээ дэвшүүлж, Хүүхдийн төв номын сан “Ээжээ номын санд очъё” шинэ номын дээжээр уран бүтээлчдэд бэлэг барив.

Хүүхэд бүрийн дуртай шинэ жилийн баяраар эрүүл мэндэд хортой амттан биш харин оюун ухааныг нь тэлэх ном бэлэглэхийг эцэг эхчүүдэд уриалж буй өдөрлөг арга хэмжээ өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжилж уран бүтээлч зохиолчид номоо 30-60 хувь хямдруулан худалдаалж байна.

Мөн хүүхэд багачууд дуртай шүлэг, дуугаа уншиж, дуулж болох чөлөөт тайз, нээлттэй микрофон, өвлийн өвөөд илгээх захидлын уралдаан, зураг зурж, цаасаар урлаж болох “Уран бүтээлч” булан гээд олон сонирхолтой арга хэмжээг энэ үеэр зохион байгуулах юм. Бичсэн номынх нь талаар зохиолчтой нь ярилцаж, гарын үсгийг нь авах, хамт зураг даруулан “Амттай-ном” сугалааг бэлгэнд авч өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг хүүхдийн уран бүтээлч нар олгож байна.

Хоёр өдөр үргэлжлэх арга хэмжээний үеэр ээж аавуудад зориулсан “Хүүхдийн уншлагад эцэг эхийн оролцоо”, “Уншлагаар хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх нь” зэрэг сонирхолтой илтгэл, чөлөөт хэлэлцүүлэг хийж, зохиолч Б.Ганчимэг, Ш.Солонго нарын олон уран бүтээлчийн шинэ номын нээлт болно.
Categories
мэдээ соёл-урлаг

“THE HU” хамтлагийн АНУ дахь менежерүүд “Чингис хаан” одонгоо гардан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хаан одонг “The HU” хамтлагт хүртээсэн билээ.

Ийнхүү төрийн тэргүүн зэргийг одонг хүртээсэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 214 дүгээр зарлигийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газарт тус хамтлагийн АНУ дахь менежер Ц.Надмидтулга, менежер Брэндон Фрайзен нарт уншиж танилцуулан, энгэрийн тэмдгийг зүүж өглөө. Сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жилийн “Чингис хаан” одонг улс орныхоо нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон “The Hu” хамтлаг хүртсэнд баяртай байна гээд Монголынхоо нэрийг даян дэлхийд дуурсгаж яваад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Ч.Бат-Эрдэнийг Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилжээ

Image result for Ч.Бат-Эрдэнэ

Өнгөрсөн сарын 21-ний өдөр Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар дуучин Ч.Бат-Эрдэнийг томилсон байна. Ч.Бат-Эрдэнэ СУИС, Удирдлагын академид магистр, докторын зэрэг хамгаалж, Ирланд улсад менежментийн чиглэлээр сурчээ. Тэрээр,

  • 2006-2009 онд Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн
  • 2009-2010 онд Яруу найраг, хөгжмийн зохиол, дуучны эрхийг хамгаалах Монголын үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч
  • 2014 онд Соёлын дээд сургуулийн захирал
  • 2014-2017 онд СУИС-ийн дэд захирал
  • 2017 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад ийнхүү нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилогджээ.