Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Н.Ялалт Берлиний кино наадамд уригджээ

Германы “Basis Berlin” кино компани болон Араб, Австри, Монгол зэрэг улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн “Алтан судал” кино 70 дахь удаагийн Берлиний кино наадамд оролцож, “Алтан баавгай” шагналын төлөө өрсөлдөхөөр боллоо.

“Basis Berlin” кино компаний уран бүтээлчид 2018 онд Монголд ирж жүжигчдийн сонгон шалгаруулалтаа хийсэн бөгөөд тэд жүжигчин Н.Ялалтын чадварыг ихэд үнэлж киноныхоо гол дүрд тоглуулахаар гэрээ хийжээ.

Жүжигчин Н.Ялалтын хувьд кинонд тоглохоос гадна орчуулгын киноны дуу оруулагч, хөтлөгч зэрэг ажлуудыг үнэхээр чадварлаг гүйцэтгэдэг нэгэн. Түүнийг үзэгчид төдийгүй урлагийнхан үнэхээр “дотортой” жүжигчин гэж үнэлдэг юм билээ. Үнэхээр ч Монголын кино урлагийг өнгөлж яваа жүжигчдийн жагсаалтад тэрээр нэлээд дээгүүрт бичигдэх нь гарцаагүй. Тэгвэл түүний чадвар Монголдоо төдийгүй олон улсад үнэлэгдэж эхэлсэн бололтой. Тэрээр ирэх сард болох Берлиний кино наадмын нээлтэнд шинэхэн уран бүтээлтэйгээ оролцох урилга хүлээн аваад байгаа юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киноны нээлт Булган аймагт боллоо

Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандар агсны гавьяаг өгүүлсэн “Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киноны нээлт өчигдөр баатарын төрсөн нутаг Булган аймагт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг нар оролцжээ.

Алаг морьт баатар гэж алдаршсан Лодонгийн Дандар нь 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төржээ.

Тэрээр 19-хөн насандаа эх орон, газар нутгаа хамгаалахаар Ардын цэрэгт татагдсан байна. Л.Дандар Тамсагийн зургадугаар дивизийн 17 дугаар морьт хороог удирдаж байсан бөгөөд 1939 оны Халхын голын байлдаанд хошууч Ч.Шаарийбуугийн командалсан зургадугаар морьт дивизид гал мэсийг сөрөн хамгийн түрүүнд тулалдаанд орж гарамгай гавьяа байгуулж байсан түүхтэй.

“Бууны сумыг буцааж болдоггүй” кино зохиолыг Б.Догмид бичиж, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Солонго продюсерээр ажиллан, МУСТА П.Дэлгэрбаяр найруулжээ.

Баатар Л.Дандарын дүрийг залуу жүжигчин Ж.Алтаншагай бүтээсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагааны үеэр тус киноны зохиолч, найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчин нарт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулсан байна.

Categories
гадаад мэдээ соёл-урлаг

“Oscar” наадмыг дахин хөтлөгчгүйгээр зохион байгуулна

Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг “Oscar” наадмын 2020 оны шагнал гардуулах ёслолыг дахин хөтлөгчгүйгээр зохион байгуулахаар болсон талаар “ABC” энтертайнментын захирал Карей Берк лхагва гарагт мэдэгджээ.

1989 оноос хойш зохион байгуулж буй “Oscar” наадмын шагнал гардуулах ёслолыг өнгөрсөн онд анх удаа хөтлөгчгүйгээр явуулсан юм. Энэ оны “Oscar” наадмыг инээдмийн жүжигчин Кевин Харт хөтөлж магадгүй хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан боловч хөтлөгчгүй явуулах шийдвэрийг гаргасан нь энэ ажээ.

2019 оны “Oscar” наадмыг үзсэн хүмүүсийн тоог өмнөх оныхтой харьцуулахад 12 хувиар өсөж, 29.6 сая хүрчээ. Энэхүү үзүүлэлт нь шүүмжлэл их байсан хийгээд хөтлөгчгүй явуулсны аль алинтай холбоотой байж магадгүй хэдий ч туршилт амжилттай болсныг харуулсан байна.

Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо байрладаг “Dolby” театрт ирэх хоёрдугаар сарын 9-нд болох “Oscar” наадмыг “ABC” суваг шууд дамжуулан үзүүлнэ. 

Categories
мэдээ соёл-урлаг

Италийн удирдаач Стефано Салватори “Богема” дуурийг удирдана

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2020 оны анхны тоглолтоо алдарт Пуччинийн шилдэг бүтээл “Богема” дууриар эхлүүлж байна.

Италийн алдарт “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори энэ сарын 7-нд Монголд ирээд 11, 12-нд 17:00 цагт “Богема” дуурийг удирдан тоглуулна. Италийн удирдаач Монгол Улсад ийнхүү дөрөв дэх удаагаа ирж, тоглолтод оролцох юм. Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Э.Амартөвшиний урилгаар Стефано Салватори 2016 онд анх ирж, бие даасан тоглолтынх нь симфони найрал хөгжим удирджээ. Дараа нь ДБЭТ-ын урилгаар А.Аданы “Жизель” балетыг шинэчлэн найруулснаар удирдан тоглуулсан. Гурав дахиа 2018 онд ирж УДБЭТ-ын гоцлол дуучин сопрано Б.Энхнараны уран бүтээлийн бие даасан “Сопрано” тоглолтыг удирджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын сайхан бичигтэн”-үүд тодров

Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “Хүмүүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн-2019“ улсын уралдаанаа 23 дахь жилдээ зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. “Сайхан бичигтэн”, “12 дугаар ангийн сурагчид”, “Бичлэгийн бус бүтээл”, “Мэргэжлийн багш нар”, “1-11 дүгээр ангийн сурагчид”, “Уран бичлэг”, “Насан хүрэгчид” гэсэн долоон ангилалд 4000 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлсэн байна. Оролцогчдын хамгийн ахмад нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, 97 настай С.Жигмэдсүрэн байв. Харин хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын таван настай Ү.Эмүжин байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аваргуудыг тодруулах ёслолд оролцон шагналыг нь гардуулж баяр хүргэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газар 2025 оноос эхлэн төрийн албанд монгол бичгийг хослуулан хэрэглэх бэлтгэлээ хангаж ажиллах үүрэг хүлээснийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах зэрэг арга хэмжээг орон даяар зохион байгуулж байх нь зүйтэйг хэлэв. Цаашид “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны нэр хүнд, цар хүрээ, өгөөжийг өргөтгөхөд салбарын яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэдийг санаачилга гаргаж, бүтээлчээр оролцохыг уриаллаа.

“Монголын сайхан бичигтэн-2019” уралдааны аваргууд:

“Мэргэжлийн багш нар”-ын ангилал

1- р байр: Хөвсгөл аймгийн “Авьяас” сургуулийн багш Б.Отгонтуяа

2- р байр: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн багш Т.Отгон – Эрдэнэ

3- р байр: Хөвсгөл аймгийн “Сод эрдэм” сургуулийн багш Б.Алимаа

Тусгай байр: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хэл иргэншлийн дээд сургуулийн багш Дэмбэрэлсүрэн

– Нийслэлийн 31-р сургуулийн багш Э.Цэдэвдолгор

“Насанд хүрэгчид”-ийн ангилал:

1- р байр: Иргэний нисэхийн ерөнхий газрын шалгагч инженер М.Долгор

2- р байр: МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны ангийн оюутан Б.Баянжавзан

3- байр: МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын 2-р ангийн оюутан Х.Түвшинтүлхүүр

Тусгай байр:

-БСШУСЯ -ны мэргэжилтэн Д.Наранзул

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Л.Эрдэнэдалай

“Сайхан бичигтэн анги” ангилал:

1- р байр: Нийслэлийн 1-р сургуулийн 9а анги. Бэлтгэсэн багш: Ц.Норпил

2- р байр: Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 11д анги. Бэлтгэсэн багш: Б. Сүлдбаяр

3- р байр: Хөвсгөл аймаг. Мөрөн сум. Үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8д анги. Удирдсан багш: Б.Анхбаяр

“Бүтээл”-ийн ангилал

1- р байр: Хөвсгөл аймаг. Жаргалант сум. Ахмад багш Д.Сайнтогтох

2- р байр: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 9г ангийн сурагч Н.Нямчимэг

3- р байр: Хөвсгөл аймаг. Баянзүрх сум. Монгол хэлний багш Б.Долгормаа, иргэн Г.Даваажав нарын хамтарсан бүтээл

Тусгай байр: Төв аймгийн Жаргалант сумын 9в ангийн сурагч Ч.Өнөрзаяа,

– Сэлэнгэ аймаг. Сайхан сум. Нэгдүгээр сургуулийн 11б ангийн сурагч Э.Эрдэнэбаатар

“Уран бичлэг:

1- р байр: О.Ням-Очир /Урчуудын эвлэлийн гишүүн, уран бичээч/

2- р байр: Ц.Бямбажав /Урчуудын эвлэлийн гишүүн, уран бичээч/

3- р байр: Б.Арсай /Хэл иргэншлийн дээд сургуулийн оюутан/

Тусгай байр: О.Энх – Од /чөлөөт уран бүтээлч/

– Т.Хүмүүжилт /ӨМӨЗО-ны Ордос хотын Үүшин хошууны ажил мэргэжлийн дээд сургуулийн дэд захирал, уран бичээч/

Сурагчид”-ын ангилал:

1- р байр: Нийслэлийн СХД-ийн 62-р сургуулийн 6в ангийн сурагч Б. Урангоо,

– Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Эрдмийн далай” сургуулийн 9в ангийн сурагч Б. Амарзаяа,

2- р байр: Баянхонгор аймаг. Баянцагаан сум. 10а ангийн сурагч У. Намуун,

– Нийслэлийн СХД-ийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 7г ангийн сурагч Д. Анужин,

3- р байр: Төв аймаг. Жаргалант сум. 11а ангийн сурагч Б. Хүслэн

– Нийслэлийн СХД-ийн 65-р сургуулийн 11б ангийн сурагч Ж. Номин-Эрдэнэ

Тусгай байр:

– Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 11б ангийн сурагч Г. Эмүжин,

– Дорнод аймаг. Хэрлэн сум. “Шинэ хөгжил” сургуулийн 9б ангийн сурагч Т. Оюунзул,

– Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Титэм” сургуулийн 9б ангийн сурагч Э. Номин,

– Өвөрхангай аймаг. Арвайхээр сум. “Мэргэд” сургуулийн 2б ангийн сурагч Э. Хонгорзул

12-р ангийн сурагчид” ангилал

Тэргүүн байр: Дундговь аймаг. Сайнцагаан сум. “Хүмүүнлэг” сургуулийн 12б

ангийн сурагч Э. Энхзул,

– Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч Н. Батчимэг,

– Сүхбаатар аймаг. Баруун-Урт сум. Нэгдүгээр сургуулийн 12г ангийн сурагч Ө. Сайнцэцэг,

– Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн 12в ангийн сурагч Б. Зэсмаа,

Нэрэмжит шагналтнууд:

Их эрдэмтэн, академич Ш.Лувсанвандан сангийн нэрэмжит шагналтан: Улаанбаатар хот. Чингэлтэй дүүргийн БСУГ-ын хамт олон.

Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналтан: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8-ын “В” анги, бэлтгэсэн багш Н.Батцэцэг.

Ахмад дипломатч Х.Намчины нэрэмжит шагналтан: Архангай аймаг. Хайрхан сум. 10-ын “А” анги, бэлтгэсэн багш О.Чулуунбаатар.

МУСТА, жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагналтан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 10-ын “А” анги, бэлтгэсэн багш Н.Номинтуяа.

“Монголын сайхан бичигтэн” уралдаан нь 12-р ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгодог, бусад ангиллын зургаан шилдэг оролцогчийг гадаадад аялах эрхээр урамшуулдаг юм. 2019 оны улсын уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар гурав дахь жилдээ дэмжин хамтран ажиллажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Тэнгэрийн салхи” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын урчуудын эвлэлд уран барималч Даваадоржийн Анхбаяр өвөрмөц, содон үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тэрээр өмнө нь 2013 онд “Салхин сар” нэртэйгээр анхны бие даасан уран барималын үзэсгэлэнгээ гаргаж байсан бол хоёрдох бие даасан үзэсгэлэнгээ “Wind of Sky буюу Тэнгэрийн салхи” хэмээн нэрлэжээ. Өвөрмөц, содон барималуудаас бүтсэн уг үзэсгэлэн тэр бүр олны хүртээл болоод байдаггүй эротик сэдвийг хөндөн урлажээ. Үзэсгэлэнд хүрэл чулуу, мод метал чулуу, холимог техник зэргээр хийгдсэн нийт арав гаруй бүтээл тавигдсан бөгөөд бүтээл бүрийн нэрийг агуулсан, утгыг илэрхийлсэн хоёроос дөрвөн мөртүүд байгаа нь үзэсгэлэнгийн бас нэгэн сонирхолтой татаж байсан юм.


“Ганц биед оршсон арга билгийн эвцээн

Гадагш нэвчин шатаахдаа тачаалыг аргадан тэрчильюү

Хэвлийн хананд хүрэлцэх нүргээн

Хэцүү нэртийн АНИРГҮЙ УЛИАН”

Тус үзэсгэлэн нь 1-р сарын 16-ныг хүртэл Монголын урчуудын эвлэлд тавигдах юм.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом-37”-гийн эзэн өнөөдөр тодорно

“Болор цом 37” яруу найргийн наадам Багануур дүүрэгт өнөөдөр 13.00 цагаас эхэллээ. “Болор цом-37” наадамд 27 найрагч өрсөлдөх юм. Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг тус наадам анх 1983 онд зохион байгуулагдаж байсан түүхтэй.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом-2019” өнөөдөр эхэлж байна

Жилдээ нэг чуулдаг “Уран үгсийн чуулган” өчигдөр өндөрлөсөн бол өнөөдөр “Болор цом-2019” яруу найргийн наадам 13.00 цагаас эхлэх гэж байна.

Уран үгс, яруу найргийн дээрх наадмууд нь Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд энэ жил тус дүүрэгт буюу Их зохиолчД.Нацагдоржийн төрсөн нутагт, түүний нутгийн нэрээр болж байгаагаар онцлогтой.

Яруу найргийн наадамд ирсэн, оролцож буй зохиолч, яруу найрагч, зочид төлөөлөл өнөөдөр Их зохиолчийн талбайд цуглан түүний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэж байна.

Дүүргийн Соёлын ордонд эхлэх “Гүн Галуутайн Болор цом-37” наадамд 27 найрагч оролцон өрсөлдөж байна.

Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам анх Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард болж байсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд хэлэх үг” шүлгээрээ тэргүүн байр эзэлж байв. Тэгвэл өнгөрсөн оны “Болор цом-2018”-ыг яруу найрагч Б.Баттулга “Гүн ухааны сүлжээ бодролууд”-оор хүртсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Шинэ жилийн онцлох дуунууд




Categories
мэдээ соёл-урлаг

“Монгол олле” төслийн дэмжигчид Монголд ирлээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Чежү хотын Аялал жуулчлалын газар, “Чежү Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд Олле стандартын явган аяллын чиглэл /маршрут/ тогтоон тэмдэгжүүлэх ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Өнгөрсөн зун гадаад, дотоодын жуулчдад мэдээлэл өгөх зорилготойгоор Сөүлийн гудамжинд “Монгол Олле” мэдээллийн төвийн Улаанбаатар хот дахь салбарыг нээн ажиллуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд “Монгол олле” явган аяллын замын төслийг дэмжихээр 16 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурынхан нэг жилийн хугацаатай Монгол Улсад ажиллахаар хүрэлцэн ирээд байна.

Сайн дурын ажилчид нь энэхүү хугацаанд тус явган аяллын замыг олон улсад сурталчлах, тохижуулах болон гадаад хэлний сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах зэрэг ажлыг хийх юм.

Энэхүү “Олле” гэх тэмдэглэгээт маршрутын замын гол агуулга нь байгальд ээлтэй алхах үүднээс тогтсон зам зааж чиглүүлэх, зам дагуух нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих үндсэн чиглэл ач холбогдолтой юм. БНСУ-д 2006 оноос хойш Чежү арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг байна.