Categories
мэдээ соёл-урлаг

Европын сонгодог хөгжмийн виртуал концерт анх удаа болох гэж байна

“Европын өдөр”-ийн хүрээнд цахим ертөнцөд олон арга хэмжээ болж буй. Цуврал арга хэмжээний нэг нь Шуманы тунхаглалын 70 жилийн ой, Людвиг ван Бетховены 250 жилийн ойд зориулсан Европын сонгодог хөгжмийн виртуал концерт болох гэж байна. Монголд анх удаа дижитал орчинд өрнөх уг тоглолтод өмнө нь Монголд эгшиглэж байгаагүй Европын есөн орны төлөөлөл болсон эрт эдүүгээгийн алдарт хөгжмийн зохиолчдын есөн бүтээлийг Монголын нэрт уран бүтээлчид, Морин хуурын чуулгын дөрвөл, Prima Chamber Orchestra амилуулан хүргэх юм. Тус арга хэмжээг зохион байгуулагчид “Хүчирхэг симфони, гайхамшигт вальс, сэтгэл хөдлөм сюитууд, өрнүүн удиртгал, уянгалаг аяз хөгжим хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйл болсон эрх чөлөө, энхтайван, эв нэгдлийн төлөө эгшиглэж монголчуудад хүрэх болно” хэмээн онцоллоо. Монгол улсын төрийн дууллаар эхлэх сонгодог хөгжмийн тоглолт Европын холбооны төрийн дууллаар үргэлжлэх нь. Европын Холбооны бэлгэдлийн аялгуу нь Людвиг ван Бетховены 1823 онд зохиосон есдүгээр симфонийн

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Музейн ажилтнуудад цахим сургалт явуулж эхэллээ

Монголын Үндэсний музей цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан олон нийтэд зориулан “Цахим музей” цувралаар музейнхээ цуглуулга, боловсролын ажлаа түгээн сурталчилж байгаа аж. Мөн музейн мэргэжилтнийг чадавхжуулах цахим сургалтын бэлтгэл ажлыг ханган цуврал сургалтаа явуулж эхэлжээ. Тус сургалтын хөтөлбөрт холбогдох заавар зэргийг орон нутгийн музейн ажилтнуудад хүргүүлжээ. Энэ өдрийн сургалтыг “Музейн үйл ажиллагаанд мэргэжлийн ном, гарын авлага ашиглах нь” сэдвээр явуулсан байна. Уг хичээлд музейн захирал, эрдэм шинжилгээний ажилтан, бүртгэл мэдээллийн санч, сан хөмрөгч, тайлбарлагч нар хамрагджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол Улсын Консерватори шилдэг бүтээлүүдийг цахимаар толилуулна

Монгол Улсын Консерваторийн удирдлагууд “COVID-19” цар тахал дэлхий нийтийг хамарч буй энэ цаг үед эрсдэлийг нэгдмэл хүчтэйгээр даван туулахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшинд танилцууллаа.

Тодруулбал, авьяаслаг багш, сурагчдынхаа онцгой бүтээлүүдийг цахимаар болон цэнхэр дэлгэцээр өдөр бүр толилуулан сонгодог урлагаар ард иргэдийн алжаал ядаргааг тайлахад анхаарал хандуулж байгаагаа уламжилсан юм.

Мөн олон улсын хамтын ажиллагаатай консерваториудтай хамтран World Music онлайн фестивалийг эхлүүлж байгаагаа дуулгалаа.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ард иргэдийг соён гэгээрүүлэх санаачилга гаргасанд талархал илэрхийлээд “Өдөр бүр, бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр коронавируст халдварын талаар мэдээлэл цацагдаж байгаа нь нэг талаар ард иргэд “мэдээллийн дарангуйлал”-д өртөхөд хүргэж байна. Энэхүү “мэдээллийн дарангуйлал”-аас та бүхний санаачилсан урлагийн бүтээлүүд бага ч болов хөндийрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Консерваторийн нийт багш ажилтан албан хаагчид Улсын Онцгой комисст таван сая төгрөгийн хандив өргөлөө гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН ТҮҮХЭН ТОВЧООН НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЧЭЭ

ТЕГ-ын Тусгай архиваас 1922 онд Дотоодыг хамгаалах газар байгуулагдсан цагаас эхлээд 1990 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар хүртэлх хугацаанд Тагнуулын байгууллагыг удирдаж байсан сайд, дарга нарын хөрөг түүхийг өгүүлсэн “Тагнуулын байгууллагын дарга нарын түүхэн товчоон /1922-1990/” номыг хэвлэн гаргалаа.

1922 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Тагнуулын байгууллагыг нийт 31 дарга, сайд удирдаж байснаас хошууч генерал Ж.Баатар, бригадын генерал Д.Гэрэл нар 2 удаа даргаар томилогдсон байна. Тагнуулын байгууллагын 98 жилийн түүхийн хугацаанд тус байгууллагыг маршал цолтой 1, генерал цолтой 19, гавьяат цолтой 1, докторын зэрэгтэй 2 хүн удирдсан.

Энэ бүтээл тагнуулын түүх судлал хийгээд Монголын тагнуулын байгууллагыг удирдаж байсан төрийн зүтгэлтнүүдийн намтар судлалд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨР тохиож байна

1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан. Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ. Аливаа ард түмний “соёлын толбо”, онцлог яруу найргаар илэрхийлэгддэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг жамтай. Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн яруу найргийн үг хэллэг нь гүн гүнзгий утга агуулга болон хэзээд хуучрашгүй сургаалийн шинжийг агуулдаг бөгөөд Их хүмүүн Б.Ренчин “Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, чин зоригт дээдсийн минь өв их эрдэнэ” хэмээн эх хэлнийхээ яруу сайхан магтан хэлсэн байдаг. Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг үе үеийн яруу найрагчиддаа болон яруу найраг сонирхогч бүх хүмүүстээ хүргэе!

Categories
мэдээ соёл-урлаг

Залуу хийлчдийн уралдаанд амжилт гаргасан сурагчдад 9-12 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

хийл-н зурган илэрц

БНЧУ-д болсон “Косиан” сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд амжилт гаргасан сурагчдад 9-12 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор Засгийн газрын III сарын 11-ны хуралдаанаар шийдвэрлэжээ.

  • Тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ч.Цэцэнд 19 сая төгрөг,
  • Хоёрдугаар байрын шагналт, ОХУ-ын Гнесний нэрэмжит Хөгжмийн коллежийн сурагч Т.Удвал, Хүүхдийн ордны хийлийн дугуйлангийн сурагч Т.Эсүй нарт тус бүр 14 сая төгрөг,
  • Гуравдугаар байр эзэлсэн Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ө.Мишээл нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгох юм байна.

Мөн БНХАУ-ын Учао хотод болсон олон улсын циркчдийн наадмаас мөнгөн медаль хүртсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд 40 сая, Монте-Карлогийн дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын циркчдийн холбооны уран бүтээлчдэд 34 сая төгрөг тус тус олгохоор болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Туульч А.Балдандоржид Соёлын биет бус өвийн Шилдэг өвлөн уламжлагч батламж, мөнгөн шагналыг гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх туульч Авирмэдийн Балдандоржид Соёлын биет бус өвийн 2019 оны Шилдэг өвлөн уламжлагчийн батламж, дагалдах 30 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардууллаа.

Монгол Улсын Засгийн газрын “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрлүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу нийслэл болон 21 аймгийн нийт өвлөн уламжлагчдын дунд шалгаруулалт явуулж туульч А.Балдандоржийг ийнхүү шилдэгээр тодруулжээ.

Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайд соёл, урлагийн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр ихээхэн анхаарч, түүний соён гэгээрүүлэх үүргийг нэмэгдүүлэх хүрээнд өв соёл, үүх түүхээ хойч үедээ уламжлан үлдээхийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж буй уран бүтээлчдийг урамшуулж буй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх туульч А.Балдандоржид уран бүтээлийн амжилт ерөөж, монгол түмний ёс заншил, эрдэм мэдлэгийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах үйлсээ улам илүү чамбайруулан үргэлжүүлэхийг хүслээ.

А.Балдандорж нь Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн хүү бөгөөд ааваасаа тууль хайлах өнгө аяс, айзам хэмнэл, хөг аялгууг өвлөн авчээ. Алтайн магтаал, Урианхайн туульс зэрэг үнэлж баршгүй Соёлын биет бус өвийг үе уламжлан түгээн дэлгэрүүлж буй удам дамжсан туульч юм. Мөн Засгийн газраас Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилсан шилдгийн шилдэг 102 өвлөн уламжлагчийг тодруулсан “Үндэсний жагсаалт”-д багтсан байдаг аж.

Монгол Улс монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг “Монгол тууль”-аа 2009 онд “ЮНЕСКО”-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн билээ. Цаашид жил бүр Соёлын биет бус өвийн оны шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, батламж, мөнгөн шагналаар шагнаж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол бүжигчид дэлхийн аварга боллоо

АНУ-ын Флорида муж, Орланда хотод болсон хөгжөөн дэмжигч хүүхдүүдийн Дэлхийн аварга шалгаруулах “World school & Performance cheer championship” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байна. Уг тэмцээнд нийслэлийн лаборатори 93-р дунд сургуулийн “Шинэ үе” хамтлаг оролцож түрүүллээ.

“Шинэ үе” хамтлагийн баг тамирчдыг багш Ц.Сарантуяа, М.Наранзул нар дасгалжуулсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дуурийн од” шагналд МУГЖ Э.Амартүвшиний нэр дэвшжээ

Олон улсын дуурийн найм дахь удаагийн, дуурийн “Оскар” хэмээн нэрлэгддэг “Дуурийн од” шагналд Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшиний нэр дэвшжээ.

Энэхүү шагналыг Италийн Ерөнхийлөгч болон Засгийн газрын ивээл дор тус улсын Гадаад Харилцааны Яам, Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод, “Верона сан” зэрэг мэргэжлийн өндөр статустай олон улсын сонгодог урлагийн сангууд, байгууллагуудаас ивээн тэтгэж тодруулдаг юм байна.

Энэ удаагийн шагналд симфони хөгжмийн шилдэг удирдаачид гурав, дуурийн шилдэг найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнер зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтний нэр дэвшсэнээс дэлхийн сонгодог урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучны дотор нь Монголын дуучин багтжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театр хоёрдугаар сарын тоглолтуудаа цуцлалаа

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театраас хоёрдугаар сард тоглогдох хуваарьтай байсан тоглолтуудаа цуцалж буйгаа мэдэгдэв. Энэ жил УДБЭТ-ийн 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан УДБЭТ-ын захиргаанаас театрын ажилчидын зуны амралтыг хоёрдугаар сард шахах зохицуулалтыг хийсэн байна. УДБЭТ-ын үйл ажиллагаа гуравдугаар сараас эхлэн хэвийн явагдах юм.

У.ЧИНЗОРИГ