Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан бийр-15” үзэсгэлэнгийн тэргүүн байрт Л.Очирсүх шалгарлаа

МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн уламжлалт “Алтан бийр-15” үзэсгэлэн цахимаар зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
“Алтан бийр-15” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Монголын Урчуудын Эвлэлийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-ийн тэргүүн С.Зэсээ, Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэгч гишүүн Н.Отгонбат нар өнөөдөр гардуулав.

“Алтан бийр-15” үзэсгэлэнгийн тэргүүн байрт LAND бүтээлээр уран бүтээлч Л.Очирсүх шалгарч, “Алтан бийр” цом, мөнгөн шагнал, МУЭ-ийн уран бүтээлчдийн урланд уран бүтээлээ хийх нэг жилийн эрхээр, үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр уран бүтээлч С.Балжинням нар тодорлоо.

хөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болно

“LAND”

Керамик

Дэлхий даяар модыг тасдаж хүн төрөлхтний хөгжилд ашиглаж байгаад уг бүтээлээрээ сануулж байна. Мод ургахдаа маш удаан хугацааг зарцуулан хүн болон амьтанд амьдрал бэлэглэх хүчийг өөртөө агуулж байдаг. Энэхүү бүтээлийн материал нь бидний газар шорооны нэгэн хэсэг шавраар бүтээгдэж модны хэв шинжийг агуулан гол цуурсан хэсэгт алтан паалан ашигласан нь модны хэрчим бүр үнэ цэнтэй гэдгийг илэрхийлнэ.

May be art of уул болон байгаль

НАЙМАН НУУР
Зотон тос
“Намрын хүйтэн уулан дундаа
Найман нуур уйдах цагаар
Наран хайлах хонгор говийн
Нарийн тоос хэнзлэн байдаг
Хөвч ногоон уулын хангай
Хөшиг номин талын хангай
Уудам цэнхэр говийн хангай

Унаган нутаг минь Өвөрхангай”
Categories
мэдээ соёл-урлаг

“Манай гаригийн залуус-20 жил” баярын цэнгүүн үзэгчдэд хүрнэ

Монголын нийтийн дууны салбарт тод мөрөө үлдээсэн нэгэн үеийн уран бүтээлчид хамтран “Манай гарагийн залуус-20 жил” баярын цэнгүүнээ үзэгчдэд өргөн барих гэж байна.

Нийтийн дууны салбарын өнгөрсөн 20 жилийн түүхээ дурсан, дуулсан энэхүү цэнгүүнийг энэ сарын 03, 04-нд бүх телевизийн сувгаар үзэгчдэд хүргэх болжээ. Ковид цар тахалтай, хөл хорио тогтоосон энэ үед тоглолт арга хэмжээ зохион байгуулж болохгүй ч цэнхэр дэлгэцээр үзэх боломжийг үзэгчдэд олгож байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийтийн дууны салбарт шинэ жишиг, өнгө төрх, мэргэжлийн бүхнийг харуулж, тогтоож чадсан чадварлаг уран бүтээлчид энэ цэнгүүнд оролцоно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

О.Гантулга: Би иргэнийхээ үүргийг л биелүүлж ковидын голомтод сайн дураар ажиллаж байна

Нарны жимолон ангит киноны гол дүрийн жүжигчин, дуучин О.Гантулгатай ярилцлаа. Тэрбээр ковидын голомтод сайн дурын жолоочоор ажиллаж байгаа юм.


Та ковидын голомтод сайн дураар жолоочоор ажиллаж байгаа юм байна. Энэхүү ажиллах саналыг хэрхэн гаргав?

-Би Баянзүрх дүүргийн Соёлын төвд ажилладаг. Дарга ажилтнуудаас “Ковидын голомтод сайн дураараа ажиллах хүн байна уу” гэж асуусан. Би төрийн албан хаагч, тэгээд ч карантинд гэртээ зүгээр сууж байгаа учраас нэг ч гэсэн ажилд оролцож, иргэнийхээ үүргийг биелүүлье гэж бодоод “Би ажиллая” гэж хэлсэн. Тэгсэн дарга “За тэгвэл чи салхийг нь хагалаад сайн ажиллаадах” гэсэн. Ингээд жолоочоор ажиллахаар болсон. Анх ойлгохдоо надтай хамт ээлжинд нэг багш байгаа гээд. Тэгэхээр нь нэг өдөр гараад нэг өдөр амарна гэж бодсон чинь яг ажиллахаар болоход нэг өдөр гараад нэг өдөр гэртээ харьж эрсдэл үүрч гэр орондоо очиж болохгүй. Долоо хоногоор ээлжилнэ.

Долоон өдөр гараад буухдаа шинжилгээнд хамрагдаад эрүүл саруул, энх тунх гэртээ харина гэж холбогдох хүмүүс нь хэлсэн. Одоо дөрөв дэх өдрөө ажиллаж байна.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Гэр бүлийнхэн маань эхлээд их айж, түгшсэн байдалтай хүлээж авсан. Яг юу хийх юм бэ гэхээр нь шинжилгээ эерэг гарсан айлуудаар эмч нартай явж зөвлөгөө өгнө, шинжилгээ авна, шаардлагатай үед зөөвөрлөнө гэдгээ хэлэхгүй юү. Тэгсэн “Хамгаалалтаа сайн хийгээрэй” л гээд захиад байгаа. Эхнэр бид хоёр охиноо эмээгийнд нь хүргэж өгсөн.

Өдөр ажиллачихаад орой гэртээ харьж байгаа юм уу?

-Бидэнд эхний хоёр өдөр байр сав олдохгүй, хувцас хунараа сайн ариутгаад л гэртээ харьж байсан. Эхнэр маань байгаа учраас бас эрсдэлд оруулж болохгүй. Тиймээс хамаг хувцас хунараа ариутгаад л, гэртээ ордог. Өнөөдрөөс байр яригдаад бүтэж байх шиг байна.

Ажлын нэг өдөр хэрхэн өнгөрч байна?

-Өглөө 09:00 цагт ажилдаа цуглараад хуралдана. Хүмүүсийн хүнд нь хаана, хөнгөн нь хаана гээд л тодорхой мэдээллийн дагуу ажлаа эхэлнэ.

Хамгийн хол хороонууд нь Улиастай, Ботаник, Шар хад руу байдаг. Гол асуудал нь гэр хорооллоор явахад хаяг нь их хүнд юм. Бас зам маш муу. Би уг нь баргийн газар, байршлыг олоод л давхичихдаг. Гэтэл зорьсон айлаа олох гэж нэлээд юм болж байна. Би өөрийнхөө жижиг тэрэгтэй ажиллаж байгаа учраас эмнэл зүйн багт хуваарилагдсан. Шинжилгээний багтай ажилладаг. Эерэг гарсан айлуудаар эмч нар маань орж шинжилгээ авна, тандалт, судалгаагаа хийнэ гэсэн үг. Надаас гадна “Старикс” машинтай хүн зөөвөрлөх багийнхан хамт явдаг. Харин орой 22:00 цаг орчимд тардаг.

Халдвартай нь тогтоогдсон айлуудаар явдаг гэлээ. Хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

-Захын гэр хорооллын айлуудын нөхцөл байдал ер нь хүнд харагдаж байна. Доторх асуудлыг бол би мэдэхгүй шүү дээ. Зөвхөн царай төрх, зан байдлаас нь харахад их бараан, ууртай уцаартай, гундуу харагддаг. Нийгэм ард түмний амьдрал тун таагүй, стресстэй байна л гэж бодох юм. Эхлээд тухайн халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүс рүү утсаар холбогдож ярина. Зарим нь “Би юу гэж халдвартай байдаг юм. Худлаа”, “Юу яриад байгаа юм” гэж хэрэлдэнэ, уурлана. Цөөн хэсэг нь “Өө тийм үү, одоо яах билээ. За тэгье шинжилгээгээ өгье” гэж хүлээцтэй хүлээж авах жишээтэй. Халуураад байна гээд өөрсдөө дуудлага ч өгнө. Тэр тохиолдол болгонд бид яаралтай ажиллаж, холбогдох газарт нь хүргэж өгдөг.

Хамгаалах хэрэгслийн хангамж хэр байна. Хоол ундаа хэрхэн шийдэж байна?

-Хамгаалах хэрэгсэл өглөөд тавьж өгдөг. Орой тайлж үлдээгээд ариутгал халдваргүйжүүлэх багт үлдээнэ. Өдөртөө ажлынхаа завсраар эндээ хоол иднэ. Харин гадуур яваад оройтчихвол гэртээ харьж хоолоо иддэг.

Ийм хүнд нөхцөлд голомтод ажиллахад ямар сэтгэгдэл төрж байна?

-Мэдээж хүн л болсон хойно эхэндээ халдвар авчихвал яана аа гэсэн бодол төрж байсан. Гэвч энэ хүнд үед олон мянган хүн халдварыг дарахын тулд хичээж, хамтдаа хэрхэн тэмцэж байгаа билээ. Хойш суух биш. Харин ч гар бие оролцох хэрэгтэй гэж бодох болсон. Мэдээж халдвар хамгааллаа сайн сахих ёстой болов уу. Хүн хүчний хувьд дутагдалтай байдаг юм байна. Манай Баянзүрх дүүргийн Засаг дарга төрийн албан хаагчдаа энэ хүнд үед сайн дураараа цар тахлын голомтод хувь нэмрээ оруулж ажиллахыг уриалж, сайхан цагийн төлөө зүтгэнэ гээд мэдэгдэл хийсэн. Тиймээс сайхан цагийн төлөө зүтгэнэ ээ л гэж бодож байна. Цар тахлын хүнд цаг үед 50 өрхөд дэм болох үүднээс нэгдүгээр гурил, бүхэл үрийн гурил, гоймон зэрэг бүтээгдэхүүний багцаар хандив өргөж МУЗН-т хүлээлгэн өгсөн. Ер нь хүн бага ч гэлтгүй боломжоороо нэгэндээ тусалж, нэгийгээ дэмжих байгаасай л гэж боддог доо. Бас би иргэнийхээ үүргийг л биелүүлж ковидын голомтод сайн дураар ажиллаж байна.

Таныг халдварын голомтод сайн дураар ажиллаж байгааг хараад урлагийнхан, уран бүтээлчид нэгдэж байна уу?

-Нэгдэх байх аа (инээв). Би биш, бид амьдарч байна. Зөвхөн та биш таны гэр бүл, үр хүүхэд, ах дүү, аав ээж гээд хайртай бүхэнд тань хамаатай учраас бүгдээрээ нэгдэж, хичээж энэ аюулт өвчний ард гаръя гэж л уриалмаар байна даа.

Ардын дуучин Б.Алтанжаргал, “Жонон” хамтлагийн морин хуурч, хөгжмийн зохиолч Отгонцэнгэл, “ilab” студийн захирал,зураглаач Амартүвшин бид тав хамтарч нийгэм рүү чиглэсэн уран бүтээл хийж байгаа. Өнгөрсөн жил миний хийсэн “20/20” контентын хаалтан дээр дуучин Б.Алтанжаргалыг урьж “Би монгол хүн” дууг дуулсан нь хүмүүст их хүрч нэг өдрийн дотор сая гаруй хандалт авсан. Түүнээс хойш хувь хувьдаа уран бүтээл хийдэг ч гэсэн хамтарч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгэмд рүү чиглэсэн, үр өгөөжтэй уран бүтээл хийе, бусдыгаа уриалъя гэж ярилцаад ажиллаж байна.“Эвийн түшигтэй анд” дууг бас гаргасан. Удахгүй нэг уран бүтээлд орохоор бас бэлтгэж байгаа.

Онцгой байдлын аврагчид гал, усны аюулыг сөрж хүний амь насыг хэрхэн авардаг гээд энэ мэргэжлийн онцлогийг өгүүлэхНарны жимкинонд та гол дүрийг бүтээж байсан. Үүнээс хойш кино уран бүтээлд тоглосон уу?

-Тухайн үед ганц хоёр киноны санал ирсэн ч дуу хуур талдаа илүү анхаарч ажиллахаар татгалзсан. Гэхдээ кино уран бүтээл гэдэг их нүсэр боловч сайхан ажил гэдгийг “Нарны жим” киноны зурганд явсан бүтэн жилийн хугацаанд мэдэрсэн дээ. Хэдийгээр бүтэн жил зурганд явсан ч миний хувьд маш хурдан өнгөрсөн, их юм сурсан хугацаа байсан. Би “Нарны жим” олон ангит кинонд гурван ч удаа проб өгч тэнцэж байсан. Энэ кинонд тоглох санал тавьсан, хамтран ажилласан бүх сайхан уран бүтээлчдэдээ талархаж явдаг даа.

Таны үндсэн мэргэжил экологийн инженер юм билээ. Бас удамд тань урлагийн талын хүн байхгүй гэж байсан. Тэгэхээр урлаг гэдэг өөрийн тань цэвэр сонирхол, хичээл зүтгэлээс үүдсэн авьяас бололтой…?

-Тийм ээ, би ШУТИС-ийг экологийн инженерээр төгссөн. Хүүхэд байхын л дуу хууртай, оюутан болоод ч ШУТИС-ийн “Дэвжээ” наадамд идэвхтэй оролцож тэргүүн байрын шагналыг хүртдэг байлаа. Тэр бүртээ урам авч өөртөө байгаа авьяасаа алхам тутамдаа хөгжүүлэхийг хүсдэг. Ер нь дуу хуур, урлаг миний дуртай, хайртай салшгүй нэг хэсэг маань яах аргагүй мөн.

Categories
мэдээ соёл-урлаг

“Кардифф” дуурийн тэмцээнд манай улсаас Э.Анхбаяр оролцож байна

BBC” агентлагаас жил бүр тодруулдаг шилдэг дуурийн дуучин шалгаруулах “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” уралдааны 2021 ээлжит тэмцээнд оролцох шилдэгүүд шалгарчээ. Тэмцээн “St David’s Hall” танхимд зургаадугаар сарын 12-19-ний хооронд явагдах бөгөөд энэ жил Covid-19-той холбоотойгоор үзэгчидгүй болох аж.

Тус тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалтууд Уэльсийн Хатан хааны Хөгжимт Драмын коллежийн Дора Стоцкер танхимд явагдсан аж. Хоёр жилд нэг удаа зохиогддог энэхүү тэмцээн нь 20 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээнд Австри, Хятад, Дани, Англи, Гүрж, Исланд, Монгол, БНСУ, ОХУ, Өмнөд Африк, АНУ, Венесуэл, Уэльс зэрэг 15 орны дуучид оролцож байгаа юм.

Харин манай улсаас тус тэмцээнд дуурийн дуулаач Э.Анхбаяр оролцож байна. Түүний хувьд 32 настай бөгөөд шигшээд шалгарсан дуучид бүгд 26-32 насны хооронд байгаа юм. Тэмцээнд оролцогчдын аль нь ч өмнө нь энэ тэмцээнд оролцож байгаагүй юм байна. МУГЖ Г.Ариунбаатар өмнө нь тус уралдааны романс төрөлд тэргүүн байр эзэлж байсан билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Чингэлэг дээр дуулсан Ө.Пүрэвжаргал “Хурд”-тай хамтран дуулна

Хашаандаа амьд тоглолт хийж буй залуугийн бичлэг цахим орчинд цацагдаж, олон хүнд урам өгсөн. Тэрбээр цар тахалтай энэ үед гэртээ байгаа хүмүүсийн сэтгэл санааг өргөх, бага ч гэсэн урам өгөх үүднээс хашаандаа байрлах чингэлэг дээрээ гарч дуулсан тухайгаа ярьж байв. Авьяаслаг залуу тун удахгүй “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай хамтран “Чи минь байгаа болохоор” дууг дуулахаар болжээ.

Энэ тухай “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр цахим хуудаснаа нийтлэхдээ “Эгэл жирийн амьдралаас урган гарсан бүхэн олон жил оршин тогтнож, үнэ цэнэ нь бахархал болдог. Ө.Пүрэвжаргал дүүтэйгээ “Чи минь байгаа болохоор” контентыг удахгүй хүргэх болно” гэжээ.

Харин Ө.Пүрэвжаргал “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр ахтай хамтран уран бүтээл хийхээр боллоо. Эгэл амьдралын амтыг хуваалцах болно. Дэмжиж буй та бүхэнд баярлалаа” хэмээн бичжээ.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Реппер CL “Coachella 2021” -д уригдсан ч, фестиваль цуцлагджээ

БНСУ-ын алдарт 2NE1 хамтлагийн ахлагч, реппер CL “Coachella 2021” хөгжмийн фестивальд оролцохоор болсон ч, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан, тоглолт 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл хойшилжээ.

Хэрэв тэрбээр оролцсон бол тус наадмын хамгийн анхны Солонгос соло уран бүтээлч болох байсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

50 гаруй жил урлагт зүтгэсэн Юн Ё Жон 73 насандаа Оскар хүртлээ

93 дахь удаагийн Оскарын наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг Юн Ё Жон хүртлээ. Тэрбээр “Minari” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагналыг 73 насандаа хүртэж байгаа юм. Мөн анхны оскар авсан солонгос жүжигчин болж түүхэнд бичигдлээ. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын уран бүтээлчид Оскарын наадмын хүчтэй өрсөлдөгчид болж байна.


Юн Ё Жон нь шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн ази гаралтай хоёр дахь жүжигчин болж байгаа бөгөөд түүнээс өмнө нь Японы уран бүтээлч Миёоши Умеки 1975 онд уг шагналыг гардаж байжээ.

Minari's Youn Yuh-Jung Knows Awards 'Mean Nothing to Me' | Observer

Юн Ё Жон товч намтар

Юн Ё Жон нь 1947 оны 6-р сарын 19-нд Кёнги мужийн Кэсон хотод төрсөн бөгөөд Сөүлд өсжээ. Түүнийг бага байхад нь аав нь нас барж хоёр эгчтэйгээ өссөн гэдэг. Тэрээр 1966 онд Ханян Их Сургуулийн Солонгос хэл, уран зохиолын ангид суралцдаг байсан ч TBC телевизийн нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээр коллежоо орхисон. Энэ үеэс жүжигчин болохоор эрс шийдэж байжээ. 1967 онд Mister Gong телевизийн жүжигт тоглож анхны дебютээ хийж байсан гэдэг. Тэрээр 1971 онд “femme fatales”-д дүр бүтээснээр од болох замналаа тавьсан. Түүний анхны кино болох Ким Ги Ёны найруулсан “Галын эмэгтэй” хит болж, Ситжес кино наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж байжээ.

Үүний дараа MBC түүхэн драмын Жан Хуй Бинь нэртэй хааны татвар эмийн дүрд тоглосон. Уг киног найруулсан Кимийг энэ сэдвээр Солонгосын анхны туршлагатай найруулагч гэж үздэг байжээ. Юн Ё Жон түүнтэй хамтарч “Шавьжны эмэгтэй” (1972), “Ёс бус эмэгтэй” (1990) зэрэг киног бүтээсэн. Эмэгтэй хүний сэтгэл зүй дэх гротескийг судалж үзсэн эрс, өдөөн хатгасан дүрүүдийг бүтээхдээ тэр халширсангүй. Үзэгчид Юнгийн ярих чадвар, хэвийн бус дүр төрхийг өндрөөр үнэлж байсан. Тэрээр урлагийн салбарт хөл тавиад удалгүй од болсон жүжигчдийн нэг юм.

Oscar-nominee Youn Yuh-jung, down-to-earth actor with self-deprecating humor

Youn Yuh-jung

Actress Youn Yuh-jung wins Woman in Film of the Year

Minari's Youn Yuh-jung Comes to America

Youn Yuh-jung (윤여정) - Picture @ HanCinema :: The Korean Movie and Drama  Database

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Шилдгийн шилдэг бүтээлээр Азиуд хоёр дахь жилдээ тэргүүллээ

93 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа.

Тэгвэл шилдгийн шилдэг бүтээлээр “Nomadland” шалгарлаа. Ийнхүү Азиуд хоёр дахь жилдээ тэргүүлсэн Оскар боллоо. Өмнө жил “Parasite” буюу “Шимэгч кино” шилдэг авч байсан билээ.


Bafta”-гийн шилдэг киногоор “Nomadland” тодорлоо - Монголын үнэн

Хлое Жаогийн бичиж найруулсан 2020 оны Америкийн драм кино юм. Энэ киног Жессика Брудерийн 2017 онд зохиосон “Нүүдэл” Хорин нэгдүгээр зууны амьд үлдсэн Америк” номноос сэдэвлэн бүтээжээ.

“Nomadland” киноны нээлт 2020 оны есдүгээр сарын 11-нд “Венецийн кино наадамд Алтан арслан” хүртсэн. Мөн “Торонтогийн олон улсын кино наадмаас Ардын сонголт” гэсэн шагналыг хүртсэн.

Кино шүүмжлэгчдийн талархлыг хүлээж, найруулагч, зохиол, найруулга, зураг авалт, жүжиглэлт, Мак Дормандын үзүүлбэрүүдийг магтан сайш байжээ. Энэ бол Metacritic дээр гарсан киноны хамгийн өндөр үнэлгээ авсан гурав дахь кино байсан. Оны шилдэг киноны нэг гэж хамгийн олон удаа эрэмбэлэгдсэн кино болжээ. Мөн 93 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд “Шилдэг кино, Шилдэг найруулагч, Мак Дормандын шилдэг эмэгтэй дүр” зэрэг зургаан номинацид нэр дэвшжээ. Мөн 78 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг шагнал” гардуулах ёслолын үеэр дөрвөн номинацийг хүлээн авч, “Шилдэг Кино Драмын ба Шилдэг найруулагчийн” шагнал хүртсэн. 2021 оны BAFTA шагнал гардуулах ёслолоос “хамгийн сайн кино”-г хүртсэн байна.

Nomadland' Movie Review: Frances McDormand Finds America

Written and directed by Chloé Zhao, 'Nomadland' is the Best Picture nominee  that's both timeless and timely - CLTure

Nomadland': Chloé Zhao and crew reveal how they made one of the year's best  films - CNN Style

Behind the Scenes: Nomadland | Industry Trends | IBC

Joshua James Richards / Nomadland - British Cinematographer

Film and TV Production Are Growing in New Mexico - Variety

2021 Golden Globes Best Director Predictions - Variety

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Оскар 2021: Наадмын шилдгүүд

93 дахь удаагийн шилдгүүдийг зарлах ёслол Лос-Анжелес хотын “Dolby Theatre” эхэлжээ. Шагнал гардуулах ёслол коронавирусний цар тахлын улмаас шинэчилсэн хэлбэрээр хэд хэдэн газар нэгэн зэрэг явагдаж байна. Оскар нь 24 төрөлд шагнал олгодог ёслол юм.

Энэ жил шагналд нэр дэвшигчийн тоогоор арван төрлөөр өрсөлдөж буй Америкийн найруулагч Дэвид Финчерийн “Mank” кино тэргүүлжээ. Үүнээс гадна стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компанийн төслүүд хоёр дахь жилдээ дараалан хамгийн олон төрөлд нэр дэвшээд байна.

“Шилдэг эх зохиол”

The Power of the 'Promising Young Woman' Soundtrack
“Promising Young Woman”, найруулагч Эмиральд Феннел

“Гадаадын шилдэг уран сайхны кино”

Movie Druk - Cineman
Энэ төрөлд Данийн кино найруулагч Томас Винтенбергийн “Druk” кино шалгарчээ. Төрсөн цагаас нь хойш хүмүүсийн цусанд согтууруулах ундаа дутагддаг гэсэн онолыг туршиж үзэхээр шийдсэн бүлэг найзуудын тухай өгүүлдэг байна.

“Шилдэг туслах эрэгтэй дүр”

Judas and the Black Messiah' gets a release date in India, makers share  gripping poster
Их Британийн жүжигчин Даниэл Калуя “Judas And The Black Messiah” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртлээ.

“Шилдэг эмэгтэй туслах дүр”

Minari (2020)
БНСУ-ын жүжигчин Юн Ё-жон “Minari” кинонд бүтээсэн дүрээрээ энэ төрөлд шагналын эзэн болов. Өдгөө 73 настай жүжигчний хувьд Оскарын шагналын төрөлд анх удаа нэр дэвшсэн байна.

“Шилдэг найруулагч”

Written and directed by Chloé Zhao, 'Nomadland' is the Best Picture nominee  that's both timeless and timely - CLTure
“Nomadland” киног бүтээсэн Хятадын найруулагч Хлоя Жаод уг шагналыг гардуулав. Энэ киногоороо тэрээр Гильдийн шагнал болон “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн болоод байсан юм.

“Шилдэг хүүхэлдэйн кино”

Soul First Reviews: Fun for Kids and Emotional for Grown-Ups << Rotten  Tomatoes – Movie and TV News
Найруулагч Питер Доктер, Кемп Паэурс нарын “Soul” хүүхэлдэйн кино шалгарав.

“Шилдэг баримтат кино”

Найруулагч Пиппа Эрлих, Жеймс Рид нарын “My octopus teacher” баримтат кино.

“Шилдэг богино хэмжээний кино”

Two Distant Strangers | Netflix Official Site
Найруулагч Трэвон Фри, Мартин Десмонд нарын цагдаа нарын гарт өнгөт арьст иргэн амиа алдсан тухай өгүүлэх “Two Distant Strangers” кино шалгарчээ.
Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Оскар 2021: Улаан хивсний ёслолоос

Цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ жил академийн шагнал гардуулах ёслол хэд хэдэн байрлалаас зэрэг явагдаж буй. Оскарт нэр дэвшигчид хилийн чанадад Лондон, Парис хотуудаас шууд холбогдож байгаа бол Лос Анжелос хотын хоёр театрт суудлаа эзэлжээ.


2021 Oscars red carpet: Fashion takes over Union Station - Los Angeles Times

Oscars 2021: See photos of red carpet fashion from Union Station – Pasadena  Star News

Oscars 2021 – live: Nominations, red carpet, winners and speeches from the Academy  Awards
The Best Red Carpet Outfits at the 2021 Oscars | IndieWire

Oscars 2021: Red Carpet Fashion, Dresses

Oscars 2021: Best and worst red carpet looks - New York Daily News

2021 Oscars red carpet: Fashion takes over Union Station - Los Angeles Times

media1.s-nbcnews.com/j/newscms/2021_16/3467735/...

Oscars 2021: Best Beauty, Hair, Makeup at the Academy Awards

2021 Oscars red carpet: Fashion takes over Union Station - Los Angeles Times

Red carpet looks from the 2021 Oscars