Categories
мэдээ соёл-урлаг

“Увертюра” хамтлаг Турк улсад тоглолтоо хийнэ

Монгол поп опера “Увертюра” хамтлаг энэ сарын 25-нд Турк Улсад “Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ” буюу бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ.

Тодруулбал, Турк Улсын Истанбул хотод ажиллаж амьдарч байгаа нийт Монголчууддаа зориулж дээрх тоглолтоо толилуулахаар болжээ.

“Увертюра” хамтлагийн залуучууд өнгөрсөн гуравдугаар сард түмэн олныхоо дэмжлэгтэйгээр хамтлагийн гишүүн Ж.Ганбаатарынхаа хүүд зориулж хандивын аян өрнүүлж 400 орчим сая төгрөгийг бүрдүүлж эмчилгээнд нь явуулсан билээ.

Энэ удаагийн тоглолтынхоо тодорхой хувийг мөн хандивлах төлөвлөгөөтэй байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол циркчид Францад дахин тоглоно

Дэлхийн хамгийн алдартай циркийн нэг болох “Феникс” циркийн тайзнаа 2019 онд Монголын циркийн уран бүтээлчид “Нүүдэлчин” тоглолтоо хийсэн билээ. Энэхүү тоглолтыг бэлтгэсэн “ANGELS Mongolian Modern Circus Theatre” циркийн хамт олон энэ удаа нүүдэлчин ард түмний өв соёл, аж амьдралыг орчин үеийн хэлбэрт оруулан найруулсан цирк, театр, бүжиг, хөгжим, язгуур урлаг хосолсон цоо шинэ “NOMADE” шоугаа дахин Франц улсад толилуулахаар болжээ.

Тоглолт арванхоёрдугаар сарын 11-21-нд болох бөгөөд Францад ажиллаж амьдарч буй иргэд өргөнөөр оролцохыг уран бүтээлчид урьжээ.

Монголын циркийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтыг хамгийн сүүлд Герман улсад 20 гаруй жилийн өмнө зохион байгуулж байжээ. Тиймээс “Нүүдэлчин” тоглолт нь баруун Европт хийж байгаа Монголын циркийн томоохон хэмжээний, бие даасан тоглолт болох юм. Тоглолтод Монголын 40 гаруй уран бүтээлч оролцох аж.

Монголын бие даасан хөтөлбөр анх 2019 оны арваннэгдүгээр сарын 23-наас 2020 оны хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эхний гараагаа Францын нийслэл Парис хотоос эхлүүлж байжээ. Энэхүү орчин үеийн цирк, театр, бүжиг, хөгжим хосолсон цоо шинэ тоглолтын зарим үзүүлбэрүүд нь Монгол Улсаа, түүх болон урлаг соёлоо тэр дундаа нүүдэлчин ард түмний амьдралыг харуулдаг онцлогтой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

А.Баасансүрэн: Ноолууран зулмал зураг яг л зулхай хийдэг монгол аргаар бүтдэг

Ноолууран зураг урлаач А.Баасансүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Ноолууран зулхай урлал” үзэсгэлэнгээ “Монгол арт галерей”-д гаргасан юм. Түүнээс энэхүү шинэ урлалын талаар нь сонирхлоо.


-Үзэсгэлэн дажгүй гарав уу, хүн ихтэй байв уу?

-Нээлтийн үеэр хүн их байсан.

-Ноолуураар уран зураг урлах гэхээр сонирхолтой байна л даа. Өөрөө зураач мэргэжилтэй гэсэн үү, өмнө нь үзэсгэлэн гаргаж байв уу?

-Тийм ээ, би СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн зураасан зургийн ангийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ядамсүрэнгийн Оюунчимэг багшийн удирдлага дор төгссөн дөө. Өмнө нь зургийн бие даасан үзэсгэлэн гаргаж байгаагүй. Үзэсгэлэнгүүдэд ганц, хоёр зургаар оролцож байлаа. 2015 онд ноосон зургаар Ардын урлалын үзэсгэлэнд оролцож байсан. Харин ноолууран урлалаар анх удаа бие даасан үзэсгэлэн гаргаж байгаа юм. Ноолууран урлалаар том үзэсгэлэн гарч байсан тохиолдол дэлхийд ч байхгүй байх л даа.

-Ноолууран зургаас өмнө ноосоор уран бүтээл хийж байсан юм уу?


-Ноосны ширхэг нь нарийн зураглал хийхэд тохиромжгүй байсан учраас ноолуур ашиглах болсон.

-Танд ноос ноолуур, эсгий сонирхох өгөгдөл байсан уу?

-Хадмынх монгол памбагар цагаан эсгий гутал хийдэг байлаа. Баяндэлгэр суманд 2002 онд очоод, эсгий гутал дээр чимэглэл хийж үзэх санаа төрсөн юм. Хүүхдийн эсгий гутал дээр амьтны дүрс хийж үзээд, ноосон дээр зураг зурж болох юм байна гэсэн сэдэл төрсөн. Тэгээд урлан дээрээ ирээд, ноосоор хадны сүг зураг хийж үзсэн. Үүндээ урамшаад зураг зурах болсон.

-Ноолуураар зураг зурах технологио яаж боловсруулж олсон бэ?

-Хүмүүс ноосон дээр тавилаад зураг дүрслэл хийж байгааг харсан. Туршиж үзэхэд яг санаснаар гарч өгөхгүй дүрслэл хөдлөөд байсан. Эсрэгээр нь хийж үзье гээд зураглалыг нь доор нь тавиад үзэхэд ерөөсөө хөдлөхгүй байсан. Түүнээс санаа авч патент авсан.

-Танаас өөр хүмүүс ийм аргаар уран бүтээл хийдэггүй гэсэн үг үү?

-Яг ийм нарийн ноолууран зураг хийдэг хүн байхгүй л дээ. Ноосоор дээрээс нь зулж хийдэг арга бий.

-Та ноолууран дүрслэлээ зулж тогтоодог юм уу?

-Энэ зураг яг л зулхай хийдэг монгол аргаар бүтдэг. Эхлээд дүрсээ боловсруулаад, толин тусгалаар гаргана. Ноолуурын ширхэгээр нэг бүрчлэн зурж дууссаныхаа дараа хоёрдугаар давхарлагаа, өнгөн давхарлагаагаа хамгаалсан өнгүүд тавьж, фон болох ноолуураа зулаад, дээрээс нь илж биежүүлсний дараа монгол аргаар эсгий болгоно гэсэн үг.

-Зураг зурахаас хамаагүй илүү ажиллагаатай юм биш үү?

-Илүү ажиллагаатай. Хамгийн сүүлд эсгий болсны дараа л зургаа эргүүлж харах боломжтой. Наана нь үзэх боломжгүй. Анхнаасаа энд нарийн сүүдэр, дулаан өнгө байх ёстой, ямар харьцаагаар явахыг нарийн тооцох учиртай. Бүх ажиллагаа явж дуусаад, илээд агшаагаад эсгийрсний дараа зургаа эргүүлж харах боломжтой.

-Зургаа харахгүйгээр урлаж дуусгана гэхээр хэцүү юм аа. Хүний хөрөг бүтээхэд нүд, ам нь зөрөх тохиолдол байдаг уу?

-Тийм юм байхгүй л дээ. Яг энд дүрслэл гарах ёстой гээд нүдний өнгө, гэрэл сүүдэр бүгдийг тооцож явна. Эсгий ноос ноолуур уян зөөлөн учраас бага зэргийн хөдөлгөөн гарна л даа. Түүнийг бол агшаалтынхаа явцад засаад, зүүн шивүүрээр зарим хэсгийг нь хөдөлгөөнгүй биежүүлж, эсгийрүүлнэ.

-Та нийтдээ 60-аад уран бүтээл хийсэн гэсэн шүү дээ. “Амарбаясгалант”, “Нүүдэл” зургууд чинь маш том уран бүтээл юм билээ. Хамгийн ихдээ хэр хугацаа зарцуулав?

-”Амарбаясгалант хийд” зургаа хамгийн удаан хийсэн. Гурван сар гаруй хугацаа зарцуулсан. Үзэсгэлэнд байгаа ихэнх зургуудад хоёроос гурван сарын хугацаа зарцуулсан л даа. 15 зураг бий. Өмнөх зургууд маань ихэвчлэн ноосон бүтээлүүд байв. Америк, Шотланд, Англид үзэсгэлэнд оролцоход үзэсгэлэн дээрээсээ зарагдчихдаг. Англид төвтэй Олон улсын эсгийчдийн холбоо гэж байдаг. 2007, 2008, 2009 оны хуралд оролцож байлаа. 2008 онд “Нүүдэлчин монгол” эсгий урлалын үзэсгэлэн болсон. Монголын ширмэлчид, эсгийчид найман хүн оролцсон. Тэр үзэсгэлэн дээр миний арваад бүтээл зарагдсан юм.

-Урландаа л хийх үү?

-Арвангуравдугаар хороололд урлантай. Тэндээ л хийнэ.

-Туслах байдаг уу?

-Өөрөө бүгдийг бие дааж хийдэг. Бэлэн, самнасан, үйлдвэрийн, угаасан, цэвэр ноолуур авдаг.

-Уран бүтээл хийх ноолуураа яаж сонгодог вэ?

-Хамгийн нарийн, урт ширхэгтэй ноолуур сонгодог. Одоохондоо “Сор” кашмераас ихэвчлэн авдаг.

-Та ноолуураар зураг зурахаас гадна ноолууран эдлэл хэрэглэдэг үү?

-Ноолууран цамц, малгай бий.

-Жанжин Д.Сүхбаатарын хөрөг урлажээ. Хөрөг бүтээхэд онцгой ур шаарддаг уу?

-Хөрөг хийхэд хамгийн эхлээд нүүрний төрх, арьсны өнгийг бодолцож ноолуураа бэлтгэдэг. Бүх өнгийг нарийн гаргана гэсэн үг л дээ. Эрүү ам, хамраас авахуулаад хэлбэр дүрс гаргах, гэрэл сүүдэр хаанаа байна, бүгдийг нь нарийн тооцож явдаг. Явдалтай л даа.

-Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид таныг сонирхож байна уу?

-Ноолуурын компаниудад урилгаа өгч амжаагүй. Ноос, ноолуурын холбооныхон нээлтэд ирсэн. Хүрээлэнгийн ажилтнууд хамт олноороо ирсэн. Ноос, ноолуураар хувцас хийнэ үү гэхээс зураг урлана гэж төсөөлсөнгүй гэж ярьж байна лээ.

-Ноолууран зураг амьд, дулаан мэдрэмж төрүүлдэг юм байна. Та ноолууран зургаа борлуулсан уу?

-Нээлтийн дуудлага худалдаан дээр “Ойд цас оров” зургийг 7,8 сая төгрөгөөр “ЗДМ” хэвлэлийн компанийн захирал Д.Содбилэг худалдаж авсан.


-Ноолууран зураг гэхээр хэр эдэлгээтэй юм бол, хорхой шавьж иддэг болов уу гэж хүмүүс сонирхох байх л даа?

-Ноолууран зураг, эсгий зургийг гүнгэрваа жаазанд битүү хадгалбал удаан эдэлгээтэй. Эртний Кидан гүрний үеийн булшнаас олдсон эсгий гэхэд газрын хөрсөн доор байсан хэрнээ л хэдэн зуун жил хадгалагдсан байдаг шүү дээ. Эсгий амьд материал гэдгээрээ нар, салхи үзэхгүй бол байж л байна.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Эсгий туургатан гэдгээрээ ноолууран, зулмал зургийг дэлхийн хэмжээнд таниулахыг хүсч байна. Аялагчид Монголоос ноолууран зураг авах гэж зорьж ирдэг байгаасай гэж хүсдэг. Монголд ирсэн бол ноолууран зулмал зураг авах хэрэгтэй гэдэг болгохыг л зорьж байна. Ноолууран зулмал зургийг дэлхийд таниулахын тулд Монголын өв соёл түүх, ахуйг харуулсан зургууд бүтээхээр зорьсон.

-Та том зургуудаас гадна бэлэг дурсгалын уран бүтээл гаргадаг уу?

-Ноосон зургаар таван хошуу мал, байгалийн зураг, судалбар, монгол ахуйг харуулсан зургууд хийдэг л дээ.

-Дунд сургуулийн найзууд чинь бас үзэсгэлэнгээ гаргахад тусалсан гэсэн үү?

-Арван жилийн ангийнхан маань үзэсгэлэнгээ гаргахад дэмжлэг үзүүлж, зохион байгуулж оролцсон.

-Тан шиг ноолууран зураг бүтээж суръя гэсэн хүмүүс ханддаг уу?

– Анхан шатны сургалтад сууя гэсэн хүмүүс олон байдаг.

-Та эсгий гутлан дээр чимэглэл хийж байсан гэсэн шүү дээ. Хувцас урлаачидтай хамтарч ажиллах бодол бий юү?

-Би бол одоо хувцас урлал биш зураг талаа барьж явна. График зургийг бас эсгий, ноолууран зураглал дээр хийж байгаа.

Монгол ноолууран зулмал зураг дэлхийд анхдагч гэдгээрээ олон улсын үзэсгэлэнд томоохон хэмжээний бүтээлээр оролцох сонирхол байгаа.

-Хүссэн өнгөө гаргаж авахад хэцүү байдаг уу, ноолуураа будганд оруулдаг уу?

-Ноос, ноолуурын зориулалтын будагнууд байдаг. Усанд будгаа хийж найруулаад, ноос, ноолуураа дэвтээж, чанаж, өнгө оруулдаг. Удаан хугацаагаар их будганд хийвэл гүн өнгө орно. Хөнгөн дүрээд авах төдийд хөнгөн өнгө гарна. Хоёроос гурван өнгө л холих ёстой. Дуртай өнгөө гаргаж авах боломжтой.

-Та ямар үеэр уран бүтээлээ хийдэг вэ?

-Өглөө нэг их эрт босдоггүй. Яаралтай зурагтай үед босно уу гэхээс биш бусад үед найм, есөн цагт босоод, урландаа арав, арваннэгэн цагийн үед л ирдэг. Урландаа ихэвчлэн арван цаг ажилладаг. Орой 18-22 цаг хүртэл нарийн ажиллагаанууд явагдана даа.

-Та аль нутгийнх вэ, таны урладаг монгол ахуйг хаанаас мэдэрч авсан бэ?

-Би Улаанбаатарт төрсөн л дөө. Аавын нутаг Төв аймгийн Эрдэнэ сум. Багаасаа зундаа хөдөө өвөө, эмээ дээрээ очдог байлаа. Байгалийн үзэсгэлэнт газруудад бага насаа өнгөрүүлсэн. Морь унаж, хонь мал хариулж, тарвага зурамд явдаг байлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур” наадмын шилдгүүд энэ сарын 12-нд тодорно

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын шилдгүүд энэ сарын 12-нд тодорно.

“Ковид-19” цар тахлын улмаас 2019, 2020 оны буюу “Морин хуур-33,34” наадам төлөвлөсөн хугацаандаа болоогүй ч өнгөрсөн долоо хоногт 2019 оны наадамд өрсөлдсөн дуунуудаас дээрх өдөр болох гала тоглолтод оролцохыг нь. Мөн 2020 оны наадмын хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлийг тунгааж, энэ ням гарагт Төв аймгийн “Монгол туургатан” театрт шилдгийн шилдгийг нь шалгаруулахаар болжээ.

Нэмж хэлэхэд, дээрх наадмууд тус тусдаа шилжин явах цом, мөнгөн шагнал олгогдох бөгөөд нэг жил хоёр наадам зэрэг болох гэж буйгаараа ч онцлог болж байна.

Тус тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга, С.Ганзориг, Д.Ширмэнтуяа, Б.Батбаатар, Э.Анхбаяр, соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Банзрагч, Т.Дэлгэрмөрөн, С.Сэрчмаа, П.Баярцэнгэл, О.Хүрэлбаатар, Б.Гомбо-Очир, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Э. Отгонбат, Г.Энхнаран, Л. Бүүвэйбаатар, Э. Очирсайхан, Б.Дэлгэрбаяр, Г.Алтанхундага, Г.Дарханбаатар, Б.Долгормаа, дуучин Ц.Шинэбаяр, Д.Амартүвшин, Д.Анужин, “Увертура” хамтлаг, Улсын филармонийн симфони найрал хөгжимчид оролцох аж.

Уг наадам нь тус бүрдээ мэргэжлийн, нийтийн, эстрад гэсэн гурван төрөлд эхний гурван байрыг эзлүүлэх юм байна.

Зохион байгуулагчаар Соёлын яам, Соёл урлагийн газар, Төв аймгийн ЗДТГ, Улсын филармони ажиллаж буй.

Сонирхуулахад, “Морин хуур-35” наадам сар шинийн өмнө зохион байгуулагдахаар хүлээгдэж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг өнөөдөр толилуулна

Гоо үзэсгэлэнт хунгуудын домог болох Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский “Хунт нуур” балетыг 12 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Дуурь,бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна. “Хунт нуур” балет нь дэлхийн хамгийн алдартай театруудад тавигддаг, маш олон үзэгчтэй балет юм.

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. Харин манай улсын тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож, үзэгчдэд хүрч эхэлсэн түүхтэй.

П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн Хунт нуур балетаа 1875 онд бичиж байжээ. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг. Балетийн чимэг болсон нэг дүр бол хар хун. Түүний тэр ханхүүг өөртөө татсан ихэмсэг зан, бүжгийн техник үнэхээр биширмээр. Энэ дүрийн хийдэг 32 эргэлт бол бүжигчингээс асар их чадвар шаардсан байдаг. Тиймдээ ч улс орны шилдэг балетчингууд энэ дүрд тоглосон байдаг.

“Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм

Categories
мэдээ соёл-урлаг

“Мөсөн өргөө”-нд дизайнер Д.Отгонжаргал “Winter Garden” загварын шоугаа толилуулна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дизайнер Д.Отгонжаргалын “O Couture” брэндийн загварын шоу энэ жил “Winter garden” энтертайнмент загварын шоу 2022 нэртэйгээр Steppe Arena буюу Мөсөн ордонд болох гэж байна.

Арванхоёрдугаар 8-ны өдөр болох тус шоугаар энэ оны загварын тренд танилцуулагдахаас гадна урлаг соёлын шилдэг үзүүлбэрүүдийг толилуулах юм.

“O Couture”: “Хэзээ ч шантрахгүйгээр болохгүй, бүтэхгүй гэсэн сөрөг нөлөөллөөс ангид байж, дуртай ажлаа хийн, ирээдүй рүүгээ итгэл төгс тэмүүлж, ажиллаж амьдарч чадвал хахир хатуу өвлийн, цас мөсөн дээр үзэсгэлэнт цэцэг мэт урган цэцэглэж чадна. Цас мөсний ертөнцөд орших мөнх ногоон байгаль “Winter Garden” энтертайнмент загварын шоунд тухлан саатаарай” гэжээ.

Хөтөлбөр
❄ Угталтын үйл ажиллагаа
❄ Угталтын зураг авалт
❄ Угталтын халуун вино

Мөсөн дээрх үзүүлбэр

Загварын шоу нэгдүгээр хэсэг
Та эхнээс нь үзэхгүй бол ойлгоход бэрх болно. Зохиолын утга оршино.

❄ МУГЖ, дуучин Ө. Уянга /Шөнийн Хатан/
❄ Тэр хэн бэ?
❄ Сонгодог стилийн загварууд
❄ Шидэт дагина уран гулгагч О. Мишээл
❄ СТА, дуучин Б. Баярцэцэг /Гэгээн хүслийн бэлэг/
❄ Романтик стилийн загварууд
❄ Өгүүлэмж / Үзүүлбэрийн жинхэнэ оньсого тайлагдана./

ЗАВСАРЛАГА /оройн зоог/

Загварын шоу хоёрдугаар хэсэг
❄ UB DRUMS бөмбөрийн үзүүлбэр
❄ СТА, дуучин Н. Наранбаатар /НААГИЙ/
❄ СТА, дуучин Б. Баярцэцэг
❄ СТА, хийлч Ч. Дэлгэрцэцэг /ДЭЭГИЙ/
❄ NAFA, CARARDLI өвлийн онцгой тансаг загварууд
❄ Комедиан Н. Амаржин
❄ Агаарын үзүүлбэр
❄ Галын үзүүлбэр
❄ Mongolian Entertainment бүжгийн хамтлаг
❄ O COUTURE NFT
❄ VR хамтлаг

DRESS CODE: Та мөсөн өргөөнд ирж байгаа гэдгээ битгий мартаарай.

2021 оны арванхоёрдугаар сарын 08-ны 20:00 цагт Мөсөн өргөө /STEPPE ARENA/-нд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Miss Asia USA”-ийн тэргүүн мисс П.Шүүдэрцэцэг: Титэм зүүх мөч амьдралдаа авч байгаагүй маш гоё мэдрэмж байсан

“Miss Asia USA” тэмцээний тэргүүн мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй ярилцлаа.


-Юуны өмнө “Miss Asia USA”тэмцээнд улсаа төлөөлөн тэргүүн миссээр шалгарч титмийн эзэн болсонд баяр хүргэе. Тухайн үеийн тайзан дээрх сэтгэл хөдлөл, мэдрэмжээсээ хуваалцаач?

-Эн э тэмцээний ард гарахын тулд маш их тэвчээр, хөдөлмөр хичээл зүтгэл, сэтгэл санаа, бие махбодын хувьд олон зүйлийг давж гарсан гэдгийг эхлээд хэлмээр байна. Хөдөлмөр хүнийг шагнана гэдгийн адил цэвэр хүч хөдөлмөрөөрөө авч буй титэм учраас туйлын их баяртай байгаа. Мөн тэр мөч үгээр илэрхийлэхийн аргагүй, амьдралдаа хэзээ ч авч байгаагүй маш гоё мэдрэмж байсан. Хажууд маань хайртай дотны хүмүүс, гэр бүлийнхэн маань байсан болохоор сэтгэл хөдлөл өндөр байсан. Өнгөрсөн 33 жилийн түүхэнд анх удаа монгол эмэгтэй хүн тэргүүн миссээр шалгарсан. Бахархах, баярлах үнэхээр олон мэдрэмж зэрэг давхцаж байсан даа.

– Энэ х ү ү т э м ц э э н д хэрхэн оролцох болов. Хэр хугацаанд бэлдэв?

– Э н э т э м ц э э н д 2 0 1 9 о н д а н х А Н У – д и р э э д бүртгүүлсэн. Тэмцээн маань 2020 онд зохиогдох байсан ч коронавирус цар тахлын улмаас нэг жил хойшилсон. Түүхэндээ нэг ч удаа жил а л г а с а ж б а й г а а г ү й ю м билээ. Жилийн хугацаанд дор бүрнээ бэлтгэлээ хангаж байсан. Бүртгүүлсэн цагаасаа эхлэн тэмцээндээ зориулж фитнессээр хичээллэн биеэ бэлдэж эхэлсэн. 2020 оноос эхлэн байнгын бэлтгэлтэй б а й л а а . Э н э т э м ц э э н д оролцоход багагүй хөрөнгө м ө н г ө ш а а р д а г д д а г ю м билээ. Миний зүгээс хорь г а р у й м я н г а н а м . д о л л а р тэмцээндээ зориулж гаргасан. Зардлын хувьд өндрөөс гадна шалгуурууд ч мөн адил өндөр байсан. Анх 80 гаруй оролцогч бүртгүүлснээс шалгууруудаар хасагдан 48 улсын оролцогч тэмцээнд өрсөлдсөн. Маш цөөхөн оролцогч улсаасаа, эсвэл өөр хотуудаас ирж оролцсон, ихэнх миссүүд тэнд төрсөн, амьдардаг АНУ-ын иргэн байсан. Тухайн газарт амьдардаг хүмүүст боломж илүү байсан болов уу гэж харж байлаа. Миний хувьд ойрхон, байн байн нисч очоод л яваад байсан даа.

– Т э м ц э э н и й х а м г и й н хүнд сорилт юу байв?

-Хоёр зүйлийг л хэлэх б а й н а . Х а м г и й н э х э н д ө с г и й т э й г у т а л д э э р алхах. Хоёрдугаарт, мөнгө санхүүгийн хувьд тулгарч буй асуудлууд байсан. Мөн сэтгэл санааны асуудлууд ч байлаа. З о х и о н б а й г у у л а г ч д ы н зүгээс тавигдах энэ болохгүй байна, илүү хичээх хэрэгтэй, х а н г а л т г ү й б а й н а г э д э г шаардлагууд илүү хурцалж өгсөн. Бусдаар хүнд сорилт бол байгаагүй ээ.

– Б и е , г о о с а й х н а а с гадна сэтгэл зүйн байдлаа хэрхэн бэлдэж байсан бэ. Бусад орны оролцогчдоос юугаараа ялгарч тэргүүн мисс болсон гэж бодож байна?

-Би бүх хүнтэй ижилхэн с а й х а н х а р и л ц д а г . Х у в ь хүнийхээ хувьд цоглог, эрч хүчтэй, зүрхэндээ гал нь ассан эмэгтэй хүн гэдэг шиг хүн. Хамт олонтойгоо нийцтэй, бусад улсын охидуудтай ихэнхтэй нь дотно найзууд болж үлдсэн. Чаддаг, мэддэг зүйлсээрээ туслахыг хичээсэн. Үргэлж инээмсэглэж, хүн б ү р т э й а д и л х а н н а й р с а г д о т н о х а р ь ц а ж б а й с а н маань нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Бид нэг нэгнийхээ нэрийг мэдэхгүй ч тухайн оролцож буй улсаар н ь д у у д а ж б а й г а а ю м . Монголын мисс гэж эх орны минь нэрээр дуудаж байгаа учраас тэмцээнээ дуусах хүртэл илүү хичээсэн гэж хэлж болно. Тэмцээн дундуур шантрах, уйлах зэрэг олон асуудал гарч байсан. Гэхдээ дотны хүмүүс маань хажууд дэм болсоор л байсан. Тэр бүхнийг даван туулж, тууштай хичээл зүтгэлтэй байхад хөдөлмөр эргээд шагнана гэдэгт л бат итгэлтэй байдаг. Тэмцээний үеэр харьцангуй тайван байсан л даа. Тэмцээн маань миний хувьд амьдралын минь хэзээ ч мартагдахааргүй томоохон үйл явдлуудын нэг болсон. Маш их туршлагыг хуримтлуулсан, олон орны миссүүдтэй зохицож, олон өөр үндэсний соёл уламжлалаас хуваалцан, тэд нартайгаа х ө л н и й л ү ү л э н а л х а а д анхны титмийг Монголдоо авчирсандаа сэтгэл өндөр байна даа.

– Т а х о ё р ж и л А Н У – д амьдарсан, Монголд байсан үеэс ямар өөрчлөлт гарсан бэ?

– Х у в ь х ү н т а л а а с а а гадаадад сурч боловсрон амьдраад ирэхэд маш их өөрчлөлт гардаг юм байна лээ. Аливаа зүйлсийг харах өнцөг, оюун бодол, сэтгэхүй нийгмээ даган өөрчлөгддөг. Миний харж буй хамгийн том өөрчлөлт бол хувь хүнийхээ дотоод хөгжлийг илүү их мэдэрсэн. Би ингэж хөгжин өөртөө хөрөнгө оруулалт хийж байна гэдэг мэдрэмж маш гоё байсан. Надад маш олон өөрчлөлт гарсан. Би ч өөрөө тэрийгээ мэдэрч байна, эргэн тойрны хүмүүс маань ч хэлж байгаа.

– Э н э х ү ү т э м ц э э н д тэргүүн миссээр шалгаран у р л а г и й н с у р г у у л и й н тэтгэлгээр шагнуулсан гэж сонссон?

– Ш а г н а л а а х а р а а х а н аваагүй байна. Бизнесийн сургууль, урлагийн сургуульд 1 0 0 х у в и й н т э т г э л э г т э й суралцах эрхтэй байгаа. Би хоёр сургуульдаа зэрэг сурч төгсөнө гэсэн бодолтой байна. Урлагийн сургуультай з э р э г ц э н б и з н е с и й н сургуулийг сонирхож байсан, нэгэнтээ ирснийх сурчихаад я в м а а р б а й н а . Т и й м болохоор аль аль боломжийг алдахгүйгээр сургуульдаа сурна. Сургуулиуд маань Лос Анжелес хотод байрладаг учраас удахгүй нүүж тэндээ д а х и н ш и н э а м ь д р а л ы г эхлүүлнэ гэсэн үг. Тэмцээний өмнө миссүүд шинжилгээнд ороход нэг миссээс ковид илэрч онлайнаар тэмцээндээ оролцсон. Тэмцээний дараа б и д д а х и н ши н ж и л г э э н д ороход нэлээн хэдэн хүнээс ковид илэрсэн учраас шагнал г а р д у у л а х ё с л о л м а а н ь нэгдүгээр сарын эхэн хүртэл хойшилсон.

– Т а х э с э г х у г а ц а а н д жүжигчний мэргэжлээрээ ажилласангүй. Ажлаа санаж байна уу?

-Тэгэлгүй яахав. Ажлаа санаж байна, Монголоо санаж байна. Коронавирусийн өмнө Монголдоо очсон. Гэхдээ их зүйл бүтээхийн тулд сурч боловсрох хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлж буй цаг хугацаа гэж харан харьцангуй сэтгэл санаагаар унахгүй байгаа. А з ж а р г а л т а й б о л г о д о г ажил мэргэжлээ саналгүй яах вэ. Одоогоор би маш том боломжуудын үзүүрээс атгачихсан байгаа учраас тэр боломжийг алдахгүйг хичээж байна. Бүх зүйл цаг хугацаатай. Тийм болохоор Монголдоо очоод сурсан мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхийг маш их хүсч байна. Сурч боловсорч буй энэхэн цаг хугацаагаа өөртөө зориулаад, ө ө р и й н м э р г э ж л э э р э э ажиллан, сурсан мэдсэнээ х э р э г т э й ц а г ү е д г а р г а ж хэрэглэх тэр цаг мөчийг тэсэн ядан хүлээж байна.

– М о н г о л о о с у р а н бүтээлийн санал очиж байна уу. Боломж гарвал гадны у р а н б ү т э э л д о р о л ц о х бодол байна уу?

– Г а д н ы у р а н б ү т э э л д дүр бүтээхийг уран бүтээлч болгон хүсдэг байх, маш т о м т у р ш л а г а а с г а д н а харилцаа холбоо үүсгэх маш чухал. Тийм учраас боломж олдвол, олдохгүй байсан ч тэр боломжийг бий болгохын тулд би зүтгэнэ. Монголоос ажлын санал, уран бүтээлийн саналууд ирж байгаа. Чаддаг бол саналуудыг хүлээн авч дүр бүтээмээр байна. Яалт ч ү г ү й к о р о н а в и р у с ц а р тахлаас хамаараад биднээс ш а л т г а а л а х г ү й г э э р , и р ж буцаж чадахгүйгээр хоригдох үе байна. Тэмцээний өмнө Монгол руу явах гэж олон у д а а б и л е т а в с а н ч я в ж чадаагүй.

-Цаашдын төлөвлөгөө юу байна?

-АНУ-д ирээд суурьшин а м ь д р а х , с у р а х м и н и й хувьд маш том өөрчлөлт байсан. Одоо дахин шинэ өөрчлөлт маань гарч эхэлж байна. Эхний ээлжинд хоёр сургуулийнхаа тэтгэлгийг аваад мэргэжлээ дээшлүүлж магистрын зэрэгт суралцахыг х ү с ч б а й н а . А н х н а а с а а АНУ-д ирсэн зорилго мастер хамгаалах байсан. Мэдээж энэ тэмцээнийг даган маш олон боломжууд, гэрээтэй кампанит ажлууд гарч ирсэн. Түрүүлсэн миссийн хувьд маш олон хүмүүнлэгийн, сайн дурын ажлыг жилийн хугацаанд хийх ёстой. Түүнчлэн гэрээт ажил, мэргэжлээрээ ажиллах с а н а л у у д и р ж б а й г а а . Тэр сайхан боломжуудыг а л д а х г ү й г э э р а ш и г л а н ө ө р и й г ө ө ц а а ш и д у л а м их хөгжүүлэхийн тулд цаг хугацаагаа зарцуулна гэж бодож байна.

-Та залуу үеийн төлөөлөл шүү дээ. Залууст хандаж юу хэлэх вэ?

-Залуу хүмүүс өөрийн гэсэн үзэл бодолтой, хэн нэгнээр тархиа угаалгахгүй, бие биенээ гэсэн сэтгэлтэй б а й г а а с а й . У л с о р н ы х о о нэрийг гаргах гэж бүгд л ө ө р ө ө р и й н х ө ө ч а д л а а р х и ч э э д э г . Н э г н э г н и й г э э д э м ж и ж у р а мшу у л ж а м ь нэгтэй байгаасай гэж маш их боддог. Залуучууд маань нэг үеэ бодоход дор бүрнээ хөгжиж байгаа. Гадагшаа сурч боловсроод ирсэн залуус эх орондоо маш их шинэ зүйлсийг хийж бүтээж байна. Тэр болгоныг харахад адилхан залуу хүний хувьд сайхан санагдаж, баярладаг. Хамгийн гол нь өөрсдийн сэтгэхүй, харах өнцөг, хэлний мэдлэг, м э р г э ж л э э д э э ш л ү ү л э х , сурч боловсроход л их цаг гаргаасай. Тэгвэл дараа дараагийн ажил үйлс нь илүү амжилттай, ухаалгаар хол явна гэж итгэдэг дээ. Залуу хүн битгий залхуу байгаасай, а л и в а а б о л о м ж у у д ы г алдалгүйгээр ашиглаж чаддаг, эерэг байгаасай гэж боддог. Хөдөлмөр хүнийг бүтээнэ г э г ч э э р х ө д ө л м ө р л ө д ө г байгаасай гэж хэлье.

Ц.УЯНГА

Categories
мэдээ соёл-урлаг

“Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно

CУИС-ийн судалгаанд суурилсан инновацийн бүтээл болох “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн бүжгэн жүжгийн анхны тоглолт өчигдөр боллоо.

Соёлын яам Соёл, урлагийг дэмжих сан, СУИС-ийн дэмжлэгтэйгээр бүтэж буй уг бүтээлд хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэгдсэн морин хуур, хөөмий, уртын дуу; Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн бий биелгээ, лимбэний битүү амьсгаа, цуур зэрэг соёлын биет болон биет бус өвийн олон элементийг оруулснаараа онцлог юм.

Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн чулуун судрын гайхамшгийг бүжгийн хэлээр амилуулж, эх түүх, өв соёлоо хойч үедээ уламжлуулж өвлүүлэх зорилготой энэхүү уран бүтээлийн цомнолыг Ардын багш, доктор, профессор С.Дулам, хөгжмийг Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар бүтээсэн бөгөөд найруулагч, бүжиг дэглээчээр МУУГЗ Д.Баярбаатар, удирдаачаар МУУГЗ Н.Туулайхүү, ерөнхий зураачаар Б.Нямхүү, хувцасны зураачаар Б.Баярцэцэг нар ажиллажээ.

.

Categories
мэдээ соёл-урлаг

“Сэрсэн тал” бүтээл 37 дахь жилдээ дахин эгшиглэв

Монгол Улсын Хѳдѳлмѳрийн баатар, Чингис хаан одонт, Тѳрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хѳгжмийн зохиолч Б.Шаравын үндэсний их найрал хѳгжимд зориулан туурвисан “Сэрсэн тал” шилдэг бүтээл 37 дахь жилдээ дахин эгшиглэлээ.

Москва, Парис, Лондон, Нью-Йорк, Токиогийн тайзнаас дэлхийн мянга мянган үзэгчдэд хүрсэн тус бүтээлийг Үндэсний уралгийн их тeатрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал энэ сарын 25-ны ѳдѳр үзэгч түмэндээ толилуулсан юм.

Энэхүү бүтээлийг 1984 оны арваннэгдүгээр сарын 25-ны ѳдѳр улс тунхагласны 60 жилийн ойгоор анх удаа тоглосон бѳгѳѳд 150 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хѳгжимчид Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар эгшиглүүлж байсан түүхтэй.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Шивээ Хиагт” дуурийг толилуулав

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Соёлын яамны дэмжлэгээр Улсын дуурь бүжгийн эрдмийн тeатрын уран бүтээлчид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншаравын хөгжим, Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Пүрэвдоржийн цомнол “Шивээ хиагт” дуурийг тайзнаа шинэчлэн тавьж, үзэгч олондоо толилууллаа.

“Шивээ Хиагт” дуурийн онцлог нь Ардын хувьсгалын анхны үйл явдлыг илэрхийлсэн хөгжмийн томоохон бүтээл бѳгѳѳд Монгол улсад мэргэжлийн хөгжмийн театр үүсэн бий болоход бүтээж байсан уран бүтээлийн ур хийц, хөгжим яруу найргийн бүтэц, тухайн үеийн нийгмийн сэтгэлгээний өнгө аясыг ирээдүй хойч үеийнхэнд ѳвлүүлэн үлдээхэд онцгой ач холдогдолтой бүтээл юм.

“Шивээ Хиагт” дуурийг толилууллаа