Categories
мэдээ улс-төр

УИХ-ын цахим хаягийг эх хэлээрээ ашиглах үйлчилгээ нэвтэрлээ

Улсын Их Хурлын цахим хаягийг эх хэлээрээ ашиглах боломжтой боллоо. Монголд анх удаа цахим хаягийг эх хэлээрээ буюу кирилл үсгээр ашиглах үйлчилгээг “Датаком” ХХК нэвтрүүлсэн байна. “Датаком” ХХК нь УЛСЫН-ИХ-ХУРАЛ.МОН, УИХ.МОН, МОНГОЛ-УЛСЫН-ИХ-ХУРАЛ.МОН, МУИХ.МОН, ПАРЛАМЕНТ.МОН, НЭЭЛТТЭЙ-ПАРЛАМЕНТ.МОН, ИХ-ХУРАЛ.МОН, ХУРАЛ.МОН гэсэн найман домэйн нэрийг ашиглалтанд оруулан “Датаком” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Энхболд  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт өнөөдөр /2014.05.29/ хүлээлгэн өгөв.
Төрийн байгууллагууд болон Оюуны өмчийн гэрчилгээ эзэмшигч байгууллага, хувь хүмүүсийн домэйн нэрийг бүртгэж эхэлсэн бөгөөд цахим хаягийг эх хэлээрээ ашиглах үйлчилгээ юун түрүүн Улсын Их Хуралд нэвтэрч байгаа юм. Төрийн байгууллагуудын нэрсийг бүртгэх ажил явагдаж байгаа бөгөөд интернэтийн хөтөч програм дээр УИХ.МОН вэб хаягийг кирилл үсгээр бичихэд ямар нэгэн нэмэлт програм суулгалгүйгээр вэб нь шууд ажиллах боломжтой юм.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ, Монгол Улсын Их хурал 1996 оноос өөрийн веб сайтаа нээсэн. Улсын Их Хурал Монгол хэлээр интернэт ордог анхны хэрэглэгч болж буйд Датаком компанийнханд талархал илэрхийлж буйгаа онцлов.


“Датаком” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Энхболд, интернэт технологийн шинэ үе болох IDN (Internationalized Domain Name) буюу улс орон бүр өөрийн эх хэлээр дотооддоо домэйн нэр бүртгэх боломж бүхий энэхүү технологи нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй Интернэтийн Олон улсын байгууллагын зөвшөөрөлтэйгээр албан ёсоор нэвтэрч буйг хэлсэн юм.


2014 оны 10 дугаар сарын 15-наас өмнө бүх Төрийн байгууллагууд интернет хаягийг эх хэлээрээ ашиглах үйлчилгээнд шилжих бөгөөд дараа нь хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудад албан ёсоор нээлттэй болох юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Н.Батбаяр сайдыг огцруулах санал өргөн барилаа

МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барилаа. Тус бүлгээс Н.Батбаяр сайдыг Засгийн газрын тухай хуулиар хүлээсэн “хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, зээл, тусламжийн нэгдсэн бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт”-ын үүргээ өнгөрсөн хугацаанд хангалттай биелүүлж чадсангүй гэж үзжээ. Тэд “Засгийн газар 2013 онд улсын нэгдсэн төсвийн 6.177 их наяд төгрөгөөс гадна “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Чингис бонд”, Хөгжлийн банкны санхүүжилтэд 13 их наяд гаруй төгрөг зарцуулсан.
Зарцуулсан мөнгө, авсан өр зээлийнхээ хэмжээгээр улсын эдийн засаг өөдлөн сэргэж, ард түмний амьдрал дэвжин дээшлэх ёстой байтал харин ч эсрэгээрээ уруудан доошилж байна. Эдийн засгийн алдаатай бодлогын уршгаар үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларч, түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрэв. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-70 хувь өсч, үнэ дээшээ болж, амьдрал доошоо боллоо. Банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 612 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оныхоос 2.4 дахин өссөн” гэв.
МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг дараах үндэслэлээр огцруулах санал гаргажээ.
•    Засгийн газрын гадаад өр сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом нэмэгдэж, төсвийн зээлийн үйлчилгээний зардал 3-4 дахин өссөн. Засгийн газар өмнөх 22 жилд бий болсон нийт өр зээлээс 800 сая ам.доллараар илүү буюу гурван тэрбум ам.долларын өр үүсгэж ирээдүй хойч үеэ өрийн дарамтад орууллаа.  Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Эдийн засгийн хөгжлийн сайд биелүүлж чадсангүй. УИХ-аас хэчнээн сайхан хууль, эрх зүйн орчныг бий болгож өгсөн ч түүнийг ажил хэрэг болгох чадвар салбар хариуцсан сайдад алга байна.
•    Төсвийн тухай хуульд заасан “Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас Монгол Улс өнөөг хүртэл хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлт, хөтөлбөргүй, хөрөнгө оруулалт зүг чиггүй хийгдэж байна.
•    Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу “Чингис” бондын санхүүжилтийн нэг ам.долларыг гурван ам.доллар болгож, эдийн засгийн үр ашиг бүхий төсөлд зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэнгүй. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл энэ заалтыг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцохыг зөвлөсөн нь Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах хангалттай үндэслэл болно.
•    Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан “Чингис”,  “Самурай бонд”-ын хөрөнгийг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт тусгахгүй дур мэдэн зарцуулж хууль зөрчсөн.
•    Ерөнхий сайд Н.Алтанхуяг 10 хоногийн хугацаатай хариуцлага тооцох шаардлагад хариу өгөлгүй эдийн засгийн хямралын буруутнуудынхаа үйл ажиллагааг ил далдаар дэмжиж, улс орноо улам туйлдууллаа. Тиймээс МАН-ын бүлэг эдийн засгийг хямралд хүргэсэн албан тушаалтнуудын нэгийг нэр зааж огцруулахаар УИХ-д хандах нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Батбаяр сайдыг огцруулах бичгийг 13.00 цагт өргөн барина гэв

УИХ дахь МАН-ын бүлэг º÷èãäºð ýýëæèò áóñààð õóðàëäàæ, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналä íýãäñýí òóõàé ìýäýýëñýí áèëýý. Òýãâýë òóñ á¿ëýã Í.Áàòáàÿð  ñàéäûã îãöðóóëàõ áè÷ãýý 13.00 цагт УИХ-ын даргад өргөн барíà ãýæ äºíãºæ ñàÿ ìýäýýëëýý.

Categories
мэдээ улс-төр

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэхийг дэмжив


ªíººäðèéí ÷óóëãàíû нэгдсэн хуралдаан 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан ÓÈÕ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан Өрийн удирдлагын тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуультай зөрчилдөж байгаа учраас эхлээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх эсэхийг шийдсэний дараа хэлэлцэх нь зүйтэй юм. Шаардлагатай бол нам, эвслийн бүлгүүд зөвшилцөх асуудал ч байж болно, ярилцаж ойлголцоод явах нь зүйтэй байна гээд эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргав. Мөн Д.Оюунхорол ãèø¿¿í энэ саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Харин Ц.Нямдорж ãèø¿¿í Засгийн газраас өргөн барьсан Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж буйгаа хэлээд ер нь Засгийн газраас дутуу дулимаг бодож боловсруулж оруулж ирсэн төслийг засч янзлах гэж ÓÈÕ хамаг цагаа алдаж байгааг анхаарах ёстой гэлээ.
 ÓÈÕ-ûí дарга З.Энхболд гишүүдээс гаргасан саналтай холбогдуулан чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллаас Өрийн удирдлагын тухай, Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслүүдийг хасахаар болсныг мэдэгдэв. Харин дараа оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийг çóðãàдугаар сарын 1-ний дотор батлах хуультай учраас хэлэлцээд явах нь зүйтэй. Тэгэхдээ дагалдах хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг эхэлж шийдээд явахад асуудал үүсэхгүй гэдгийг хэллээ.
 Ингээд хэлэлцэх асуудлын дарааллын дагуу эхлээд “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай ÓÈÕ-ûí тогтоолын төслийн хэлэлцэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг асуудлыг чуулганы Мягмар гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан ÓÈÕ-ûí гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү нар үг хэлсний дараа байнгын хорооны саналаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 43 нь буюу 87.8 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
 Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг асуудлыг энэ долоо хоногийн Мягмар гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг ажлын хоёр өдрийн завсарлага аваад байсан юм.
  Уг хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Р.Гончигдорж, Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол, С.Одонтуяа, Н.Батцэрэг нар үг хэллээ. Ингээд байнгын хорооны саналаар хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 26 нь буюу 50 хувь нь дэмжиж, 26 нь татгалзан олонхын дэмжлэг аваагүй тул төслүүдийг Засгийн газарт буцаахаар боллоо.

Categories
мэдээ улс-төр

ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүллээ

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр 18.00 цагт хуралдаж Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албан тушаалд хэнийг томилох тухай хэлэлцжээ. “Давхар дээл”-ээ тайлна хэмээн ҮХАА-н сайдын суудлаа өгсөн Х.Баттулгын оронд Д.Нямхүү, Г.Баярсайхан, Ц.Туваан, Х.Золжаргал гэх мэт олон хүний нэр яригдаж байсан. Өчигдрийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийн нэрийг ганцхан оруулж ирсэн байна. Засгийн газрын тэргүүний оруулж ирсэн уг саналыг  Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэн гэнэ. Ингэснээр сайдын албан тушаалд нэр дэвшигчийг АН-ын бүлгийн хуралдаанаар оруулж дэмжлэг авсан тохиолдолд Байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталгаажуулна. Ерөнхий  сайдын зүгээс “ҮХАА-н сайдын суудал бол МоАХ-ны суудал. Тийм болохоор тэндээс дараагийн сайд сонгогдох учиртай” хэмээн хэлсэн сурагтай.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар ийм асуудлууд хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараахь арван асуудлыг хэлэлцэхээр хуваарь гарчээ. Үүнд:
-УИХ-ын Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.
-“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх үргэлжилнэ/.
-Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
-Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт:
-Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай ”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна;
-Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
-Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийн тухай, эцсийн хэлэлцүүлэг/:

Categories
мэдээ улс-төр

Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг өнөөдөр УИХ-д өргөн барина

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналд УИХ дахь МАН-ын бүлэг нэгджээ. Тус бүлэг өчигдөр 16.00 цагт ээлжит бусаар хуралдаж, дугаар шилжих мөчид шийдвэрээ гаргасан байв.
МАН-ын бүлэг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёрыг огцруулах талаар хэлэлцжээ. Гишүүд 50:50 хувийн саналтай байсан гэнэ. Иймд эхний ээлжинд Н.Батбаяр сайдад хариуцлага тооцох тухай ярилцаж шийдвэрээ гаргасан байна. Улмаар түүнийг огцруулах асуудлыг өнөөдөр УИХ-д өргөн барихаар болжээ.
МАН-ын бүлгээс өмнө нь Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт хариуцлага тооцох тухай өргөдөл УИХ-д өргөн барьж байсан ч гишүүдийн олонхи тэднийг огцруулах шаардлагагүй гэж үзсэн билээ.
Энэ удаа Н.Батбаяр сайдыг огцруулъя гэсэн саналдаа МАН-ын бүлэг дахин нэгдсэн нь Ерөнхий сайд МАН-аас өгсөн 10 хоногийн хугацаатай шаардлагад ямар нэг хариу өгөөгүйтэй холбон тайлбарлав.
Харин Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийн үр дүнг хангалтгүй байвал Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хөндөнө гэлээ.

М.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр болов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Газрын тосны тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуралдаанаар хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах саналыг гишүүдийн олонх дэмжиж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг томилов. Ингээд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжлээ. 

Categories
мэдээ улс-төр

Цагаан суваргын ордын төрийн хувь эзэмших асуудлыг чуулганаар хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.  Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог Цагаан суваргын зэс-молибдений ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголын алт” компани юм.  Тогтоолын төсөлд тус ордын төрийн эзэмшлийн 34 хувьтай тэнцэх хувьцааг тухайн ордод оруулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оруулсан хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны хоёрдугаар улиралд Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тусгасан байна. Түүнчлэн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-нд эзэмшүүлж, Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарсан компани байгуулах талаар тусгажээ. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр өдрийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.05.27/ үдээс хойшхи хуралдаан Засгийн газраас 2014.5.19-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдсэнээр эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуун, саналаа хэлсэн юм.
Санал хураалтаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал олонхын дэмжлэг авснаар төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гишүүн танилцуулсан.
2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн танилцуулгад эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалах зорилтыг 2014 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн тусгасан байлаа. Энэ хүрээнд Чингис бонд, Хөгжлийн банкнаас оруулах хөрөнгө оруулалтаас гадна экспортын орлогыг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайлбал, Тавантолгойн нүүрсний бүлэг орд дээр олборлолт явуулж байгаа компаниудын үйл ажиллагааг уялдуулах, экспортыг нэгдсэн байдлаар зохион байгуулах, нүүрс угаах үйлдвэрт бусад компаниудын нүүрсийг боловсруулж, тээврийн зардлыг бууруулах, үнэ өртгийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлжээ. Боомтын төмөр замыг 2014 онд барьж дуусгах, зарим боомтыг байнгын ажиллагаатай болгож, ажиллах цагийг уртасгах, төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр болон барилгын арматурын үйлдвэрийг санхүүжилтээр дэмжих, Тавантолгой-Гашуун сухайтын хатуу хучилттай авто замын тарифыг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Алтны олборлолтыг дэмжих, хууль бус алтны олборлолт, худалдааг багасгаж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 он хүртэлхи хугацаанд алтны олборлолтод ногдох нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг хүчингүй болгосон УИХ-ын шийдвэр, Монголбанкнаас хөнгөлөлттэй зээлийг алт олборлогчдод олгох төлөвлөгөөг хэрэгжүүлснээр алт олборлолтын хэмжээ 2014-2019 онд эрчимтэй өсч, Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нэг гол төрөл болох Концессийн зүйлийн жагсаалтыг 2013 онд шинэчлэн баталсан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд 2014 онд авто зам, цахилгаан станц, боловсролын салбарт нилээд олон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын барилгын ажлын үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх юм байна.


Гадаад орчны эрсдлүүд байгаа хэдий ч дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2014 онд аж үйлдвэрийн салбар 18 хувиар, үүнээс уул уурхайн салбар 25 хувиар, барилгын салбар 15 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 10 хувиар тус тус өсөхөөр хүлээгдэж байна хэмээн танилцуулгад дурджээ. Аж үйлдвэрийн салбар, барилга угсралт бүтээн байгуулалтын ажлын үр дүнд үйлчилгээний салбар 10 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд ингэснээр Монгол Улсын ДНБ 2014 онд 11.2 хувиар өсөхөөр байна хэмээн үзсэн байна.
Төсвийн байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хууль санаачлагчийн болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Монгол Улсын ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ дахь МАН-ын бүлэг дахин хэлэлцэх шаардлагатай байгаа учир хоёр хоногийн завсарлага авч байгааг мэдэгдсэнээр уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.