Categories
мэдээ улс-төр

“Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-д сайд нар оролцлоо

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөл, Монголын эдийн засгийн форумтай хамтран зохион байгуулж буй “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-д оролцогч болон гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж Засгийн газрын сайд нар мэдээлэл хийлээ.   

Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ Монгол улсын нийгэм, эдийн засаг, төсөвт голлох үүрэгтэй уул уурхайн салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд ойлгомжтой, тогтвортой болох зорилт хэрэгжиж байна. Уул уурхайн салбарт 2025 он хүртэл баримтлах бодлогыг Улсын Их Хурал батлахаар болсон. Бодлогын хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчдыг өмчийн хэлбэрээр болон гадаад дотоод гэж ялгахгүй байх, эрх зүйн орчныг тогтвортой байлгах гэсэн хөрөнгө оруулагчдын саналыг тусгаж өгсөн. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэж эхэлнэ. Энэ хуулиар эрдэс баялагийн салбарт  баримтлах бодлогод тусгагдсан зорилтуудаа хуульчлах, хайгуулын салбарт шинээр хөрөнгө оруулалт татах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтууд тусгагдсан гэдгийг онцолсон юм.

Харин Эдийн засгийн яамнаас эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Энэ хуулиудад хөрөнгө оруулагчдад илүү таатай орчин бүрдүүлэх, татварын бодлогоо уян хатан болгох, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл явцыг хөнгөн шуурхай болгох талаар тусгасан талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэллээ.

Монгол Улс хоёр хөрштэйгөө болон бүс нутгийн, дэлхий дахины эдийн засгийн интеграцид байр сууриа улам бэхжүүлэх бодлогоо тууштай хэрэгжүүлнэ. Өдгөө 42 орны иргэд Монгол Улсад визгүй зорчих боломжтой болсон. Ингэснээр харилцаа хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих боломж бүрдэж байна гэж Гадаад харилцааны сайд Л.Болд мэдээллээ.

Эрчим хүчний салбар ТЭЦ-3 станцын 50 Мвт-ын өргөтгөлийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. Ойрын хугацаанд эдийн засгийн салбарууддаа хүндрэл учруулахгүйгээр хуучин станцуудаа өргөтгөх замаар эрчим хүчнийхээ хэрэгцээг хангана гээд цаашдаа хөрөнгө оруулалт шаардсан эрчим хүчний томоохон эх үүсвэрүүдийг барихаар зорьж байна гэж Эрчим хүчний сайд М.Сономпил хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ
Монгол улсын нийгэм, эдийн засаг, төсөвт голлох үүрэгтэй уул уурхайн
салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд ойлгомжтой, тогтвортой болох
зорилт хэрэгжиж байна. Уул уурхайн салбарт 2025 он хүртэл баримтлах
бодлогыг Улсын Их Хурал батлахаар болсон. Бодлогын хүрээнд хувийн
хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчдыг өмчийн хэлбэрээр
болон гадаад дотоод гэж ялгахгүй байх, эрх зүйн орчныг тогтвортой
байлгах гэсэн хөрөнгө оруулагчдын саналыг тусгаж өгсөн. Ашигт малтмалын
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ ирэх долоо
хоногт хэлэлцэж эхэлнэ. Энэ хуулиар эрдэс баялагийн салбарт  баримтлах
бодлогод тусгагдсан зорилтуудаа хуульчлах, хайгуулын салбарт шинээр
хөрөнгө оруулалт татах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтууд
тусгагдсан гэдгийг онцолсон юм.

Харин Эдийн засгийн яамнаас эрх
зүйн орчныг сайжруулах зорилгоор хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн
барьжээ. Энэ хуулиудад хөрөнгө оруулагчдад илүү таатай орчин бүрдүүлэх,
татварын бодлогоо уян хатан болгох, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл
явцыг хөнгөн шуурхай болгох талаар тусгасан талаар Эдийн засгийн
хөгжлийн сайд Н.Батбаяр хэллээ.

Монгол Улс хоёр хөрштэйгөө болон
бүс нутгийн, дэлхий дахины эдийн засгийн интеграцид байр сууриа улам
бэхжүүлэх бодлогоо тууштай хэрэгжүүлнэ. Өдгөө 42 орны иргэд Монгол Улсад
визгүй зорчих боломжтой болсон. Ингэснээр харилцаа хамтын ажиллагаа,
хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих боломж бүрдэж байна гэж Гадаад
харилцааны сайд Л.Болд мэдээллээ.

Эрчим хүчний салбар ТЭЦ-3
станцын 50 Мвт-ын өргөтгөлийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн.
Ойрын хугацаанд эдийн засгийн салбарууддаа хүндрэл учруулахгүйгээр
хуучин станцуудаа өргөтгөх замаар эрчим хүчнийхээ хэрэгцээг хангана гээд
цаашдаа хөрөнгө оруулалт шаардсан эрчим хүчний томоохон эх үүсвэрүүдийг
барихаар зорьж байна гэж Эрчим хүчний сайд М.Сономпил хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. – See more at: http://politics.time.mn/content/46693.shtml#sthash.Tj01GJSj.dpuf

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын Удирдах ажилтнуудынхаа зөвлөлгөөн болов

МАХН Удирдах ажилтнуудынхаа зөвлөлгөөнийг хийсэн. Тус зөвлөлгөөн, Гүйцэтгэх товчооны өргөтгөсөн хуралдаанаас цаашид хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-ын нэрийн өмнөөс нэр дэвшин сонгогдож, УИХ дахь “Шударга ёс” бүлэгт багтан ажиллаж байгаа УИХ-ын гишүүд, МАХН-аас нэр дэвшин томилогдсон Засгийн газрын гишүүдэд дор дурдсан асуудлуудаар хууль эрх зүйн бичиг баримт болон улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогын баримт бичиг боловсруулан баталж, хэрэгжүүлэн ажиллахыг 9 зүйлээр үүрэг чиглэл болгожээ.

Тухайлбал, “Шударга ёс” эвслээс УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн гол гол зорилтыг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах, тухайлбал стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг ашиглах асуудлаар МАХН-ын баримталж ирсэн байр суурь, ялангуяа тус ордыг бүтнээр нь болон хэсэгчлэн бүх ард түмэн, эсхүл тухайн орон нутгийн иргэдийн дундын өмч болгон ашиглах, стратегийн орд газруудаас орсон орлогыг нийт ард түмэнд тэгш хуваарилах зарчмыг нэвтрүүлэн хэвшүүлэх, ингэснээр иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах, УИХ-аар хэлэлцэх хууль эрх зүйн баримт бичиг, тухайлбал Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хууль, Иргэний хэргийг хэлэлцэн шийдвэрлэх тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Өршөөлийн тухай хууль, түүнчлэн татварын шинэчлэлийн асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах, шударга ёсыг дээдлэх зарчимд нийцүүлэн баталж хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн  зарим улс төрийн өндөр албан тушаалтнуудын захиа даалгавраар хууль хяналтын байгууллагын ажилтан, шүүгчид гэм буруугүй иргэдийг улс төрийн болон бизнесийн зорилгоор хомроглон хэлмэгдүүлэх явдал гаарч байгаа тухай дургүйцэл, шүүмжлэл нийгэмд өрнөж байгааг сонор соргог хүлээн авч, энэхүү бусармаг үйл ажиллагааг таслан зогсоох талаар бодитой арга хэмжээ авах, улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй байх бүхий л нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах, иргэдийн бухимдал дургүйцлийг төрүүлж байгаа, монгол хүн эх орондоо эзэн болж амьдрах нөхцлийг алдагдуулж буй авлига хээл хахуулийг хязгаарлан устгах замаар авлигагүй улс орон болох зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх, иргэдэд үйлчлэх нь төр засгийн байгууллагуудын гол зорилго, үндсэн үүрэг мөн хэмээх зарчимд нийцүүлэн төр засгийн байгууллагын нүсэр бүтцийг задлан хялбаршуулах, хүнд суртлын олон шат дамжлагыг цөөлөх, цахим засаглалыг бодитойгоор нэвтрүүлэх зэрэг аргаар иргэдийн тавьсан асуудлыг шуурхай шийдвэрлэдэг бодит механизмыг нэн даруй буй болгож хэрэгжүүлэх, улстөрчид давхар албан тушаал хашихаа зогсоох, төр засгийн албан тушаалтнууд төсвийн мөнгөөр үнэтэй автомашин унах, ажлын байраа засуулах, шинэ байшин барилга барьж нүүн орох зэргээр тансаглахаа болих ёс суртахууны санаачлагыг гаргаж, шударга ёсны үлгэр дууриалалыг өөрсдийн биеэр үзүүлэх, энэ чиглэлээр ажиллахыг бусад намд уриалахыг сануулсан байна.

Үүнээс гадна МАХН-ын дэвшүүлэн тавьсан бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор намын нэрээр томилогдсон албан тушаалтнуудтай эргэх холбоотой байх зарчимд тулгуурлан алдаа дутагдал гаргаж байгаатай нь хариуцлага тооцож байх, түүнчлэн шинээр боловсон хүчин төрүүлэн нийгэмд таниулах зорилгоор боловсон хүчний бодлогын дагуу МАХН-ыг төлөөлөн төр засгийн байгууллагад ажиллаж байгаа боловсон хүчнийг ротацилах, солих ажлыг хэрэгжүүлэх.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхдээ хамтарсан Засгийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцлийг хадгалах зарчмыг баримтлах, нийгэм эдийн засгийн хямралт байдлыг улам бүр дамжруулахгүйн тулд бараа үйлчилгээний үнэ, валютын ханшийг тогтвортой байлгах, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлж өгөх, газар тариаланг хөгжүүлэх бодлогыг эрчимжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлах зэргээр юуны түрүүн ажлын байрны тоог нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,хямралд ихээхэн өртөөд байгаа банк, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх, эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг ердийн горимд оруулах, жижиг, дунд бизнесийг бүхий л талаар дэмжих зээлийн бодлогыг хэрэгжүүлэж ажиллахыг МАХН-аас сонгогдож, томилогдсон УИХ, Засгийн газрын гишүүд болон бусад албан тушаалтнуудад чиглэл, үүрэг болгож, биелэлтэнд нь хяналт тавьж, удирдлага, арга зүйн хувьд чиглэл өгч ажиллахыг даалгасан тухайгаа хэллээ.

Мөн сүүлийн үед зарим цахим сайтаар Хар дун хэмээх компанийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой мэтээр гүтгэн мэдээлж байгаа тал дээр тайлбар өглөө. Г.Шийлэгдамба хэлэхдээ, “МАХН-ын дарга Н.Энхбаяр Хар дун хэмээх компанитай ямар нэг байдлаар холбоогүй гэдгийг холбогдох газрууд тогтоосон. Энэ бол МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирэх гэж байгаа сургаар зарим нэг улс төрийн хүчин, бүлэглэлээс зориудаар явуулж буй явуулга гэж харж байна” хэмээн тодорхой тайлбар хийсэн юм. Дашрамд дурдахад МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх долдугаар сард ирж магадгүй аж.

Categories
мэдээ улс-төр

МАН-ынхан “Эзэн-100” хөтөлбөрийг хангалтгүй байна гэв

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулсан.

Засгийн газрын тэргүүний танилцуулгын дараа УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу сөрөг хүчний гишүүд асуулт асууж саналаа хэлсэн юм.

Тухайлбал, Ж.Энхбаяр гишүүн уг хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг сайжрах биш харин ч муудаж байна гэсэн юм. Мөн хоёр жилийн өмнө сард 400-500 сая долларын гадаадын хөрөнгө оруулалт ордог байсан манай улсад одоо гадаадын хөрөнгө оруулалт эрс муудсан. Үүнээс болж валютын ханшийн өөрчлөлт гарч байгаа гэсэн юм. Түүнчлэн Чингис бондын хэрэгжилт тодорхойгүй хэвээр байна, бондын мөнгөнөөс нийт хэдэн төгрөг үлдсэнийг мэдмээр байна гэсэн юм.

Ерөнхий сайдын хэлснээр Чингис бондын 1.5 тэрбум америк долларын хөрөнгөөс 1.6 их наяд төгрөг үлдсэн бөгөөд үүнийг үйлдвэржилтийг хөгжүүлэх ажилд зарцуулахаар төлөвлөгдөж байгаа гэлээ. Харин хөрөнгө оруулалтын тухайд хоёр жилийн өмнө  Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирж байсан учраас л их юм шиг харагдаж байсан хэмээн тайлбарласан юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшиний хувьд “Эзэн-100” хөтөлбөр хэрэгжээд 40 гаруй хонож байхад валютын ханш 40 төгрөгөөр нэмэгдсэн байгаа шалтгааныг асуусан юм. Гишүүний уг асуултад Монголбанкны төлөөлөгч валютын ханшны өөрчлөлт нь төлбөрийн тэнцлийн хүндрэлээс үүсэж буйг хэлсэн бол Ерөнхий сайд валютын болон өргөн хэрэглээний барааны үнэ цаашид байнга нэмэгдэхгүй, оны төгсгөлөөр буурна гэсэн юм.

Мөн цөөнхийн бүлгийн Д.Хаянхярваа болон Ч.Хүрэлбаатар нар “Эзэн-100” хөтөлбөрийг асуудлыг шийдэхээр шийдвэрлэсэн ажлуудыг л хийсэн байна. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл өргөн барих, уулзалт зохион байгуулах зэргээр бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн байна хэмээсэн юм. Харин хөтөлбөрийн үлдсэн хугацаанд төлөвлөсөн бодлогоо хэрэгжүүлж ард түмний амьдралд хүрэхээр бодитой үр дүнг бодитой болгох хэрэгтэй байна гэлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Г.Уянга Мексик Улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ-ын гишүүн Ц.Цолмон нар Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хосе Луис Бернал Родригезийг 2014 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Г.Уянга нь УИХ дахь Монгол-Мексикийн парламентийн бүлгийн даргаар ажилладаг юм. Тэрээр Элчин сайд Х.Л.Б. Родригезийг итгэмжлэх жуух бичгээ барьж байгаад нь баяр хүргээд Монгол, Мексик хоёр орны хамтын харилцааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс гадаад харилцааг хөгжүүлэх тал дээр ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа талаар дурдахад Элчин сайд Х.Л.Б.Родригез ихэд талархан хүлээн авч, өөрийн зүгээс дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. 

Түүнчлэн Элчин сайд Х.Л.Б.Родригез Монгол, Мексикийн харилцааны түвшинг ахиулах, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааг шинэ агуулгаар баяжуулахад анхаарч ажиллахаа мэдэгдсэн бөгөөд ирэх хичээлийн жилээс монгол оюутнуудыг Мексикийн Засгийн газрын  тэтгэлгээр тус улсын их, дээд сургуулиудад суралцуулах тухайгаа дурдлаа.

Ирэх онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиох бөгөөд тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх тал дээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.  

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан гишүүн намын удирдлагуудаа дарамтлахгүй байхыг хүслээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Хуульзүйн байнгын хорооны даргыг томилох тухай мэдээлэл хийсэн юм. УИХ-ын аливаа бүтцийн асуудлыг томилохдоо фракцын зарчмаар явж ирсэн нь буруу. Нэг фракцад нэг байнгын хороо өгч ирсэн гажуудлыг цаашид халах ёстой гэлээ. Төрийн албыг фракцын зарчмаар хуваарилдаг бус шударга өрсөлдөөнөөр томилдог болох ёстой гэсэн юм. Тэрбээр “Хуульзүйн байнгын хорооны даргын асуудал байнгын хороогоор гурван удаа хэлэлцэгдэх байсан ч тэр бүрдээ хойшлогдлоо. Үүнээс хойш шударга зарчмаар бүх хүнийг нээлттэй нэр дэвшүүлдэг болох шаардлагаа намын удирдлагууддаа хүргүүлээд байгаа. Манай нам, миний нам ҮЗХ гэх мэт бүтцийн байгууллагуудаа хуралдуулахгүй байна. Ардчилсан намын шударга гишүүдийг надтай нэгдэхийг уриалъя” гэсэн юм. 

Мөн тэрбээр “Намын болон бүлгийн дарга нар өдөр бүр байнгын хорооны даргаас нэрээ тат гэдэг шаардлагыг тулгаж байгаа. Би нэрээ татах боломжгүй гэдгээ хэлсэн. Намын, бүлгийн дарга нартаа байнгын хорооны даргын суудалд мэргэжлийн хүмүүсийг нь өрсөлдүүлэх боломжийг олгооч гэдгээ хэлсэн. Ардчилсан намын асуудал бол Монголын асуудал. Тийм болохоор намаа өөрчилж шинэчлэх ёстой. Бүлгийн болон намын шийдвэрийг дагахгүй бол намаас хөөнө гэдэг дарамтыг гишүүддээ тулгадаг болсон. Ардчилсан намын дарангуйлал, ардчилсан намд дарангуйлал тогтохоос хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн аврахад туслаарай” гэдэг байр суурийг илэрхийллээ. 

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр: Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр газраа харийнханд эзэмшүүлж, өр зээлээ нэмж, төрийн өмчийг хувьчлах гэж байна

Эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилтэд өгсөн УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр уншиж танилцууллаа. 

УИХ-ын дарга, гишүүд ээ,

Ерөнхий сайд аа,

Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногийн хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрөө зарласнаас хойш 42 дахь хоног дээрээ УИХ-д хийсэн гэх ажлаа тайлагналаа. УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэж буй Монгол Ардын Нам анх “ЭЗЭН-100” хөтөлбөрийг дэмжиж урмын үг хайрлаж байсан бол одоо бодит байдалд тулгуурлан дүгнэлтээ хэлье! 

Эрх баригчид, Ардын нам ардын засгаас тамгаа гардаж аваад хоёр жил болохын босгон дээр ЭЗЭН-100 төлөвлөгөөг боловсруулснаар тал хугацаа нь өнгөрлөө. Тиймээс “ЭЗЭН-100” хөтөлбөрт тусгагдаж эдийн засгийг эрчимжүүлэх ажлын тал нь ч гэсэн биелж, улс орны минь эдийн засаг дэвжин дээшлээсэй гэх хүлээлт, хүсэл их байлаа. 

Харамсалтай нь өнгөрсөн 42 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр бодитой ажил хийсэнгүй. Та бүхний хийсэн ажлын тайлан “уулзалт хийв, зөвшилцөв, хэвлэлийн бага хурал хийв, илтгэл тавив, хуралдав, хэлэлцүүлэг зохион байгуулав, хуулийн төсөл өргөн барив” гэсэн хэдэн үгээр л хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг эрчимжүүлэхээр тусгагдсан төлөвлөгөөт ажлуудаа үр дүнтэй хийж чадсангүй. Эдийн засаг эрчимжих биш улам эрэмдэг болж ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өсч, нийгмийн бухимдал ихээр нэмэгдэх боллоо. 

Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр УИХ-аар хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл, бодлого, шийдвэрүүд нь олон түмний ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, эргэлзээ гайхлыг төрүүлж эхэллээ. Та бүхний эдийн засгийг эрчимжүүлэх, хямралыг даван туулах гэсэн халхавчин дор олон булхайтай үйлдэл хийх гэж санаархах болсныг ард түмэн харж байна. Тиймээс “ЭЗЭН-100” хэмээх төлөвлөгөөнд хяналт тавих “АРД-100” аяныг эхлүүлсний дагуу төлөвлөгөөнд туссан ажлуудаас таван асуудлыг онцгойлон сонгож тантай мэтгэлцэж, асуудалд хариулт нэхэж байна. Үүнд:  

1. Төлөвлөгөөт ажил №27. “Газрыг эдийн засгийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх” гэсэн зорилтынхоо хүрээнд газрыг гадаадынханд эзэмшүүлэх хуулийн төсөл боловсруулж, ард түмний ширүүн эсэргүүцэлтэй тулгарлаа. Нэгэн иргэний 9903…. утаснаас ирсэн мессэжийг уламжилъя. “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний итгэж найдан сонгосон эрх баригчид та нар энэ албанд төрөхдөө л сууж байсан гэж эндүүрэх шиг. Би бол энгийн нэгэн төрийн албан хаагч. Цалингаас цалингийн хооронд амьдарч, хоёр идэхгүй, хоосон хонохгүй, ажилдаа явган алхсан ч үүнээс өөр зүйл хийж чадахгүй байгаа нь миний буруу гэж өөрийгөө л зэмлэж хэн нэгнийг буруутгалгүй явсаар л байна. Гэтэл бидний татвараар та бүхэн дураараа дургиж, хүссэн бүхнээ хийж, зовох зовлонгүй жаргаж байж юу дутлаа гэж үр хүүхдэд минь үлдэх алга дарам газрыг ийнхүү бусдад наймаалах гэнэ вэ? Бидний, ард түмний, хойч үеийн минь үеийн үед үнэлэшгүй хөрөнгө болсон газар нутгаас наад бохир сарвуугаа тат” гэв. Энэ мэтээр ард түмний  эсэргүүцлээс эмээж өнөө өглөө энэ хуулиа татаж авлаа. Та бүхний газар нутгаа харийнханд эзэмшүүлж эдийн засгийг эрчимжүүлэх ажил иймэрхүү маягаар л өрнөж байна. 

2. Төлөвлөгөөт ажил №57. “Өрийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх” гэсэн зорилтынхоо хүрээнд өрийн хэмжээг 70 хувьд хүргэх гэсэн шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрийг ард түмэн ихээхэн шүүмжилж, залуучууд энэ санаачилгын эсрэг эвлэлдэн нэгдэх болсон тухай мэдээлэл тасрахгүй байна. МАН-ын бүлэг ч гэсэн улс төрийн бусад хүчин, иргэний нийгэмтэй зөвшилцөхгүй, ард түмнээсээ асуухгүйгээр өр зээлийг огцом нэмэгдүүлж ирээдүй хойч үеэ өрийн колоничлолд оруулахыг хатуу эсэргүүцэх болно. “Өртэй хүн өлмий дор” гэх өвгөдийн сануулга санаа зовоож эхэллээ. Монголын залуучууд бид өрөнд орж харийнхны ул шагайж амьдармааргүй байна. Ард түмэн улс орноо хөгжүүлж, ирээдүй хойч үеийнхэндээ зориулж зам тавьж, дэд бүтцээ өргөжүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж байгуул гэж татвар төлдөг. Түүнээс биш эрх баригчдын дур мэдэж хуулиас гадуур эдийн засгийн ямар ч цогц бодлогогүй зарцуулж байгаа өр зээлийг эргүүлэн төл гэж татвар төлдөггүйг хатуу хэлье! Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр ард түмнээсээ асуулгүй өр зээлээ нэмэхийг эсэргүүцэж байна. Цаашдаа ч өрийн хэмжээг нэмэгдүүлэхийг сөрж тэмцэнэ. 

3. Төлөвлөгөөт ажил №22. “Далд эдийн засгийг ил тод болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх” гэсэн зорилтынхоо хүрээнд бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийг гэхээсээ илүү Улаанбаатарыг утаагүй болгох нэрээр ард түмний мөнгийг хувьдаа завшиж, хулгай хийсэн “Цэвэр агаар сан”-гийнхан, Дэнзэн мэтийн албан тушаалтнууд, цагаан захтануудыг өршөөх бодлого баримталж байгааг юу гэж ойлгох вэ? Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу бөглөсөн, гадаадад нуун дарагдуулсан хөрөнгөө ил болгосон, оффшор дансаа мэдүүлсэн, бусдын нэр дээрх хөрөнгөө илчилсэн хүмүүст зориулж эдийн засгийг эрчимжүүлэх малгайн дор хууль гаргах гэж байгаа нь шударга ёс мөн үү? Хамгийн хачирхалтай нь өршөөгдсөн албан тушаалтнуудын тайлан баланс, хөрөнгө орлогын мэдүүлгийг устгахаар заасан нь ард иргэдийнхээ өмнө ил тод байх ардчиллын үнэт зүйл хаана байна вэ? Өршөөгдөж байгаа албан тушаалтнуудын авлига, луйвар, нууц хөрөнгийн талаар мэдээлэхгүй байхыг шаардаж, мэдээлсэн тохиолдолд олон сая төгрөгөөр торгоно гэж заналхийлж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг хориглож, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн явдал болов. Ард түмнээ яллаж, албан тушаалтнуудыг өршөөж, үнэний дуу хоолойг боомилж, шударга ёс, ил тод байдлыг уландаа гишгэж ард түмэн, ардчилал руу нулимж байгааг юу гэж ойлгох вэ? 

4. Төлөвлөгөөт ажил №40. “Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хайгуулын лизенз олгохыг зөвшөөрөх” гэсэн зорилтын хүрээнд төрийн тусгай хамгаалалттай болон дархан цаазтай газар, хилийн зурвас нутгийн ашигт малтмалыг олборлох гэж байгааг буруутгаж байна. Асуудлыг ард түмнээсээ асууж шийдвэрлэх ёстой.

5. Төлөвлөгөөт ажил №30. “Төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх” зорилтын хүрээнд улс орны хөгжлийн хөшүүрэг болсон томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчлах гэж байгаа нь анхаарал татаж эхэллээ. Тухайлбал, “Хөтөлийн цемент шохой”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Оргил рашаан сувилал” гэх мэт аж ахуйн нэгжийг шууд хувьчлах гэж байгаа бол  “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Шивээ-Овоо”, “Багануур” гэх мэт компаниудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулж, эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр ЦӨӨНХ НЬ ХӨЛЖИХ гэсэндээ хувьчлан авах санаархлыг олон нийт харж, нөгөө ОЛУУЛАА ХӨГЖЬЕ  гээд байсан яасан бэ? гэж асууж байна. Энэ үүднээс авч үзвэл “ЭЗЭН-100” хөтөлбөр нь ард түмний өмчийг хувьчлан авч эзэн нь болно гэсэн зорилгоор хийгдсэн гэх хардлагыг төрүүлж эхэллээ. Ард түмнийхээ өмчийг хувьчлан авч ЭЗЭН нь болох гэсэн далд санаархал ил боллоо. “ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа 1996-2000 оны хоорондох шударга бус хувьчлалын хоёрдугаар ангиар төрийн олон өмч Ардчилсан нам болон нэг хөнжилд толгой хоргодож байгаа эвслийнхэнд очиж ЭЗЭНтэй болно гэсэн мэдээлэл эрчимжлээ.

Энэ мэтээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг нь дүгнэж үзвэл эдийн засгийг эрчимжүүлэх, ард түмнээ хямралаас гаргах нэрээр газраа харийнханд эзэмшүүлж, дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар, хилийн зурвасын ашигт малтмалыг олборлож, ард түмний нэрээр өрийн хэмжээг нэмэгдүүлэн их зээл авч, төрийн гайгүй гэсэн өмчийг хувьчлан авч, авлига, хээл хахуульд холбогдсон албан тушаалтнуудаа өршөөх ажил хийж байгааг МАН-ын бүлэг буруутган шүүмжилж байна. Тиймээс манай намын байр суурийг олон түмэн хүрээлэн дэмжиж, эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр хэрэгжүүлэх гэж байгаа булхайтай бодлогуудыг ил тод болгохыг хүсч эхэллээ. Бид ард түмнийхээ талд зогсож, асуудал болгонд нотлох баримтад тулгуурлан нухацтай хандахаа мэдэгдэж байна. 

Шинэчлэлийн Засгийн газар ард түмэн, аж ахуй, бизнес эрхлэгчдийн асуудлуудад ач холбогдол бүхий бодит гарц шийдэл гаргаж чадсангүй. УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг цөөнх ч гэлээ Та бүхний хариуцлагагүй үйлдлийн үр дагаврын улмаас хямарч хохироод байгаа ахмадууд, ажилгүйчүүд, аж ахуй эрхлэгчидээ хамгаалах зорилгоор санаачлагатай ажиллаж хэд хэдэн хууль өргөн барьсан. Харин эрх баригч, эздүүд Та бүхэн өөрсдөдөө хэрэгтэй ажлуудаа эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр амжуулж, өргөн түмэнд хэрэгтэйг нь хойшлуулж боомилохгүй байхыг хичээнгүйлэн хүсч байгаагаа дашрамд хүсье.   

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Эдийн засгийг эрчимжүүлэх хоног бараг талдаа орчихоод байхад хийж хэрэгжүүлнэ гэсэн ажлууд үр өгөөжөө өгсөнгүй. Эдийн засгийг эрчимжиж сэргэхээс өмнө олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож дампуурлаа зарлав. Бас олон аж ахуйн нэгж ажилчдаа “хоморголон” халах болсон тухай мэдээлэл тасрахгүй байна. Тухайлбал, “Оюу толгой” 300, “Макс” групп 220, “Вагнер Ази” 220 ажилтнаа халж, “Аэромонголиа” ажилчдынхаа 50 хувийг цомхотгосон тухай хэвлэлийн мэдээлэл хөвөрч байна. 

Хэдхэн хоногийн өмнө талхны үнэ 150-250 төгрөгөөр нэмэгдлээ. Бас усны суурь хураамжийг нэмлээ. “ЭЗЭН-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш ам.доллар 40 төгрөгөөр өслөө. Удахгүй “Шатахууны үнэ валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан нэмэгдэнэ” гэж Газрын тосны газрын дарга мэдэгдлээ. Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлж байхад үндэсний аж ахуйн нэгжүүд ийм байдалд хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь нэгийг хэлж, хоёрыг бодогдуулах боллоо.  

Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө амжилтгүй болох тусам асуудлын мөн чанараас, 42 хоногийн өмнөх гоё сайхан яриа, амлалтаасаа эрх баригчид татгалзаж эхэллээ. Эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийг санаачлагч Ерөнхий сайд Н.Алтанхуяг “100 хоногийн хугацаанд ид шидийн юм бүтээгдэхгүй” гэж олон нийтэд зарлав. Эдийн засгийг 100 хоногт сэргээнэ гэж ард түмсэнд өгсөн амлалтаасаа яагаад ингэж бултах болов гэж асуумаар байна. Эдийн засгийг эрчимжүүлэх талаар бизнес эрхлэгч, улстөрч, олон улсын шинжээчид, жирийн ард иргэд байр сууриа илэрхийлсээр ирлээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Хоёр жил хийж чадаагүй ажлаа 100 хоногт хийнэ гэж юу байхав. Наадах чинь тогтворгүй болсон Засгийн газраа энэ үед түр торгоох гэсэн амиа аргацаасан заль” гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Баттулга “100 хоногт улсын эдийн засаг битгий хэл, хувийн компанийн эдийн засаг ч босдоггүй л байхгүй юу. Энийг юм хийж, юм бүтээж үзсэн хүмүүс л ойлгоно” хэмээн халаглалаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэрэв 100 хоногийн дараа эдийн засагт эерэг үр дүн гарахгүй бол олонх өөрсдөө Засгийн газраа яахыг шийдэж хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн. Энэ байр суурь, хэлсэндээ хүрнэ гэж олон түмэн харж байгааг уламжилъя! Эцэст нь гадаадынхан юу гэж бичиж байгааг иш татъя. “ФОРБЕС” сэтгүүлийн сүүлийн дугаарт санхүүгийн эксперт Chris Macdougall “ЖИВЭХ ҮҮ? ЭСВЭЛ СЭЛЭХ ҮҮ?” хэмээх нийтлэлдээ “Монголын ард түмэн болон гадны хөрөнгө оруулагчдад Засгийн газрын зүгээс бодит гарц шийдэл яаралтай хэрэгтэй байна” гээд, Засгийн газрын эдийн засгаа түлхэх 100 хоног нь зөвхөн өмнөх хоёр жилийн хямралаа ирэх жилүүдэд давтахгүй байх оролдлого бөгөөд горьдлого” гэсэн агуулгатай шүүмжлэл бичжээ. 100 хоногийн төлөвлөгөөг дэлхийн санхүү, эдийн засгийн төв хэвлэл ингэж үнэлж, дүгнэж байгааг эргэцүүлж бодох ёстой 

УИХ-ын гишүүд ээ,

Эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилт, бодлого, үйл ажиллагаанд хяналт тавих “АРД-100” аяныг хэрэгжүүлж ирлээ. Бид асуудлыг шүүмжилж буруутгахаасаа илүү үйл ажиллагааг дүгнэж, үр дүн хүлээж байгаа билээ. Эдийн засгийг эрчимжүүлэх эхний 42 хоногийн хэрэгжилт, бодлогод товч дүгнэлт хийхэд ийм байна. Үлдэж буй 58 хоногт эдийн засгаа хямралаас гаргаж, “ГАЛЗУУ ХӨГЖҮҮЛНЭ” гэсэн өөрсдийн амлалтдаа хүрнэ гэдэгт ард түмэн, Ардын нам итгэсээр л байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцууллаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “ЭЗЭН-100” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн.

Ерөнхий сайдын мэдээлэлд дурьдсанаар Ерөнхий сайдын захирамжаар Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл байгуулагдан 100 хоногийн хугацаанд эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тус зөвлөл нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийг багтаасан 30 гаруй гишүүнтэй бөгөөд долоо хоногт хоёр удаа хуралдаж, шаардлагатай асуудлын талаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлэн, гадаадын хөрөнгө оруулагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх “Хөрөнгө оруулагчийн менежер” үйлчилгээг нэвтрүүлж, 250 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонсож,хөрөнгө оруулалтын хэсэгчилсэн уулзалт зохион байгуулж  хөрөнгө оруулалт хийх боломжтой төслүүдийг танилцуулжээ.

Мөн Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Ашигт  малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай, Өрийн удирдлаганы тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухайхуулийн төслүүд зэрэг нийт 29 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан УИХ-д  өргөн мэдүүлжээ.

Үүнээс гадна төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжихажлын хүрээнд төсвийн тодотголоор хэмнэх боломжтой зарим урсгал зардлыг 10-30 хувиар буюу 38.4 тэрбум төгрөгөөр бууруулаад байна. Мөн төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах замаар зардлыг бууруулах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийн давхардал хийдлийг арилгах, зарим төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газрыг нэгтгэн зохион байгуулах, аж ахуйн тооцоонд үе шаттай шилжүүлж  төсвөөс гаргах чиглэлээр нэгдсэн цогц арга хэмжээг авах чиглэлээр “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, хэрэгжүүлж эхэллээ гэж Ерөнхий сайд мэдээллээ.

Мөн аймаг бүрт баригдах 1000 айлын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний угсралтын, сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд 16 сумын төвийг шинэчлэх ажлууд үргэлжилж байна гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан байнгын хорооны даргын асуудлаар мэдээлэл хийнэ

ҮХАА-н сайдаар томилогдсон Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Байнгын хорооны даргаас огцрох хүсэлтээ өгсөн. Харин түүний оронд Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилох шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан юм.

Гэвч өчигдөр эл асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзанданг мөн нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх горимын санал гаргасан юм. Тэрээр дээрх хоёр хүн хоёул АН-ын гишүүд болохоор нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхэд болохгүй зүйл байхгүй байх хэмээн тайлбарласан.

Энэхүү горимын саналыг гарсны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нэгэнт нэг намаас хоёр хүний нэрийг дэвшүүлж өрсөлдүүлэх асуудал яригдах гэж байгаа болохоор энэ асуудлаар намын бүлэг дотроо дахин ярилцах шаардлагатай боллоо гээд завсарлага авч буйгаа мэдэгдсэн юм.

Үүссэн энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд 14:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

Бразил явсан төлөөлөгчдөд акт тавьжээ

УИХ-ын дарга З.Энхболд Аудитын газраас өнгөрөгч оны гүйцэтгэлд хийсэн дүгнэлтийг хэлэлцэх үеэр Бразил руу хурлын үйл ажиллагаатай танилцана хэмээн явсан нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн томилолтод аудитын акт гаргасан талаар мэдээллэв.  УИХ-ын даргын хэлснээр Дарханы Иргэдийн төлөөлөгчид Дубай явцгаасан, НИТХ-ын төлөөлөгчид Бразил явсан тохиолдлууд дээр Ерөнхий Аудитор акт тавьж буй гэнэ. Ингэснээр Дарханы болооод Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид Дубай болон Бразил явахдаа төсвөөс гаргуулсан мөнгөө эргүүлэн хувиасаа төлөх үүрэг хүлээх аж.

Categories
мэдээ улс-төр

Д.Ганхүүд холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

Эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас хахууль авахыг завдсан гэх үндэслэлээр Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Ганхүүд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн саатуулсан.  Түүнийг Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Рояал хаус” зочид буудлын болон орон сууцны барилгын цахилгааныг ХӨСҮТ-ийн цахилгаанаас нууцаар татаж, тус төвийн хоёр цахилгаанчинд хахууль өгсөн, Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сайхан” төв дэх шөнийн цэнгээний газрынхнаас хахууль авсан хэрэгт буруутган шалгасан мэдээлэл бий. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусчээ. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх гэм буруутай эсэхийг нь тогтоох учиртай ч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хурлыг элдэв шалтгаан тоочин хойшлуулсаар байгаа аж.