Categories
мэдээ улс-төр

Хүндэтгэлийн чуулган энэ сарын 20-нд болно

Наймдугаар сарын 20-нд УИХ-ын хүндэтгэлийн чуулган болох юм байна.  БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлахтай холбоотойгоор хүндэтгэлийн чуулган зарлах гэнэ. Одоогоор УИХ-ын даргын ээлжийн амралт дуусаагүй тул хүндэтгэлийн чуулган зарлах захирамж гараагүй байгаа аж. Спикер ирэх долоо хоногт ажилдаа ороод албан ёсоор захирамж гаргах бололтой. Хүндэтгэлийн чуулганы дараа ээлжит бус чуулган хуралдана гэсэн мэдээлэл ч байна.  

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд зөвлөхөө өмгөөлж, хатуу тэмцэхээ илэрхийлэв

Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч тавдугаар сараас эхлэн
Ерөнхий сайдын ахлах зөвлөх, БОАЖ-ын сайд асан Л.Гансүхэд эрүү үүсгэн шалгаж
эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Тэгвэл Л.Гансүхийг өнгөрөгч шөнө
гурван хүний хамтаар баривчлан саатуулжээ. Л.Гансүхийг  Шинэчлэлийн
Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа
иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшсан
байж болзошгүй гэдэг шалтгаанаар буруутган шалгаж буй аж. 



Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр Л.Гансүхийг баривчилсныг эрс эсэргүүцэж, хатуу тэмцэхээ мэдэгдлээ.
Мэдэгдэлд ийнхүү бичжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
Н.АЛТАНХУЯГИЙН МЭДЭГДЭЛ

Шинэчлэлийн
Засгийн газар гэр хорооллын иргэдээ хямд өртөгтэй нүүрсээр хангах зорилгоор
“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэний
үр дүнд өмнө нь 200 мянган төгрөгөөр авдаг байсан нэг тонн нүүрсийг 80 мянган
төгрөгөөр худалдан авдаг болж, бага дунд орлоготой олон мянган өрхийн амьдралд
бодитойгоор нөлөөлж иргэдийн талархал хүлээсэн билээ.
“Нүүрс” хөтөлбөр олон хүний хичээл зүтгэлээр амжилттай хэрэгжсэн бөгөөд үүнд
зохицуулагчаар ажилласан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн үүрэг оролцоо
өндөр байсан юм.
Гэтэл ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг
зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн
хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг
ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар,
хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий
сайд миний бие хатуу тэмцэх болно.

Монгол
Улсын Засгийн газар аливаа дарамт шахалтыг үл тоон ард иргэдийнхээ төлөө хийж
эхлүүлсэн, төлөвлөсөн олон ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ хариуцлагатайгаар
мэдэгдэж байна.

 

Categories
мэдээ улс-төр

Гишүүд Эрхүү мужийн эрх баригчдад санал тавьжээ

УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Бу­риад улсын Эрхүү мужид албан ёсны айлч­лал хийж байгаа аж. Энэ удаагийн айчлалаар Эрхүү мужийн эрх баригчдад хандан худалдааны чө­лөөт бүс хамтран байгуулах санал тавь­сан талаар хойд хөршийн “Байкал инфо” сонинд нийтэлсэн аж.

Тодруулбал, “Монголын дээд хэм­жээний төлөөлөгчдийн хийсэн айлчлалын үеэр чөлөөт худал­дааны бүс хамтран байгуулах асуудал хөндөгдлөө. Хамтарсан чөлөөт худалдааны бүс байгуулагдсанаар хоёр талын худалдааны эргэлт нэмэгдэхээс гадна бизнесмэнүүдэд хамтарч ажиллах шинэ, шинэ боломжууд бий болно гэдэгт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар итгэлтэй байна. Жишээ нь, Монгол Улс мал аж ахуйн гаралтай мах болон бусад хүнсний бүтээгдэхүүн, чанартай арьс, ширэн бүтээгдэхүүнийг санал болгож чадна гэж тэрбээр хэлсэн” хэмээн бичжээ. Мөн хоёр талын харилцааны өнөөгийн байдлын талаар “Монгол, Эрхүү муж сүүлийн үед урлаг, спорт, боловсрол, бизнесийн чиглэлээр нягт хамтран ажиллаж байна. Жил бүр хэдэн арван монгол оюутан их дээд сургуулиудад суралцдаг бөгөөд манай эндхийн боловсролыг Монголд зүй ёсоор хүндэтгэж үздэг” хэмээн эерэг зүйл бичсэн аж.

Монгол-ОХУ-ын хооронд визгүй зорчих гэрээг ирэх наймдугаар сард, Халх голын ялалтын 75 жилийн ойгоор В.Путин, Ц.Элбэгдорж нар Монголд батална гэж мэдээлж байсан. Гэвч сүүлийн үед “В.Путин Монголд ирэх эсэх нь эргэлзээтэй” гэсэн мэдээлэл гараад буй ч уг визгүй зорчих гэрээ хэрэгжих цаг ойртож байгаа бололтой.ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч Вячеслав Наговицын энэ талаар “Энэ асуудлыг манай хоёр улсын төрийн тэргүүнүүд ярьчихсан. Монголын тал ирэх есдүгээр сар гэхэд шилжих боломжтой гэдгээ сая илэрхийллээ. Одоо бид гаалийн шалган нэвтрүүлэх цэгүүдийнхээ хүчин чадлыг олон хүнд зэрэг үйлчлэх боломжтой болгон өргөтгөж байна. Энэ бол эхний шат. Дараагийн шат бол мэдээж, визгүй журамд шилжинэ” хэмээн өгүүлжээ. Тэрбээр Оросын тал саналыг бүрэн хүлээж авсан болохыг баталсан ийнхүү баталсан байна.

Монголын төлөөлөгчид Эрхүү хотод зочлох үеэр ОХУ-ын Буриад улсын Ардын хурлын орлогч дарга Владимир Павлов “Хоёр улс визгүй зорчих гэрээ байгуулсны дараа хэрэгжилтийг нь хангах тал дээр бэлтгэл ажлуудыг бид зохион байгуулж байна. Тэгвэл би өнөөдөр та бүхнээс “Хоёр улс хоорондоо визгүй чөлөөтэй зорчдог болох, болсны дараа худалдаа эдийн засгийн харилцаагаа илүү бэхжүүлэх тал дээр Монголын тал ямар ажил хийж байна вэ” гэж асууя. Хоёр талын худалдаа эргэлт нэмэгдсэнээр зөвхөн Буриадад биш, Монголд ч бас ашигтай шүү дээ” хэмээн манай төлөөлөгчдөөс асуусан байна. Энэ асуултад УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэж, манай хоёр улсын иргэд бизнесийн болон амин хувийн шалтгаанаар хоорондоо чөлөөтэй зорчдог болно гэдэгт би итгэж байна” хэмээн хариулсан аж.

Сонирхуулахад, Эрхүү муж нь Сибирийн холбооны тойрогт багтдаг, 774 846 км нутаг дэвсгэртэй, хүн амын тоогоор Монгол Улстай ойролцоо / 2014 оны байдлаар 2 418 348 хүн амтай/. Мод бэлт­гэл, целлюлоз-цаас үйлдвэрлэл, уул уурхай, машин угсралтын сал­бар түлхүү хөгжсөн. Нэг хүнд ног­дох ДНБ-ий хэмжээгээр ОХУ-ын бү­рэл­­дэхүүнд багтсан 83 субъектээс 20-д жагсдаг. Аж үйлдвэрлэл өндөр хөгж­сөн мужийн тоонд ордог бөгөөд ОХУ-д үйлдвэрлэгдэж буй нийт эрчим хүч­ний 6.5 хувь, мод бэлтгэлийн 15 хувь, нүүрс олборлолтын зургаан хувь, целюллюлозын 20 хувь, картон цаасны 10 хувь, нефть бүтээгдэхүүний есөн хувийг дангаараа бүрдүүлдэг байна.  Монгол Улсын хувьд худалдааны чухал хамтрагч байж чадах муж юм. Өнгөт металл, хар төмөрлөг зэрэг байгалийн баялаг ихтэй бөгөөд манайхаас ялгаатай нь энэ чиглэлийн боловсруулах үйлдвэрүүдийг хан­галттай байгуулсан. Хүнд үйлд­вэрлэлийн салбарт манай улсад үлгэр жи­шээ болж чадах аж. 

Categories
мэдээ улс-төр

Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр баталлаа

Монголчуудын оюун ухаанаар бүтээгдсэн соёлын баримтат өвийн үндэсний хэмжээний бүртгэл, мэдээллийн сан үүсгэн судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, хадгалах, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах цогц ажлыг төлөвлөж багтаасан “Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөрийг 2015-2017, 2017-2022 он гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 

Бичиг үсэг, дүрс, дуу авиан гэх мэт олон арга хэлбэртэй соёлын баримтат өв нь улсын түүх, хэл, соёл, ёс заншлыг тээн хадгалж байдаг тул эрдэм шинжилгээний чухал хэрэглэгдэхүүн болдог.Зориулалтын байр, тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалан үндэсний эдгээр үнэт өв гэмтэж муудсаар байна.

Үндэсний номын сангийн сан хөмрөгт гурван сая гаруй ховор чухал ном, судар хадгалагддаг. 2008 онд хийсэн улсын тооллогоор эдгээрийн 85 хувь нь гэмтэлтэй гарсан бөгөөд 20-30 жилийн дараа гэхэд тэн хагас нь устах аюултайг олон улсын шинжээч, эрдэмтэн, мэргэжилтнүүд анхааруулжээ. Мөн Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд 1100 орчим тод үсгийн судар, аман зохиол болон нутгийн аялгууг тэмдэглэсэн 1200 орчим соронзон хальс, 450 орчим хавтаст материал хадгалагддагийн зарим нь элэгдэж хуучирчээ. 

Төрөөс жил бүр төсөв хөрөнгө хуваарилан тодорхой дэмжлэг үзүүлснээр ийм байдал ирэх жилүүдэд давтагдахгүй, соёлын өвийн хадгалалт хамгаалалт эрс сайжирна гэж Засгийн газар үзлээ гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Сумын хөгжлийн түвшинг хоёр жил тутамд тооцоолж зарлана

“Сумын хөгжлийн индекс тооцох аргачлал”-ыг баталж, индекс тооцоход шаардагдах мэдээлэл гаргаж өгөхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Засгийн газрын 2013 оны 226 дугаар тогтоолд тусгагдсан “Сумдын хөгжлийн загвар”-ын дагуу аймгийн төвийн сумдаас бусад сумын хөгжлийн индексийг хүн амын тооноос нь хамааруулан 3000 хүртэл, 3001-5000, 5001-ээс дээш, онцлог сум гэж дөрөв ангилан, хөгжлийн индексийг нь хоёр жил тутамд тооцож гаргана. Хөгжлийн түвшинг нь тогтмол дүгнэж олон нийтэд зарлах нь орон нутгийн хөгжлийг түргэсгэхэд, мөн Засгийн газраас орон нутагт хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнг тооцоход гол үнэлэмж болно гэж үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Импортын барааны эрсдэлийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийг баталлаа

Батлагдсан шалгуур үзүүлэлтийг үндэслэн импортын барааг эрсдэлээр ангилан “Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын барааны жагсаалт”-ыг баталж, мөрдүүлэхийг Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгалаа.

Энэ үзүүлэлтийг баталснаар хилийн мэргэжлийн хяналт шалгалтад хамрагдах барааг тодорхой болгох, хяналтыг эрсдэлтэй бараанд чиглүүлж аюулгүй байдлыг хянах, хүний нөөцийг зохистой хуваарилах, хууль хяналт өндөртэй гадаад худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, эрсдэл багатай импортыг хүлээн зөвшөөрөх зэрэг үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчид Канад Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг Япон улсад хийсэн ажлын айлчлалаа дөнгөж өндөрлөж ирээд байхад нь Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд бараалхав.

Төрийн бус байгууллагыг чадавхижуулах талаар Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байхад эхлүүлсэн ажлаа үргэлжлүлэх тухай яриагаар уулзалт эхэлсэн юм.   

Мөн Монгол Улс, Канад Улс хоёр Төрийн албаны шинэчлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулахаар яриа хэлэлцээ эхлүүлснийг сайшаан тэмдэглэв.

Энэ үеэр олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцсон бөгөөд Канадын гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь тус улсын Гадаад хэргийн сайдын манай улсад хийж буй анхны айлчлал юм.

Categories
мэдээ улс-төр

Хуучин автомашинд оногдуулдаг 5 хувийн татварыг тэглэхэд санал нэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 21-нээс Япон улсад төрийн дээд хэмжээний айлчлалаа эхлүүлсэн. Айлчлалын хүрээнд тэрбээр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээр хийлээ.

NHK сувгийн мэдээлснээр хуучин автомашинд оногдуулсан 5 хувийн татварыг тэглэх асуудлаар хоёр тал санал нэгдэж, 2012 оноос хойш яригдаж буй энэ асуудалд цэг тавьж чадсан байна. Мөн экспортын үхрийн маханд оногдуулдаг 38.5 хувийн татвараа бууруулах хүсэлтийг манай тал Японд тавьжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал өнөөдөр өндөрлөнө.

Categories
мэдээ улс-төр

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД, КАНАД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Ж.БЭЙРД НАРЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд 2014 оны 7 дугаар сарын 24-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь Канадын Гадаад хэргийн сайдын Монголд хийж буй анхны айлчлал юм. Сайд нар халуун дулаан, ажил хэрэгч хэлэлцээ хийж, өнгөрсөн 40 жилийн хугацаанд хоёр улсын хооронд тогтсон ойр дотно, өргөжин тэлж буй “Өргөө хүрээтэй түншлэл”-ийн харилцааг дахин нотлов.

Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурлаж, бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар ижил төстэй байр суурийг агуулсан тогтвортой, эрчимтэй харилцаа, хамтын ажиллагааг Монгол Улс, Канад Улс хөгжүүлэхээр зорьж ирснийг Сайд нар цохон тэмдэглэв. Түүнчлэн, энх тайван, аюулгүй байдал, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллаж, өнөөгийн харилцааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэх шийдвэрт хүрснээ онцлов.

Гадаад харилцааны сайд Л.Болд Канад Улс нь Монгол Улсын чухал Гуравдагч хөрш, Хойд Америк дахь дотно түнш болохыг дахин нотлов. Канад Улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд Канадын Засгийн газар хоёр талын харилцаанд урт хугацааны ач холбогдол өгч буйг нотлоод Канадын Хөгжлийн тусламж үзүүлэх онцгой орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах шийдвэр саяхан гаргасныг тэмдэглэв.  

Хоёр талын хөгжлийн хамтын ажиллагаа Монгол Улсын төрийн алба, түүний дотор байгалийн баялгийн менежментийн чадавхийг бэхжүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэгдэнэ.

Хот байгуулалт, хөдөөгийн хөгжил, шүүхийн шинэчлэл болон цагдаагийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх зэрэг харилцан сонирхсон салбарт хөгжиж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа Сайд нар илэрхийлэв.

Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал нь хоёр талын харилцааны чухал бүрэлдэхүүн хэвээр болохыг Сайд нар онцлов. Канад Улс нь Монголын тэргүүлэх хөрөнгө оруулагч орнуудын нэг бөгөөд үүний тусгал болж Канадын Засгийн газар “Дэлхийн зах зээл” үйл ажиллагааны хөтөлбөртөө Монгол Улсыг тэргүүлэх чиглэлийн орон хэмээн тодорхойлсон. Гадаад харилцааны сайд нар Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг байгуулах яриа хэлэлцээ сэргэснийг сайшаагаад гэрээг эцэслэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр нь хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өсөн нэмэгдэх тогтвортой, тодорхой орчин бүрдүүлэхэд дэмжлэг болно гэдэгт санал нэг байв. 

Олон улсын тавцанд, Монгол, Канад нь олон улсын нилээдгүй байгууллагын гишүүд юм. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэгт  Монгол Улс гишүүнээр амжилттай элсэх хүчин чармайлтыг Канад Улс тууштай, шийдвэртэй дэмжиж ирсэн. Умард Атлантын Гэрээний Байгууллага болон Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн хүрээнд ч Монгол, Канад хоёр түнш орнууд юм. Сайд Ж.Бэйрд Канад Улсаас энх тайван, аюулгүй байдлын зорилгоор Монгол Улсад үзүүлж буй дэмжлэгтээ түлхүү анхаарч, Канадын Цэргийн сургуулилалт, хамтын ажиллагааны хөтөлбөрийн шугамаар үргэлжлүүлэн үзүүлэхээ дахин тэмдэглэв.

Хоёр орны иргэд хоорондын харилцааг дэмжих нь харилцаа урт хугацаанд өргөжин хөгжихөд чухал ач холбогдолтой болохыг Сайд нар онцлов.

Боловсролын салбар манай хоёр орны хувьд чухал ач холбогдолтойг дахин нотолж, боловсролын байгууллагууд хооронд тогтсон бүтээлч хамтын ажиллагааг талууд онцлон тэмдэглээд энэхүү хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа нотлов. Түүнчлэн сайд Л.Болд Канад Улсад суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Сайд нар өнгөрсөн жил тохиосон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшинд болон хууль тогтоох байгууллагын түвшинд харилцан айлчлалууд хэрэгжиж, хоёр талын хамтын ажиллагаа бэхжсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд ажлын хэсгийнхэнд үүрэг өглөө

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийндарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр Халх голынбайлдааны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх ажлын хэсгийнхэнтэй уулзаж, бэлтгэл ажлын явцтай танилцан зарим үүрэг чиглэлийг өглөө. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь халх голын байлдааны ялалтын түүхийн үнэ цэнийг сурталчлах, хоёр улсын олон жилийн найрамдалт харилцааг батжуулах, ахмад үеийнхний дурсгалыг хүндэтгэх, үндэсний эх оронч үзлийг дэлгэрүүлэн эх түүхээрээ бахархахсэтгэлийг хойч үедээ төрүүлэх явдал юм.

Ялалтын 75 жилийн ойн арга хэмжээг ирэх наймдугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулахбөгөөд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын эхний долоо хоногт багтанМонголд айлчлах аж.